ТОЙРГИЙН ГИШҮҮД: Л.МӨНХБААТАР ГИШҮҮН ХОЙД БҮСИЙН ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬД ХАМГИЙН ОЛОН МАШИН ШИЙДЭЖ ӨГЧЭЭ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Л.МӨНХБААТАР ГИШҮҮН ХОЙД БҮСИЙН ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬД ХАМГИЙН ОЛОН МАШИН ШИЙДЭЖ ӨГЧЭЭ

          Etimes.mn мэдээллийн сайт “Тойргийн гишүүд” цувралыг уншигч танд хүргэж байгаа билээ. Бид хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хийж буй ажил, санаачилсан хууль, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тойрогтоо ажилласан байдал зэргийг хүргэж байгаа. Мөн үүнээс гадна хариуцлага нэхэж, ирэх гурван жилийн хугацаанд олон нийт, сонгогчдын төлөө ажиллахыг нь сануулсаар байгаа юм.

Бид энэ удаад Лхагвагийн Мөнхбаатар гишүүнийг онцолж байна.

Ирцийн мэдээлэл:

Л.Мөнхбаатар гишүүн гурав дахь удаагаа сонгогдсон. Түүний хувьд 2020-2024 оны УИХ-ын чуулганд 86.3 хувийн ирцтэй суужээ. Харин үлдсэн 11.8 хувьд нь гадаад томилолт, орон нутгийн томилолт зэрэг шалтгаанаар чөлөө авчээ. Мөн 1.9 хувьд нь чуулганаа тасалж, 687 минут хоцорсон байна.

-МАН-ын Бүлгийн дарга

Байнгын хороо:

-Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн

-Хууль зүйн байнгын хорооны гишүүн

Санаачилсан хууль:

Л.Мөнхбаатар гишүүн 19 хууль санаачилжээ. Тухайлбал,

-Монгол Улсын их хурлын хяналт, шалгалтын тухай (бие даасан хууль)батлагдсан

-Төрийн албаны тухай (нэмэлт өөрчлөлт)

-"Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай (шинэчилсэн найруулга)"

-Банкны тухай хууль (нэмэлт өөрчлөлт)

-Хувийн тэтгэврийн тухай хууль (бие даасан хууль)

Дэмжсэн, санал өгсөн хуулийн төсөл:

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай /хүчингүй болсон/

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай

-Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай

-УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

-Хүүхэд хамгааллын тухай

-Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

-Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Татгалзсан санал өгсөн хууль:

-Хянан шалгах түр хороо байгуулах тухай

-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай

-Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/

-Өршөөл үзүүлэх тухай хууль зэрэгт татгалзсан санал өгчээ.

Хийсэн чухал ажил:

-УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар.ын санаачилгаар УИХ-ын 2019 оны 5-р сарын 2-ны 41-р тогтоолоор "Тэсийн голын эх-Булнайн нуруу"-г Байгалын цогцолборт газар ангилалаар Улсын тусгай хамгаалалтан авчээ.

-Хамгийн олон хууль санаачлагчдын нэг

- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Мөрөн - Их-Уул - Рашаант - Өлзийт - Хайрхан - Тэрхийн цагаан нуур" босоо чиглэлийн авто замыг барьж дуусгах ажил тусгагдлаа.

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрдэнэт хотын цахилгаан хангамжийг сайжруулахад шаардлагатай 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих" ажил тусгагдлаа.

- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Хутаг-Өндөр сумаас Бага-Илэнхийн хилийн боомт хүртэл 137км авто зам барих" ажил тусгагдлаа.

- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ханх-Хатгал чиглэлийн авто замыг барих" ажил тусгагдлаа.

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрдэнэт хотын доторх авто замын барилга угсралт, шинэчлэлт, өргөтгөл, их засварын ажлыг гүйтэцгэх" ажил тусгагдлаа.

- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Мөрөн хотод 50мВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах бэлтгэл ажлыг хангах" ажил тусгагдлаа.

Тойрогтоо ажилласан байдал:

-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум сурагчдын амьдрах таатай орчныг бүрдүүлсэн 100 хүүхдийн дотуур байртай боллоо.

-Хөвсгөл аймгийн сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд зориулж туулах чадвар сайтай автомашиныг гардуулан өглөө.

-Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин баг, Түнэл сумын Бийж багт үүрэн холбооны дахин дамжуулах станц баригдаж, Юнителийн 4G  сүлжээ нэвтэрлээ.

-Булган аймгийн зарим сумд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаа хүлээн авлаа.

-Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ЗДТГ-аас тавьсан хүсэлтийн дагуу Иж бүрэн тоноглогдсон гал унтраах автомашиныг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэснийг албан хаагчид маань хүлээн авлаа.

-Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Баянзүрх сум, Булган аймгийн Могод, Дашинчилэн сумдын Эрүүл мэндийн төвийн автомашин эвдрэл гэмтэл ихтэй,  олон жил ашиглагдсан тул шинэ автомашинтай болох хүсэлт ирүүлсэнийг Эрүүл мэндийн сайдад уламжлан шийдвэрлүүллээ.

-Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумын удирдлагууд болон ЗДТГ-ын албан хаагчид, төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудалаар мэдээлэл авч, санал солилцлоо.

-Төрийн үйлчилгээг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт 15ш зөөврийн компьютер, гурван үйлдэлт хоёр талдаа хэвлэгч, өнгөт принтерийг гардуулан өглөө.

-Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Жаргалант, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Арбулаг, Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургуульд шинэ фургон автомашин хүлээлгэн өглөө.

-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Цагаан-Үүр, Цагааннуур, Шинэ-Идэр, Галт, Рашаант, Ханх сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай Хантер маркийн авто машин хүлээлгэн өглөө гэх мэт ажлыг хийжээ.

            Л.Мөнхбаатар гишүүний хувьд хойд бүсээс гурав дахь удаагаа сонгогдсон туршлагатай гишүүн юм. Энэ ч утгаараа сонгогчид олон ажил хийнэ гэдэгт итгэсээр байгаа билээ.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа