Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?

Н.БУЯНЖАРГАЛ 

Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

-Та шүүх засаглал, хууль хяналтын байгууллагын өнөөгийн байдалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Яагаад?

-Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан хяналттай, бие даасан байх ёстой. Гэвч практикт шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх улс төрийн болон институцийн хүчин зүйлс оролцож болзошгүй нөхцөл ажиглагдаж байна. Энэ нь эрх зүйн тогтолцооны суурь зарчим болох хууль дээдлэх, эрх тэгш, шударга байх зарчимд сөргөөр нөлөөлж, цаашлаад шүүхийн хараат бус байдалд шууд нөлөөлж байна.

-Энэ нөлөө бодит амьдрал дээр яаж илэрч байна вэ?

-Харамсалтай нь хууль, хяналтын байгууллагуудыг ашиглан зохиомол хэрэг үүсгэх, шүүхээс эргэлзээтэй шийдвэр гаргах тохиолдлууд нэмэгдэж байна. Үүний улмаас иргэн, бизнес эрхлэгчид хэлмэгдэж байгаа нь нууц биш

-Та тодорхой жишээ дурдаж болох уу?

-Тодорхой жишээ гэвэл саяхан анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байдал. Уг хэрэгт Эрдэнэт үйлдвэр “Ачит Ихт” компани болон Медипастай байгуулсан гэрээг улсад хохирол учруулсан гэж үзэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэвч уг асуудлыг зөвхөн эрүүгийн эрх зүйн хүрээнд бус, тухайн үеийн эдийн засгийн болон менежментийн шийдвэрийн агуулгаар хамтад нь үнэлэх шаардлагатай байсан.

-Гэтэл уг гэрээ үнэхээр хууль зөрчсөн байж болох уу?

-Баримтаас харахад эсрэгээрээ. Монгол Оросын хамтарсан Эрдэнэнт үйлдвэр нь 2015 онд олон жил ашиглалтгүй байсан Эрдэнэтийн овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлаар хоёр компанитай гэрээ байгуулахдаа, ашиглагч компанийн үйл ажиллагаанаас ямар нэг  эрсдэл үүрэхгүй гэж үзэж, уг компанийн  34%-ийг эзэмшихээс татгалзаж, Иргэний хуулийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээгээр овоолго ашиглалтын төлбөрт бүтээгдэхүүний орлогоос төлбөр авах үүргээр сольсон.  Шүүх тухайн үеийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн шийдвэрээр “Ачит Ихт” ХХК-ийн 34%-иас татгалзаж,  Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээг улсад хохирол учруулсан гэж дүгнэсэн. Ачит Ихт ХХК нь Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан 2010 оны гэрээний дагуу 34% болон ТУЗ-ийн гишүүний суудлыг өгөх саналаа хүргүүлсэн боловч Эрдэнэт үйлвэрийн Ажлын хэсэг нь, үйлдвэрийг нь байгаль орчин, санхүү, үйл ажиллагаа болон технологийн өндөр эрсдэлтэй гэж дүгнэж, 34% эзэмшихээс татгалзаж, оронд нь  ашиглалтын төлбөр авах гэрээг санал болгон байгуулсан байдаг. Гэтэл шүүх үүргээ биелүүлсэн талыг нь гэм хор учруулсан гэж  үзэж буй нь тухайн үеийн хамтарсан үйлдвэрийн удирдлагын шийдвэр, түүний үндэслэл, улс орны эдийн засгийн байдал, үйлдвэрийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, үнэлэх шаардлагатай байсан.

-Тэгвэл яагаад асуудал үүссэн гэж?

-Гол маргаан нь тухайн шийдвэрийг “улсад хохирол учруулсан санаатай үйлдэл” гэж үзсэнд анхаарал хандуулж байна. Мөн ижил төрлийн, ижил агуулгатай гэрээнүүдийг харьцуулахад эрх зүйн зөрүүтэй үнэлгээ өгч байгаа нь хачирхалтай байна.

Хамгийн сонирхолтой нь 2015 онд “Ачит Ихт”-тэй байгуулсан гэрээтэй яг адил нөхцөлтэй гэрээг “Зэс эрдэнийн хувь” компанитай мөн байгуулсан байдаг. Яг ижил нөхцөлтэй хоёр гэрээ байхад зөвхөн нэгийг нь “гэмт хэрэг” гэж үзсэн нь өөрөө асуулт дагуулж байна. Шударга бус явдал уу? Улс төрийн нөлөөлөл үү?

-Та “ижил гэрээнүүд” гэж юуг хэлж байна вэ?

-“Ачит Ихт” компанитай байгуулсан 2015 оны гэрээтэй ижил нөхцөл бүхий гэрээг “Зэс эрдэнийн хувь” компанитай мөн байгуулсан гэдгийг хэлээд байна. Аль алинд нь анхны хувь эзэмших нөхцөлийг өөрчилж, борлуулалтын орлогоос ашиглалтын төлбөр авах хэлбэрт шилжүүлсэн байдаг. Тухайн үед Эрдэнэтийн овоолгыг ашиглах нөхцлөөр хоёр компанитай  ижил агуулгатай, 34% эзэмших асуудлаас татгалзаж, иргэний хуулийг үндэслэн ашиглалтын төлбөр төлөх гэрээ байгуулсан байхад  зөвхөн нэг компанийг гэм хор учруулсан гэж буруутгаж, гэмт хэрэг гэж үзсэн нь Шударга бус бөгөөд үүний цаана улс төрийн нөлөө орсон  биш биз гэсэн эргэлзээ төрүүлж байна.

- Энэ нь эрх зүйн хувьд ямар асуудал үүсгэж байна вэ?

-Эрүүгийн эрх зүйн гол зарчим бол хууль тэгш үйлчлэх явдал. Хэрэв ижил нөхцөлтэй үйлдэлд нэг тохиолдолд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж, нөгөөд нь хүлээлгэхгүй байгаа бол эрх зүйн хэрэглээний зөрүү үүсэж байна гэж үзэх үндэслэл бий. Энэ нь selective prosecution буюу сонгомол яллах эрсдэлийг бий болгодог.

-Өөрөөр хэлбэл, асуудал нь зөвхөн нэг хүний буруутай эсэхээс давсан гэсэн үг үү?

-Тийм. Асуудлын гол нь тухайн шийдвэрийг гаргасан институцийн процесс, хамтын шийдвэр гаргалт, мэргэжлийн дүгнэлтүүдийг хэрхэн үнэлж байгаа эсэхэд оршиж байна. Нэг албан тушаалтныг онцлон эрүүгийн хариуцлагад татахдаа ижил нөхцөл бүхий бусад шийдвэрүүдийг орхигдуулж болохгүй. Шүүх асуудлыг шийдэхдээ Монгол - Оросын хамтарсан үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр баталсан Дүрэм”-ийн дагуу хоёр талын харилцан зөвшилцсөний үндсэн дээр гарсан хамтын шийдвэрээр үйл ажиллагаа нь зохих  журам, процессоор явагддаг   гэдгийг харгалзан үзээгүй нь ноцтой үр дагавар үүсгэх үндэслэлтэй.

-Ийм нөхцөлд ямар шийдвэр, хандлага илүү үндэслэлтэй вэ?

-Эрх зүйн хувьд гурван зарчим барих ёстой. Нэгд, баримтын иж бүрэн үнэлгээ – бүх төстэй гэрээ, хэлцлийг хамтад нь авч үзэх, хоёрт, хуулийн нэг мөр хэрэглээ – ижил нөхцөлд адил эрх зүйн үнэлгээ өгөх, гуравт, эрсдэлийн шинжилгээ – тухайн шийдвэрийг гаргах үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх.

-Та энэ хэргээр нийтэд юуг харуулж байна гэж дүгнэж байна вэ?

-Энэ кейс нь зөвхөн нэг компанийн асуудал биш. Харин шүүхийн хараат бус байдал, хууль тэгш үйлчлэх зарчим бодитой хэрэгжиж байгаа эсэхийг шалгах тест болж байна. Хэрэв ижил нөхцөлд өөр өөр хандлага хэрэглэвэл иргэдийн шүүхэд итгэх итгэл сулрах эрсдэлтэй.

-Цаашид ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Нэгдүгээрт, ижил төстэй бүх гэрээ, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд шалгах шаардлагатай. Хоёрдугаарт, эрүүгийн болон иргэний эрх зүйн заагийг тодорхой ялгах, эдийн засгийн шийдвэрийг заавал гэмт хэрэгт тооцох хандлагаас зайлсхийх хэрэгтэй.

Гуравдугаарт, шүүхийн хараат бус байдлыг бодитоор хангах институцийн баталгааг бэхжүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 112 (7854)

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа