Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Нэг ангийн хоёр хүүхэд "Цусан суулга"-аар өвчилжээ

2018 онд Орхон аймагт гэдэсний халдвараар өвчилсөн нийт хүүхдийн 40 хувьнь "ЦУСАН СУУЛГА"-аар өвчилсөн байдаг.Тэгвэл саяхан аймгийн ЭМГ-аассаяхан нэг ангийн Хоёр хүүхэд өвчилснийг мэдээл

Нэг ангийн хоёр хүүхэд "Цусан суулга"-аар өвчилжээ
2018 онд Орхон аймагт гэдэсний халдвараар өвчилсөн нийт хүүхдийн 40 хувь нь "ЦУСАН СУУЛГА"-аар өвчилсөн байдаг.Тэгвэл саяхан аймгийн ЭМГ-аас саяхан нэг ангийн Хоёр хүүхэд өвчилснийг мэдээллээ. Одоогоор аль сургууль, цэцэрлэг гэдгийг албан ёсоор мэдээлээгүй ч, нийт хүүхдийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх үзлэг, хяналт шалгалтыг холбогдох албаны байгууллагуудын хамт эхлүүлээд байна. 53bda8f6e680c91f89148952f5f2bf3original_700  Цусан суулгын халдвар үүсгэгч нь сүү, ээдэм, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг. Гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, эд юмс, ус, хоол хүнсийг бохирдуулж, ихэвчлэн ахуй хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Мөн нянгаар  бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх үед  халдварлана. Халдварын эх уурхай нь шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүн, нян тээгч байна. Халдвар авсан хүнд 1-2 хоногийн дараа халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах шинж тэмдгээр илэрдэг. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг. Халдвар авсан зарим хүмүүст ямар ч шинж тэмдэггүй байж болно. Гэвч бусдад халдварыг дамжуулдаг. Цусан суулга өвчний тархалтыг гараа савандаж угаах, ариун цэвэр, эрүүл ахуйн бусад арга хэмжээ авснаар зогсоож болно. Цусан суулга өвчин халдварлалт өндөртэй, жишээлбэл бохирдсон гараа амандаа хүргэх, хоол хүнсэнд хүрэх үед халдвар авах боломжтой. Маш бага (10-100) тооны нян залгихад халдварыг үүсгэдэг ба өвчин эхэлсэнээс хойшхи гурван долоо хоног халдвар тараах боломжтой байдаг. Ихэвчлэн 2-4 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Бага насны хүүхдэд  хордлого ихтэй, шингэнээ амархан алдах, бүдүүн гэдэсний шарх үүсэх зэрэг  хүндрэл  үүсдэг. бохир гараар дамждаг Цусан суулга өвчний шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт  яаралтай хандан шинжилгээ, эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Иргэд өөрсдөө дур мэдэн эм хэрэглэх нь өвчин хүндрэх, халдвар бусдад тараах аюултай.  97d85de5b6de014a87edfbc612facb38_500x500 Иймд тус өвчний шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт  яаралтай хандан шинжилгээ, эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Иргэд өөрсдөө дур мэдэн эм хэрэглэх нь өвчин хүндрэх, халдвар бусдад тараах аюултай гэдгийг эмч мэргэжилтэн зөвлөж, урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна.   Дахин боловсруулахгүй хүнсний бүтээгдэхүүн, ногоо, жимсийг сайтар угааж хэрэглэх Худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноо, хаяг, шошгыг сайтар нягтлах Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах хугацаа хэтэрсэн, эсэх, сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах Мах, ногоо хэрчдэг мод, хутгаар талх, цөцгийн тос, бялуу, хиам, хэрчихгүй байх Хөргөгчид нэг дор ногоо, жимс, талх, бялуу, мах, махан бүтээгдэхүүн цөцгийн тос хадгалахгүй байх Тосыг олон удаа буцалгаж, хэрэглэхгүй байх Ус түгээх цэг, ус хадгалах сав, лаазыг долоо хоногт хоёроос олон удаа угаах Хог хаягдлыг усны эх булгаас хол хаяж, шатаах. Учир нь ил задгай хог хаягдал нь борооны усаар зөөвөрлөгдөн, ногооны талбайг бохирдуулдаг. Ил задгай бие засахыг хориглох, жорлон, бохирын цооног, муу усны нүх зэргийг шаардлагын дагуу барих Дулааны улиралд нүхэн жорлон, муу усны нүх зэргийг хлор агуулсан бодисоор тогтмол халдваргүйжүүлэх        
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.