БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн энэ сарын 10 /2026.06.10/-ний өдөр шийдвэрээ гаргасан. Ингэхдээ, шүүхээс Ц.Даваацэрэнд 6 жил 9 сарын хорих ял оноосон байдаг. 

Харин зарим нэр бүхий өмгөөлөгч, хуульчид уг хэргийн талаар цахим сүлжээнд өөр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал,хуульч, өмгөөлөгч Ц.Монгол "Хууль, хяналтын байгууллагуудыг ашиглан зохиомол хэрэг үүсгэх, шүүхээс эргэлзээтэй шийдвэр гаргах тохиолдлууд нэмэгдэж байна. Үүний улмаас иргэн, бизнес эрхлэгчид хэлмэгдэж байгаа нь нууц биш. Тодорхой жишээ гэвэл саяхан анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байдал. Уг хэрэгт "Эрдэнэт үйлдвэр", “Ачит Ихт” компани болон "Медипас"-тай байгуулсан гэрээг улсад хохирол учруулсан гэж үзэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэвч уг асуудлыг зөвхөн эрүүгийн эрх зүйн хүрээнд бус, тухайн үеийн эдийн засгийн болон менежментийн шийдвэрийн агуулгаар хамтад нь үнэлэх шаардлагатай байсан" гэдгийг тодотгосон нь анхаарал татсан юм.

-Ц.ДАВААЦЭРЭНГ 6 ЖИЛ ГАРУЙ ШАЛГАСНЫ ЭЦЭСТ ШҮҮХЭЭС 6.9 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ-

Тиймээс бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэргийг нэхэн сурвалжиллаа. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас анх 2019 оноос шалгаж эхэлжээ. Улмаар Ц.Даваацэрэнд холбогдох хэрэг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэг болон "боогдож", шүүхэд шилжсэн байгаа юм.

Улмаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тус үйлдвэрийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2015 оны зургаадугаар сарын 24-ний өдөр “Ачит Ихт” ХХК-тай “Эрдэнэт үйлдвэр”-т илт ашиггүй гэрээ байгуулсны улмаас "Эрдэнэт үйлдвэр"-т 2017 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны тавдугаар сарын хугацаанд нийт 138 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулж, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан

зэрэг хэрэгт буруутган нийтийн албанд ажиллах эрхийг долоон жилээр хасаж, зургаан жил, есөн сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, “Ачит Ихт” ХХК-иас 110 тэрбум төгрөгийг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгохоор тус тус шийдвэрлэсэн юм. 

-Ц.ДАВААЦЭРЭНГ БУРУУТГАЖ БУЙ "ГЭРЭЭ"-Г ҮЙЛДВЭРИЙН БҮХ ХЭЛТСИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖИЙГ ҮНДЭСЛЭН, ОРЛОГЧ ДАРГА НАРЫНХ НЬ ЗӨВШӨӨРСНИЙ ҮНДСЭН ДЭЭР БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ-

Анхан шүүхээс 6.9 жилийн хорих ял сонсоод буй Ц.Даваацэрэн нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар 2012-2016 оны хугацаанд ажиллаж байв. Гэтэл шүүхээс түүнийг "Эрдэнэт үйлдвэр"-т ажиллаагүй хугацаа буюу 2017-2024 оны хооронд нийт 138 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулж, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан хэмээн "буруутгажээ".

Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Ачит Ихт" ХХК-ийн 2015 онд байгуулсан гэрээ

 

"Эрдэнэт үйлдвэр", "Ачит Ихт" компани Иргэний хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн 2010 оны гэрээгээ "дүгнэж", 2015 оны гэрээг "харилцан ашигтай байх нөхцөлийг тодорхойлон" байгуулсан байдаг аж. Ингэхдээ "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В.Рой, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Алтанхуяг, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу, Хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодном нар дээрх гэрээг зөвшөөрч, гарын үсэг зурснаар "Эрдэнэт үйлдвэр"-ийг төлөөлж, тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, "Ачит Ихт" компанийг төлөөлж, компанийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг нар гарын үсэг зурж, гэрээг байгуулсан байгаа юм.

Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Ачит Ихт" ХХК-ийн 2015 онд байгуулсан гэрээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагууд уг гэрээг байгуулахын тулд "Эрдэнэт үйлдвэр" үйлдвэрийнхээ бүх хэлтсийн санал, зөвлөмжийг авч, улмаар тухайн үед зэсийн үнэ хямд байсан зэргийг харгалзан үзэж, эрсдэлийг тооцож, “Ачит Ихт” компанийн 34 хувийг бус борлуулалтын орлогоос өсөн нэмэгдэх хувиар төлбөр авах нь зүйтэй хэмээн үзэж, дээрх гэрээг байгуулсан байна.

Энэ талаар Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В.Рой "Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга А.П. Фоменкотой зөвшилцөн гарын үсэг зурсны үндсэн дээр Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгээр төлөөлүүлэн хамтран ажиллах гэрээг "Ачит Ихт" ХХК-тай байгуулсан. Гэрээнд "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус хүдрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулахаар заасан хүдрийн овоолго нь балансад тусгагдаагүй. "Ачит Ихт" ХХК-ийн дүрмийн санд "Эрдэнэт үйлдвэр" санхүүжилт хийгээгүй гэдгийг тодотгож байжээ.

Товчхондоо, шүүхээс 6.9 жилийн хорих ял сонсоод буй Ц.Даваацэрэн нь дур мэдэж, дээрх гэрээг ганцаараа байгуулаагүй, харин Оросын талын зөвшөөрлийн дагуу, хамтын шийдвэр гаргасан байгаа юм.

-УЛСЫН АШИГ СОНИРХОЛД ХҮНД ХОР УРШИГ УЧРУУЛСАН ГЭГДЭЖ БУЙ ГЭРЭЭНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОЛОМЖ Х.БАДАМСҮРЭН, Г.ЁНДОН НАРТ БАЙЖЭЭ-

Нөгөөтэй, "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэн нарын байгуулсан 2015 оны гэрээний 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Гэрээний зүйл заалтыг Монгол Улсын Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тайлбарлана". Мөн тус гэрээний 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно" гэж тус тус заасан байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заажээ.

 

Иргэний хууль

 

Өөрөөр хэлбэл, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэгдээд буй тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар 2017-2024 оны хугацаанд ажиллаж байсан хүмүүст байсан байна. 

Тодотговол, Ц.Даваацэрэнг 2017 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны тавдугаар сарын хугацаанд "Эрдэнэт үйлдвэр"-ийг нийт 138 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулж, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан хэмээн буруутгасан. Гэтэл Ц.Даваацэрэнг "Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ-ийн 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 23-р дугаар тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн ТУЗ-ийн мөн өдрийн 22-р тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилох шийдвэр гаргаж байв. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлж, түүний оронд Г.Ёндонг томилохыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосноор "Эрдэнэт үйлдвэр"-ийн одоогийн Ерөнхий захирлыг томилж байсан түүхтэй. 

Нэг үгээр хэлбэл, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэгдэж буй гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагуудад байсан ч тэд үүнийг хийгээгүй байгаа юм.

Мөн "Ачит Ихт" компани 34 хувиа "Эрдэнэт үйлдвэр"-т үнэ төлбөргүй эзэмшүүлье гэсэн саналаа "Эрдэнэт үйлдвэр"-т 10 гаруй удаа хүргүүлсэн ч "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр"-т аваагүй өнөөг хүрсэн байдаг. Үүгээр зогсохгүй, "Ачит Ихт" ХХК нь 34 хувиа "Эрдэнэт үйлдвэр"-т үнэгүй эзэмшүүлье гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга, Уул уурхайн сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гээд төрийн томчуудад хүргүүлсэн ч тодорхой хариу өгөөгүй байгаа юм.

Энэ бүхнээс үзэхэд, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэгдээд буй "Эрдэнэт үйлдвэр", "Ачит Ихт" компанийн байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг ашиглаагүй, "өгье" гээд байхад нь "Ачит Ихт" компанийн 34 хувийг аваагүй "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэн, "Эрдэнэт үйлдвэр"-ийн одоогийн Ерөнхий захирал Г.Ёндон болон бусад холбогдох албан тушаалтнууд яагаад "уснаас хуурай гарав", мөн гэрээ байгуулах эрхийг нь олгосон Оросын талынхан яагаад шүүгдсэнгүй вэ гэх асуулт хариултаа нэхэж байна. Магадгүй өмгөөлөгч, хууль Ц.Монголын хэлээд байгаа "Хууль, хяналтын байгууллагуудыг ашиглан зохиомол хэрэг үүсгэх, шүүхээс эргэлзээтэй шийдвэр гаргасан" гэдэг үг энд батлагдаж буй юм биш биз гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна. 

Үргэлжлэл бий... 

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа