Орхигдсон овоолгоос зэс "ургуулж", ногоон мөнгө дуудсан "Ачит Ихт"-ийнхэн
Орхигдсон овоолгоос зэс "ургуулж", ногоон мөнгө дуудсан "Ачит Ихт"-ийнхэн
Намрын налайсан шаргал өдрүүдээр Эрдэнэт хотоор дөрөө мултлаад ирлээ.  Эрдэнэт гэхээр зэс  эрдэнэ эхэлж санаанд буудаг.  Үнэхээр ч хотын 100 гаруй мянган хүн амын ихэнх нь улбар металын олборлолт үйлдвэрлэлтэй ямар нэг шижмээр холбогддог.  Эрдэнийн хотын  хөг аялгуунд тодоос тод өнгө гэрэл нэмж ирсэн хамт олон гэвэл “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийнхэн юм.  Энэ компанийн тухай сонсоогүй биш сонсож байсан. Зэс үйлдвэрлэдэг  гэсэн бүдэг бадагхан төсөөлөлтэйгээр зорьж очлоо. Үйлдвэр байгуулагдсан таван жилийнх нь ой энэ үеэр тохиож байгаатай таарав. Тэр өдөр дарга цэрэггүй баярын настерин орчихсон, хөл хөнгөн, сэтгэл хөөрүү байсан.  "Ачит Ихт" компанийн гүйцэтгэх захирал  Д.Эрдэнэцэцэг,  үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ц.Энхбаяр, захиргаа, хүний нөөцийн албаны захирал н.Ариунжаргал  гэхчлэн  эмэгтэй дарга нар 80 хувь нь эрчүүд ажилладаг хүнд үйлдвэрийн энэ салбарыг удирддаг юм байна. Өглөө товчхон тодорхой хурал болж, хамт олондоо баяр хүргэж, урд өдөр нь ажилчиддаа гардуулсан бэлэг таалагдсан эсэхийг лавлаж байгаа харагдав. Юу бэлэглэснийг асуусангүй. Лав л смарт цаг дуулдаж байна билээ. Үдээс хойш баярын арга хэмжээтэй учир ажлаа эрт завсарлуулна гээд бүх ажилчдынхаа дансанд  урамшууллын мөнгө шилжүүлсэн тухай  бас нэг баяртай мэдээ дуулгасан. Ажилласан жилээсээ хамааран 1,3 сая хүртэл төгрөгийн мөнгөн урамшууллыг хүн бүр хүртээв бололтой.  Д.Сосорбарам, Э.Бүрнээбаяр нарын гавьяат тэргүүтэй урлаг соёлынхон тэнд тааралдсан. Тэд лав оройн арга хэмжээнд ая дуугаа өргөсөн байх. Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг  “Ачит Ихт” компанийн үйлдвэр гидрометаллургийн технологиор   999,99 хувийн  сорьцтой "А"  зэрэглэлийн  зэс үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл олборлох бус, боловсруулах үйлдвэр бөгөөд нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн экспортолдгоороо онцлогтой. Мянга сонсохоор нэг үз гэж үг бий. Монголд 99.999 хувийн сорьцтой “А” зэрэглэлийн зэс үйлдвэрлэж байгааг газар дээр нь үзэж харах нь төсөөллөөс хол агаад монголчууд ийм хэмжээнд хүртлээ хөгжиж, орчин үеийн техник технологийг өөрсдийн гараар нутагшуулж бүтээснийг харлаа. “Ачит Ихт” ХХК  таван жилд улс орон нутгийн төсөвт  160 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Зөвхөн 2018 оны татварынх нь хөрөнгөөр гэхэд 100 хүүхдийн цэцэрлэгийн 10  барилга, эсвэл 960 хүүхдийн гурван сургууль барихад хүрэлцэхээр юм. Компани анхныхаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлснээс хойш ганцхан жилийн дараа буюу 2015, 2016 он дараалан  улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг, 2018 онд Шилдэг татвар төлөгч 10 компанийн нэгээр шалгарчээ. Мөн дотоодын худалдан авалтад  102 орчим тэрбум төгрөг зарцуулж, үндэсний  үйлдвэрлэгчдээ дэмжсэн гэхчлэн үнэт зүйл, байгууллагынхаа соёлыг бүтээж чадсан хамт олон ажгуу. Шинэ залуу үйлдвэрийн хувьд ийм амжилтын гараа хойшхи он жилүүдэд ч улам баяжин дэлгэрч үргэлжлэх биз ээ. Тус үйлдвэр 230 орчим ажиллагсадтай.  Дийлэнх нь буюу 83 хувь нь 40 хүртэлх насны залуучууд, 80  хувь нь дээд мэргэжилтэй. Инженер, техникийн ажилтнуудынхаа  нэг хэсгийг нь тэтгэлгээр суралцуулж мэргэжил эзэмшүүлжээ. Тэдний нэг инженер А.Олоннуур дипломаа аваад 3 хоноод шууд ажилдаа орсон гэж байв. Энэчлэн олон залуу төгсөөд 7 хоногийн дотор шууд ажлын байраар хангагдсанаа хэлж, талархал илэрхийлнэ билээ.  Одоо ч бас 10-аад залуучуууд компанийн тэтгэлэгээр  сурч байгаа. Ажилчдын дундаж цалин 2.3 сая төгрөг. Тийм болохоор энд ажилд орох гэсэн хүн олон, ажлын ганц байрны төлөө 200 гаруй хүн өрсөлдөж байсан удаа ч бий гэнэ. Энэ үйлдвэрт гадаадын нэг ч мэргэжилтэн байхгүй. Үйлдвэрийн тэр нарийн ширийн технологи, техник дамжлага дээр  дан монгол залуучууд ажиллаж байна. Балансын бус овоолгыг баялаг болгож хувиргасан нь Овоолгыг бороожуулж байгаа нь. Ус доош нэвчихдээ шороон дахь зэсийн хүдрийг уусган цөөрөмд хүргэдэг  Эрдэнэт үйлдвэрт гологдсон балансын бус овоолгыг  ашиглаж олборлолт хийж тэндээсээ цэвэр зэс үйлдвэрлэж экспортолж байна.  Балансын бус гэдэг нь зэсийн агууламж багатай,  Эрдэнэт үйлдвэрийн  стандартын шаардлага хангаагүй овоолго гэсэн үг. Эдүгээ Эрдэнэт үйлдвэрийг тойроод 1978 оноос хойш үүссэн  ийм 12 овоолго  байна. Харин “Ачит Ихт”-ийн хувьд зөвхөн хоёрдугаар овоолгыг л ашиглаж байна. Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ц.Энхбаяр  Балансын бус энэ хоёрдугаар овоолгыг ашиглах судалгааг гадаадын хөрөнгө оруулагчид нэг бус удаа хийсэн байдаг. Гэхдээ тэд  эрсдэл ихтэй, эдийн засгийн хувьд ашиггүй гэж тооцоод орхижээ. Өөрөөр хэлбэл энэ олон жил ямар ч ашиглалтгүй, байгаль орчинд сөрөг нөлөөлж байсан шороон овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж баялаг болгон хувиргаж, ногоон мөнгөний урсгалыг дотоод руугаа чиглүүлж чаджээ. Компанийн  гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэгийн хэлсэнчлэн  “...Хийе бүтээе гэсэн итгэл сэтгэлээр эхлүүлсэн төсөл цагийн шалгуур мэргэжлийн сорилтыг даван  туулж, үндэсний хэмжээний үйлдвэр, ТОП-100 аж ахуйн нэгж болж” хөлд орж хөгжиж  чаджээ. Энэ бол бахархал. Балансын бус энэ хоёрдугаар овоолгыг ашиглах судалгааг гадаадын хөрөнгө оруулагчид нэг бус удаа хийсэн байдаг. Гэхдээ тэд  эрсдэл ихтэй, эдийн засгийн хувьд ашиггүй гэж тооцоод орхижээ. Тэдний зарим нь одоо Казакстанд яг энэ чиглэлээрээ ажиллаж байгаа бөгөөд хожим нь “Та нар биднээс илүү амжилттай ажиллаж байна. Бид арай түргэдэж, Монголоос гарч явжээ” хэмээн амаа барьсан гэнэ  лээ. Харин “Ачит Ихт” компани судалгааг нарийвчлан уйгагүй хийсний эцэст энэхүү хүний, өөрийнхэнд гологдсон 80 м-ийн өндөр овоолгод нийтдээ 0.3 хувийн агуулгатай 56 сая тонн хүдэр,  үүнээс 180 мянган тн цэвэр зэс гарган авах боломжтой гэдгийг тооцоолжээ. Гэхдээ үүний тулд барууны хамгийн орчин үеийн технологийг ашиглах шаардлагтай байжээ. Ингээд үйлдвэрийн ТЭЗҮ-г гурван ч удаа шинэчлэн сайжруулж, 60 сая ам долларын хөрөнгө оруулалтын дотоодын эх үүсвэрээр үйлдвэрээ барьж байгуулжээ. Үйлдвэр жилд 10 мянган тн катодын зэс, таван жилийн хугацаанд нийтдээ 50 гаруй тн цэвэр зэс  үйлдвэрлэж 100 хувь экспортолжээ. Овоолгын анхны тооцоогоор авч үзвэл тус үйлдвэр дахиад 15 жил орчим ажиллаж,  энэ хэрээр орон нутаг болон улсын төсөвт үлэмж хэмжээний орлого төвлөрүүлж, Монголын олон зуун гэр бүлийн аж амьдралыг нуруун дээрээ үүрч явна гэсэн үг.  Эрдэнэт эрсдлээс дөлж,  “Ачит Ихт”-судалгаанд суурилсан итгэлээ эдийн засгийн үр ашиг болгов Монголын эдийн засгийн зүтгүүр хүчний нэг нь Эрдэнэт үйлдвэр. Тус үйлдвэр 1978 оноос хөвүүлэн баяжуулах технологиор 22-25 хувийн зэсийн агууламжтай баяжмал гаргадаг. Харин “Ачит Ихт” компанийн үйлдвэр гидрометаллургийн аргаар  99,999 хувийн  сорьцтой цэвэр зэс үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл олборлох бус, боловсруулах үйлдвэр бөгөөд нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн экспортолдгоороо онцлогтой. Гидрометаллургийн арга нь  220 в хүчдэл ашиглаж  зэс  гаргаж авдаг, эдийн засгийн хувьд хямдаас гадна байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй  эргэх холбоо бүхий битүү технологи. Зэсийн агуулгатай уусмалыг хуримтлуулах хиймэл цөөрөм. Тус үйлдвэрт нийтдээ 7цөөрөм бий. Тэр цаана боловсруулах үйлдвэрийн цогцолбор харагдаж байна   Эрдэнэттэй холбогдон яригддаг цагаан тоосны тухай энд ярих ч хэрэг байхгүй, харин ч бороо цасанд доош тунгаагдан хөрсөнд гүн гэмтэл учруулж байсан эзэнгүйдлийг үгүй болгож, байгаль орчноо додомдож өөд нь татсан. Тус үйлдвэрийн зэсийг эко буюу Ногоон зэс гэж тодотгох шалтгаан энэ буюу. Гүйцэтгэх захиарал Д.Эрдэнэцэцэг ирэх жилээс нээлтээ хийх гэж байгаа нэгэн төслийнхөө тухай ам алдаад үгээ буцааж “залгисан”. Тэр нь бүр катодын зэсийн хоёр, гуравдугаар үе, жинхэнэ утгаараа илүү нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн байх бололтой юм. Ирэх жил нээлтээ хийх бололтой, илүү дэлгэрэнгүй мэдээллийг цаг нь болхоор өгье гэв. Хийх нь ярихаасаа өмнө байх ёстой гэж үзсэн нь тэр байх.  “Ачит Ихт” компани бүр 2010-аад онд Эрдэнэт үйлдвэртэй овоолго ашиглах гэрээ байгуулжээ. 2014 оны  07 дугаар сард анхны туршилт эхэлснийхээ дараа  Эрдэнэт үйлдвэр “Ачит Ихт”-ийн 34 хувийг эзэмших урьдын тохиролцооноосоо татгалзжээ. ТЭЗҮ үндэслэл муутай, санхүүгийн эрсдэлтэй, хувь эзэмшигчийн хувьд  эрсдлийг хамт үүрнэ гэсэн болгоомжлолоор татгалзсан байдаг.  Ингэхдээ зүгээр ч нэг татгалзсангүй. Хөрөнгө санхүү, хүч хөдөлмөрөө үр ашиггүй төсөлд зарцуулж эрсдэл гаргах вий гэсэн болгоомжлолоо хамтрагчдаа илэрхийлсэн гэдэг. Харин Ачит-Ихтийнхэн судалгаанд суурилсан итгэл үнэмшил дээрээ дөрөөлөн эрсдлийг эдйн засгийн үр ашиг болгож чаджээ. Гэхдээ Ачит Ихт компани  овоолго ашигласны төлбөрт Эрдэнэт үйлдвэрт хэдэн тэрбумаар нь төлдөг юм байна. “Ачит Ихт”-ийн  “АНХДАГЧ” гэсэн тодотголууд Энэ үйлдвэрт ямар нэг орд, уурхай байхгүй. Хэрэв энэ өнцгөөс нь харвал ерөөсөө л ухдаг бус ургуулдаг уурхай гэсэн үг. Хээрийн нар салхинд хэдэн арван жил хэнд ч хэрэггүй мэт орхигдсон, бүр улсын бүртгэлд ч байгаагүй овоолгоос зэс ургуулж байгаа юм.  Үүний ид шид нь технологийн шийдэл,  нарийн нягт судалгаа байв. Нэгэнт уурхай биш учраас тэнд  хүнд машин механизм ч бараг харагдсангүй. Нуруулдан уусгах технологийг удахгүй ашиглаж эхэлнэ. Энэ нь металл авалтыг 90 хувьд хүргэхээс гадна байгальд сөрөг нөлөөгүй эко технологи юи. Нуруулдан уусгалтын нэгдүгээр талбай нь 36000 м2 бөгөөд талбайд 2.5 сая тн хүдрийг 2020 оноос боловсруулна хэмээн үйлдвэрийн Ерөнхий технологич Ц.Галсүрэн өгүүлсэн  Гэхдээ тэд үүсмэл ордыг ашигладаг. Үүсмэл орд ашиглах анхны тусгай зөвшөөрлийг эзэмшигч. Тэр утгаараа ийм нэр томъёо, нэршил, түүнчлэн үүсмэл ордыг ашиглах  хууль эрх зүйн орчинг бий болоход хамгийн анх нөлөөлсөн нь “Ачит Ихт” компани. Тус компанийн алсын хараанд “Эрдэс баялгийг сорчлохгүй ашиглах, зэсийн үйлдвэрээр Монголдоо тэргүүлэх” гэсэн үг  өгүүлбэр бий.  Эрхэм зорилго нь ч бас иймэрхүү, балансын бус хүдрийг боловсруулж, дэлхийн стандартад  нийцсэн зэс үйлдвэрлэх тухай юм. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын анхны компани нь “Ачит Ихт”.  Бүртгүүлэхэд бэлтгэх  үйл явц 4 жилийн турш үргэлжилжээ. Учир нь шалгуур нь тийм өндөр байдаг. Үйлдвэрлэсэн зэсийнхээ сорьцыг Лондонгийн биржийн лабораториар баталгаажуулдаг бөгөөд сорьц нь 99.999  хувийн цэвэр зэс байх ёстой. Хэрэв сорьц үүнээс доош унавал үйлдвэр өндөр торгууль төлөх эрсдэлтэй учраас энд чанар стандарт гэсэн хатуу чанд шалгуур үйлчилдэг. Лондонгийн биржид бүртгэлтэй байна гэдэг зөвхөн ганц компанийн бус Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Магадгүй, Монголын зэс үйлдвэрлэгчид хожим хойно дэлхийн тавцанд эргэлзэх юмгүйгээр гарах зам мөрийг нь засч тэгшилж буй хэрэг байх. “Ачит Ихт” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Ачит зэс” компанийн давуу эрхийн хувьцааг  өөрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулан гаргажээ. Давуу эрхийн хаалттай хувьцаа гаргаж байгаа нь бас л Монголдоо анхных юм.  Хувьцааны жилийн ногдол ашиг 30  хувь бөгөөд саяхан 4 дэх удаагийн ногдол ашгаа тараажээ. Жишээ нь, “Ачит зэс”-ийн хувьцааг 10 сая төгрөгөөр 3 жилийн хугацаатай авлаа гэхэд 19 сая төгрөг болж нэмэгдэх жишээтэй.  Ийм өндөр өгөөжийг Монголын хөрөнгийн зах зээлээс бараг л олохгүй болов уу даа.  Монголдоо анхны мөрөөдлийн өвлийн спортын Мөсөн өргөөг Ачит Ихт ХХК компанийн санхүүжилтээр барьж байна. Энэ бол тэдний нийгмийн хариуцлагын нэг хэсэг. 3600 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн уралдаан тэмцээнээс эхлээд экспо гэхчлэн олон арга хэмжээг зохион байгуулах боломжтой өргөө Яармаг орчимд баригдаж байна. 2020 оны Азийн хүүхдүүдийн спортын их наадам энд болно.  Монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитой болгох энэхүү мөсөн өргөө  өвлийн спортыг хөгжүүлэхэд шинэ боломжийг авчирч байгаа үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын нэг юм. Уусмалаас бэлэн болсон зэсийг гаргаж байгаа нь  Хиймэл цөөрөм Үйлдвэрлэлийн бүх процессийг эндээс хянана Үйлдвэр дотор Г.Хантулга
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа