Г.Занданшатар: УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно
Г.Занданшатар: УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр \/2019.02.20\/ Төрийн ордонд зохион байгуулагдлаа.  Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрээр, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахтай холбоотойгоор зайлшгүй, яаралтай хэлэлцэх шаардлагатай зарим хуулийн талаарх хэлэлцүүлэг гурав дахь өдрөө үргэлжилж байна. Даваа гарагт Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг амжилттай өрнөж, үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, татварын багц хуулийн төслийн талаарх мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мягмар гарагт  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ бүхэн 2019 оны төсөв, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, бизнес, эдийн засгийг хөгжүүлэх, томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэхтэй холбоотойгоор яаралтай, зайлшгүй хэлэлцэн батлах шаардлагатай хуулийн төслүүд юм. Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Та бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад улс орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломжуудын талаар тал бүрээс нь, судалгаа шинжилгээнд суурилсан бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх болно.   Түүнчлэн УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно.  Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ. Үүнтэй уялдуулан дэгийг сайжруулах, хэлэлцүүлэг, мэтгэлцээн бодитой, асуудалдаа чиглэсэн байх шаардлага бий болно. УИХ-ын хуралдааны танхим бол популизмын талбар, хэрүүлийн тайз байх учиргүй хэмээн үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилж, ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг индэр, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлэх замаар хууль тогтоодог танхим болгохыг зорьж байна хэмээн дурдаж байлаа. Дэлгэрэнгүйг эндээс унших.   Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан удирдаж, өнөөдрийн арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж байр сууриа илэрхийлэх хүсэлт ирүүлснийг хэлэлцүүлгийн эхэнд танилцуулав.  Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүдийн ирцийг хэрхэн бүрдүүлэх талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тэрээр, дэлхийн парламентууд гишүүдийнхээ ирцийг тухайн улстөрийн намын бүлэг хариуцдаг учир энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх, мөн санал хураах дэгийг шинэчлэх, түүнчлэн УИХ-д хянан шалгах үүрэг орхигдсон тул энэ чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна хэмээлээ.   Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлэл хийв. Тэрээр, энэ хэлэлцүүлгээр тодорхой санал, үр дүн гарна хэмээн мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэллээ. “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулийг 2007 онд батлан хэрэгжүүлснээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлага дээшилсээр ирсэн. Үүний бодит жишээ бол ирэх дөрөвдүгээр сарын 05-наас эхлэх хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд хуурууны хээгээр ирцээ бүрдүүлэх болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар сая хэлсэн үгэндээ цохон тэмдэглэлээ. Мөн гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх асуудлыг хуульчиллаа. Түүнчлэн чуулганы хуралдаанд тайлбар хийж, асуултад хариулж байгаа аливаа албан тушаалтан зөвхөн бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн дүүрэн хариулахыг хуулиар үүрэг болгосон гэдгийг онцлох байна. Хэрэв холбогдох албан тушаалтан Улсын Их Хуралд худал мэдээлэл өгсөн бол түүнд хуулийн хариуцлага тооцох асуудлыг Дэгийн хуульд нэмж тодотгосон болно. Ийнхүү Дэгийн хууль өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл дээрдсэн. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад батлагдаагүй гээгдсэн олон чухал заалт бас бий. Тиймээс гишүүдийн, албан тушаалтнуудын хариуцлагыг дахиад илүү чангатгах, дэг шиг дэгтэй болохын төлөө ахиад бид ажиллах ёстой гээд хэд хэдэн санал хэлэв. Үүнд, - “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуульд тухайн хэлэлцэж буй асуудалд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн болон холбогдох Байнгын хорооны түвшинд “улс төрийн” хийгээд “бодлогын” нэгдсэн байр сууринд хүрсэний үндсэн дээр тухайн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлдэг хууль, эрх зүйн хийгээд “улс төрийн” соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн дэгийн өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна. - Улсын Их Хурал зүгээр хууль батлаад өнгөрдөг бус батласан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг, үр дүнд нь дүн шинжилгээ хийдэг, хийдэл зөрчил байвал түүнийг нь даруй засаж залруулдаг байхад анхаарч, энэ асуудлыг хариуцсан тодорхой бүтэцтэй байх нь зүйтэй гэж үзэж байна. - Дэгийн тухай хуульд гишүүдийн ирцийг бүрдүүлэхэд чиглэсэн “санхүүгийн” хөшүүргийг оруулж үүнийгээ Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуультай уялдуулсан зохицуулалтыг тусгаж болох юм. - Парламентаар хэлэлцэгдэж буй асуудлын дийлэнх хувийг Засгийн газраас өргөн барьж буй, бусад улс орны жишиг ч ийм байгаа өнөөгийн нөхцөлд хууль тогтоомжийг боловсруулах ажлын үр нөлөөг чанаржуулахад анхаарах шаардлагатай байна. - Парламент дахь цөөнхийн оролцооны эрхийг хангах тухай асуудлыг илүү нарийвчлах ёстой гэж үзэж байна. - Улсын Их Хурлын чуулган болон Байнгын хороодын хуралдаан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн ажил хэрэгч хэлэлцүүлгийн талбар байх ёстой гэсэн саналууд хэлж байв.   Дараа нь “Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвийн дор ЗГХЭГ-ын СУЗГазрын дарга, парламент судлаач Л.Өлзийсайхан мэдээлэл хийв. Тэрээр, “Дэгийн тухай хуулийн хэрэгжилт: шинжилгээ, дүгнэлт, зөвлөмж”, “Дэгийн харьцуулсан судалгаа болон дүн шинжилгээ”, “Дэгийн онол, зарчим, дэгээр зохицуулах зүйл: дүгнэлт, зөвлөмж”, “УИХ-ын болон хуралдааны дэгийн хууль хоорондын давхцал, хийдэл, хэрхэн шийдвэрлэх талаархи зөвлөмж”, “Дэгийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж гаргасан дүгнэлт, тогтоолыг судалсан шинжилгээ” болон “Дэгийн тухай хууль тусгах шаардлагатй асуудлууд: санал болгож буй зохицуулалт” гэсэн агуулгаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Үүнд, Түүнчлэн, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зайлшгүй зохицуулах зүйлтэй холбоотой талаар гаргасан зөвлөмждөө, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг батлах, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмыг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой заалтыг шинээр хуульчлах. Ерөнхийлөгч, Засгийн газар бус зөвхөн Улсын Их Хурлын гишүүд өөрсдийн үйл ажиллагааныхаа хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй болохыг УИХ-ын болон холбогдох хууль тогтоомжуудаар журамлан зохицуулах. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дэгийн асуудлаар санаачилсан төслийг хэлэлцэх асуудлын дараалал баримтлахгүй хэлэлцүүлэгт шууд оруулах тухай заалтыг тусгайлан хуульчлахыг тодотгон тэмдэглэж байлаа. Үргэлжлүүлэн “УИХ-аас хууль, бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлага” сэдвийн дор МУИС-ийн ХЗС-ийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан илтгэл тавилаа. Тэрээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн онцлог”, “Сайн хууль тогтоох: парламент дахь цөөнхийн эрх”, “Монгол Улс болон бусад орны туршлага” гэсэн агуулгаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.  Парламент дахь цөөнхийн эрхийн хүрээнд, парламентын процесст цөөнхийг оролцуулж буй хэмжээгээр нь ардчилал бүрэн төлөвшсөн эсэхийг хэмждэг гэв. Цөөнхийн эрх нь: ЗГ эсхүл олонхоос санаачилсан шийдвэрт өөр хувилбар санал болгох, Сонгогчдынхоо ашиг сонирхлыг илэрхийлэх, Мэтгэлцэх, зөвлөлдөх, санал зөрөх замаар парламентын шийдвэр гаргах ажиллагааг сайжруулах, Улсын төсвийн төслийг магадлах, Засгийн газар (ГЭМ)-д хяналт тавих, Улс төрийн процессын тогтвортой, хүлээн зөвшөөрөгдөх, эгэх хариуцлагатай, ил тод байдлыг бэхжүүлэх гэсэн санааг илэрхийлж байв. Ийнхүү илтгэгч нарын мэдээлэл сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцогчид үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж УИХ-ын дэгийг хууль болон тогтоолоор гаргадаг байх, мөн Дэгийн байнгын хороо байгуулах тухай саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байв. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, парламентын дархлааг сайжруулах талаар одоогийн УИХ зорилго тавин ажиллаж байгаад талархаж байна гээд илтгэгч нарын хэлсэн зүйлээс олон сайхан санаа байна. Үүнд дэмжиж буй саналаа хэлэхэд, УИХ-ын дэгийн тухай хуульд сул заалт бий, энэ нь гишүүдийн өглөөний ирцээр үдээс хойших хуралдаан үргэлжилдэг явдал юм. Иймд УИХ-ын гишүүдийн салан задгай байдлыг бий болгосон 4.11 дэх заалт юм гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдаанд ороолцоогүй тохиолдолд түүний цалингаас хасна гэдэг нь өөрсдийгөө хуурсан явдал болно. Үүний оронд тухайн гишүүн хуралдаанд 50-иас дээш хувьд оролцоогүй тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэсэн хүчтэй хуулийн заалт оруулах нь зүйтэй гэсэн санал хэлж байв. УИХ-ын дэд дарга асан Л.Цог, УИХ-ын цөөнхийг үгийг илүүтэйгээр сонсох, мөн УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг дахин харах хэрэгтэй байна гэлээ. УИХ-ын гишүүн асан Л.Товуусүрэн, УИХ-ын дэгийг тогтоолоор батлах нь зайлшгүй зүйл хэмээн тодотгож байв. Парламентыг хэрүүлийн талбар болгохгүйн тулд дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зайлшгүй төдийгүй парламентын дархлааг сайжруулах цаг болсон хэмээж байв. Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, УИХ-ын хуралдаанд гишүүд өөрсдийн дур зоргоор оролцдог дүр зураг харагдаад байна. Ийм хариуцлагагүй байдлыг арилгахад анхаарах хэрэгтэй гэсэн санал хэлж байв. Академич Г.Чулуунбаатар, Монгол Улсад хууль зүйн судалгааны байгууллагыг байгуулах талаар эргэн бодох цаг болсон талаар саналаа хэлэв. УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир, илтгэгч нар бүхий л асуудлыг хөндсөн байна. Дэгийн болоод ёс зүйн асуудлыг хоёр янзаар авч үзэхээр өнөөдрийн хэлэлцүүлэг хөндөж байна. Иймд дэгийн тухай хуулийг алсын ирээдүй болон өнөөгийн нөхцөлийг уялдуулан батлах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, парламентын нэр хүнд унаж байгаа нь одоогийн дэгийн тухай хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа явдал биш юм. Иймд дэгийн тухай хуульд бүхэлд нь бус цөөн хэдэн заалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн хууль тогтоомжийн тогтвортой байдлын тухай хуульд анхаарал хандуулах шаардлагатай байна. Түүнчлэн бусад орны парламентын практикыг харахад манайх шиг хуулийг бүхэлд нь баталдаггүй, мөн дарга нь ирцээ бүрдүүлэхдээ гишүүдийг нэг нэгээр нь танилцуулж байна, энэ жишээг нэвтрүүлэх нь зүйтэй гэж байв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн бол сонгуульт албан тушаалтан, иймд сонгогчдын дунд “оноо” авах зорилгоор асуулт асуух нь мэдээлэл өгөх, авах эсэх нь тодорхойгүй болоод байна. Иймд Дэгийн тухай хуульд “гүтгэсэн, доромжилсон” эсэхийг “батлах” тухай тодорхой заалт оруулах хүсэлтэй буйгаа хэлж байв. Хуульч, доктор Б.Гүнбилэг, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгох шаардлага байгаа тул Дэгийн тухай хуульд дэг сахиулахад заавал санкцитай байх хэрэгтэй байна гэсэн санал хэлж байв. Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, хуралдааны дэгийг зөвхөн асуудал хэлэлцэх дэг болгох хэрэгтэй байна. Тодруулбал, чуулганы хуралдааны үеэр хуулийн тодотголыг УИХ-ын Тамгын газраас хариу авдаг. Энэ нь Тамгын газрын Хуулийн хэлтсийн эсхүл өөр алба, нэгжийн ажилтан нь хуулийг эцсийн гаргалааг хийж байгаа юм шиг харагдаад байна. Иймд Дэгийн баримтлах хороо, дэд хороо байгуулах нь зүйтэй болов уу хэмээж байлаа. Ингээд УИХ-ын дарга, дэд дэрга асан, гишүүд, судлаачид, хуульчдын саналыг сонссоны дараа өнөөдрийн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дүгнэж, хуульд оруулах өөрчлөлтөд ямар нэгэн асуудалд заавал гарцтай байх зарчим баримтлах нь зүйтэй гэлээ. Дэгийн асуудал хариуцсан Байнгын хороо байгуулах шаардлага бий эсэх талаар Ажлын хэсгийн гишүүд анхаарах, мөн сайн ажиллах хэрэгтэйг тодотгож байв.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
ЦЕГ: Бага насны охид руу чат бичиж, уулзахыг завдсан гэх 36 настай Б-г саатуулан шалгаж байна
"АЧИТ ИХТ” ХХК 34 ХУВИА ТӨРД ӨГЬЕ ГЭЖ 9 УДАА ХАНДЖЭЭ
Хаягдал хураах шинэ санг суурьшлын бүсээс 20 км зайд байгуулна
Цас, бороо орж, шуурна
Цас, бороо орж, шуурна
4-р сар. 22, 2024, 3:05 a.m.
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн 631 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууцтай
Орхон аймаг дахь Хөвсгөл нутгийн зөвлөлөөс тэмцээн зохион байгуулна
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа