Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Орхон аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 95 иргэн бүртгэлтэй байдаг. Өнөөдөр тэдний үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөлтэй уулзалт болж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн А.Амар сайдын хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэн, Орхон аймгийн буддын хийдүүдэд хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулсан ном хурж буян үйлджээ.

 Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэ жил уг өдрийг 30 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.