МОНГОЛЫН ДИПЛОМАТЧ ДАХИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО
МОНГОЛЫН ДИПЛОМАТЧ ДАХИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО
Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр их хэмжээний хайрцагтай тамхи ачсан микро автобусыг Украины хилчид саатуулсан байна. Мерседес үйлдвэрийн микро автобусанд үзлэг хийх гэхэд жолооч нь эсэргүүцэж, хаалгануудаа дотроос нь түгжиж хэсэг байсны эцэст цагдаа нарын тусламжтай нэвтэрчээ.    Харамсалтай нь Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж илэрсэн бөгөөд эдгээр нь бүгд тамхи байсан байна. Машин нь Беларусьт суугаа Монголын элчин сайдын яамны дугаартай байсан бол машинд явсан Монгол улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг гэжээ. Тамхинуудыг хураан авч, тоо үнэлгээг нь гаргахаар ажиллаж байгаа тухай Украины эх сурвалжид мэдээлсэн байна. Ийнхүү Монголын дипломат албаныхан дахин конторбандын хэрэгт холбогдож эх орныхоо нэр хүндийг сэвтүүллээ. Түүх сөхвөл монголын дипломатууд тамхины хэрэгт холбогддогоороо европт алдартай. Өмнө олон албан тушаалтан ийм хэрэгт холбогдож нэр хүндээ сэвтүүлж байжээ. Эргэн сануулахад, …Элчин сайдын яамныхан улсынхаа нэрийг баахан сэвтүүлж, ял шийтгэл сонсож байгаад хөөгдөж нутагтаа ирдэг. Тэд Монголд ирээд л өндөр алба хашдаг нь хэнд ч нууц биш. Тэр ч бүү хэл 2000 оноос өмнө олон улсад Монголын данстай тамхины сүлжээ хүртэл байсан. “Блэк Морган”-ыхан гэдэг нэртэй энэ бүлэг Английн тамхины томоохон компанийн бүтээгдэхүүнийг Европын орнууд руу зөөдөг, Монголд оруулж ирдэг юм байх. Тэд Польшийн Брестийн хилийн боомтоор хууль бусаар тамхи нэвтрүүлдэг гэдэг мэдээлэл олон улсад аль хэдийнээ цацагдаж, бүр “Загалмайлсан эцэг”-ийг нь хүртэл зарлаж байсан удаатай. Энэхүү хууль бус наймааны гол эзэн нь Болгар дахь Монголын Элчин сайдын зөвлөх асан Д.Шатарбал. Тэрээр дипломат дугаартай албаны машиндаа 120 кг хар тамхи тээвэрлэж яваад 2005 оны гуравдугаар сарын 23-нд Болгарын тусгай албаныханд баригдан багагүй шуугиан тарьсан билээ.  Болгарын хууль, хяналтынхан түүнийг таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь баривчиллаа хэмээн мэдэгдэж байв. Тээвэрлэж явсан хар тамхи нь бараг 23 сая ам.долларын үнэ хүрэх эд байсан гээд бодохоор Д.Шатарбал гэгч нь нэлээд “том гар” байсан бололтой. Тэр ч бүү хэл Монголын нэгэн дипломат ажилтны гэргий тамхины наймаа эрхэлдэг дипломатчдын сүлжээг толгойлдог байсан тухай хар мэдээ ч бас байна. Тэд өөрсдийнхөө болоод Вьетнам хамтрагчдынхаа 7.7 сая ширхэг тамхийг Украин, Болгараас Европын холбооны улсууд уруу дипломат эрх ямбаараа бамбай хийн татваргүй нэвтрүүлдэг байжээ. Хууль бус наймаанаас 1.2 сая еврогийн хохирол учирсан гэж гаальчид тогтоосон байна. Энэ сүлжээ Германы Лейпцик хотод төвлөрч, дамлахаар бэлтгэсэн янжуураа багцлан боож дипломат шуудан маягаар өнгөлөн далдалж вьетнамчуудаар дамжуулан Европын холбооны улсууд уруу гаргадаг байсан гэнэ. Анх тэднийг Чехийн гаалийн албаныхан сэжиглэсэн байна. Хэргийн гол эзэн нь Москва дахь ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан Ганболд түүний эхнэр Сэлэнгэ нар. Энэ жагсаалт тун урт. Түүх сөхвөл монголын дипломатууд тамхины хэрэгт холбогддогоороо европт алдартай. Өмнө олон албан тушаалтан ийм хэрэгт холбогдож нэр хүндээ сэвтүүлж байжээ. Эргэн сануулахад, …Элчин сайдын яамныхан улсынхаа нэрийг баахан сэвтүүлж, ял шийтгэл сонсож байгаад хөөгдөж нутагтаа ирдэг. Тэд Монголд ирээд л өндөр алба хашдаг нь хэнд ч нууц биш. Тэр ч бүү хэл 2000 оноос өмнө олон улсад Монголын данстай тамхины сүлжээ хүртэл байсан. “Блэк Морган”-ыхан гэдэг нэртэй энэ бүлэг Английн тамхины томоохон компанийн бүтээгдэхүүнийг Европын орнууд руу зөөдөг, Монголд оруулж ирдэг юм байх. Тэд Польшийн Брестийн хилийн боомтоор хууль бусаар тамхи нэвтрүүлдэг гэдэг мэдээлэл олон улсад аль хэдийнээ цацагдаж, бүр “Загалмайлсан эцэг”-ийг нь хүртэл зарлаж байсан удаатай. Энэхүү хууль бус наймааны гол эзэн нь Болгар дахь Монголын Элчин сайдын зөвлөх асан Д.Шатарбал. Тэрээр дипломат дугаартай албаны машиндаа 120 кг хар тамхи тээвэрлэж яваад 2005 оны гуравдугаар сарын 23-нд Болгарын тусгай албаныханд баригдан багагүй шуугиан тарьсан билээ.  Болгарын хууль, хяналтынхан түүнийг таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь баривчиллаа хэмээн мэдэгдэж байв. Тээвэрлэж явсан хар тамхи нь бараг 23 сая ам.долларын үнэ хүрэх эд байсан гээд бодохоор Д.Шатарбал гэгч нь нэлээд “том гар” байсан бололтой. Тэр ч бүү хэл Монголын нэгэн дипломат ажилтны гэргий тамхины наймаа эрхэлдэг дипломатчдын сүлжээг толгойлдог байсан тухай хар мэдээ ч бас байна. Тэд өөрсдийнхөө болоод Вьетнам хамтрагчдынхаа 7.7 сая ширхэг тамхийг Украин, Болгараас Европын холбооны улсууд уруу дипломат эрх ямбаараа бамбай хийн татваргүй нэвтрүүлдэг байжээ. Хууль бус наймаанаас 1.2 сая еврогийн хохирол учирсан гэж гаальчид тогтоосон байна. Энэ сүлжээ Германы Лейпцик хотод төвлөрч, дамлахаар бэлтгэсэн янжуураа багцлан боож дипломат шуудан маягаар өнгөлөн далдалж вьетнамчуудаар дамжуулан Европын холбооны улсууд уруу гаргадаг байсан гэнэ. Анх тэднийг Чехийн гаалийн албаныхан сэжиглэсэн байна. Хэргийн гол эзэн нь Москва дахь ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан Ганболд түүний эхнэр Сэлэнгэ нар. Энэ жагсаалт тун урт. Тамхины хэрэгт холбогдож байсан албан тушаалтнууд….. Ц.Цолмон- Гадаад хэргийн дэд сайд асан. ОХУ-д Элчин сайдаар сууж байхдаа (1998- 2001 онд) тамхины наймааг анх зохион байгуулалтад оруулсан хүний нэг гэгддэг. Алтансайхан- ГХЯ-нд дипломат ажилтнаар ажиллаж байхдаа ХБНГУ-д тамхины наймаа эрхэлж байгаад 2001 онд баригдсан. С.Эрдэнээ- Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан. Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны дотнын анд. ХБНГУ-д тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр 2002 онд саатуулагдан, тус улсын хууль хяналтынхан нэг хэсэг хорьж байгаад сулласан. Баярхүү- Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Англид 2003 онд тамхины наймаа хийж явахад нь саатуулсан. Цэрэнсодном- Унгарт суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа тамхины наймааны хэргээр 2003 онд саатуулагдсан.. Д.Шатарбал- БНБУ-д суугаа Монгол Улсын ЭСЯны зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний хар тамхийг дипломат дугаартай машинаараа тээвэрлэж явахад нь тус улсын тусгай албаныхан баривчилсан. Болгарт хорьж байгаад манай талд шилжүүлсэн. Тамхины хууль бус наймаанд холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн ганц дипломатч. Шүүхээс түүнд найман жилийн хорих ял ногдуулсан, ял эдэлж байгаад гарсан. “Болгар” хэмээх Ганболд- Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын орлогч даргаар ажиллаж байсан. БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байхаасаа эхлэн тамхины наймаа хийсэн гэдэг. ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх байхдаа эхнэр Сэлэнгийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдсан. Энэ хэргээр эхнэр нь нэг хэсэг тус улсад ял эдэлсэн. Б.Даваадорж-Тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр шалгагдаж байсан. “Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат дугаартай машинаа алдсан” гэж тухайн үед мэдүүлж байжээ. Хэрэгт холбогдуулан шалгах үед алдсан гээд байсан машин нь гэнэт олдсон. Албаны машинаа тамхины наймаачдад ашиглуулж байсан хэмээн түүнийг сэжиглэдэг. Ийм хэрэгт холбогдсон ч ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдаар томилогдож чадсан. Х.Бэхбат- Женевт Элчин сайдаар сууж байхдаа тамхины хууль бус наймаанд оролцсон хэргээр нэг хэсэг шалгуулсан. Д.Далайжаргал- Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны хүн гэгддэг. Түүний туслахаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. Энэ албанд хууль бусаар томилогдсон хэмээн хэл аманд өртөж байсан. Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ажиллаж байсан. Х.Болдбаатар- Беларусийн Брестэд сууж асан Монгол Улсын консул. Польшт тамхины хууль наймаа эрхлэгч Цэвэгмид гэдэг хүнийг шүүхээс батлан даалтаар авч, оргуулсан хэргээр тус улсад саатуулагдсан. Тус улсын Люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэж, саатуулж байсан. Б.Санжмятав- Франц дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхийн алба хашиж байсан. Хууль бус наймаа хийсэн хэргээр 2006 онд Польшт шалгагдаж байсан. Францад алба хашиж байхдаа нэг жилийн дотор Европын улсуудаар 150 удаа ямар хэргээр зорчиж байснаа тайлбарлахыг шаарджээ. Тэрбээр “Эхнэрийнхээ хамт биеэ эмчлүүлсэн” гэдэг боловч түүнийгээ нотлох баримт гаргаж өгөөгүй юм. С.Цоггэрэл- Мэргэжлийн тагнуулч, ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан ч мултарч Чех улсад Элчин сайдаар томилогдсон. А.Баатарцогт- Хошууч генерал. ХХЕГ-т ажиллаж байгаад ОХУ-д суугаа ЭСЯнд хилийн төлөөлөгчөөр сууж байсан. Тамхины хэрэгт гардан оролцоогүй ч түүний албан өрөөнд байсан төмөр шүүгээнээс 250 гаруй мянган ам.доллар алдагдсаныг дээрх хууль бус наймааны мөнгө хэмээн сэжиглэж байсан. Энэ хэргийн дараа ОХУ-ын Эрхүү хотод консулаар томилогдсон. Энхбат- ХБНГУ-д их хэмжээний тамхи авч яваад баригдсан. Дипломат албанд ажилладаггүй хэрнээ дипломат паспорттай явж байсан гэдэг. Эхнэр Нархажид нь тухайн үед Япон дахь ЭСЯ-нд ажиллаж байжээ. Г.Дашдаваа- БНБУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Эхнэрийн хамт тамхины наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж байжээ. Хууль бус наймаа хийсэн, улсынхаа нэрийг сэвтүүлсэн хүмүүсийг албан тушаалаар өөгшүүлэн шагнадаг гэдгийг энэ жагсаалт батлаад өгнө. Тиймээс гадныхан Монгол улс конторбандчдыг ивээлдээ авдаг гэж ойлгодог гэсэн. Энэ таагүй бодлыг нь Тагнуулын Ерөнхий газрын Тэргүүн дэд даргын томилгоо дахин батлаж өглөө. Харин Монголчууд тамхины наймаанаас олсон асар их хэмжээний бохир мөнгө намуудыг санхүүжүүлэх, албан тушаал худалдаж авахад нь хэрэг болдог гэж хардаж байна. Үүнийг шалгаж, тогтоох газар байхгүй нь даанч хяслантай. ЭХ СУРВАЛЖ:http:\/\/seruuleg.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа