Үндсэн агуулга руу шилжих
2026.10.29 · Пүрэв гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -2° USD 3584.23▼EUR 4000.00▼CNY 539.67RUB 44.54▼
Пүрэв гариг 2026.10.29 · Эрдэнэт
Нийгэм

Орхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?

Орхон аймагт 11 настай, ерөнхий боловсролын сургуулийн VI ангийн сурагч охин урлагийн үзлэгийн бэлтгэлээ тараад харьж явахдаа зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Орхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?

Орхон аймагт 11 настай, ерөнхий боловсролын сургуулийн VI ангийн сурагч охин урлагийн үзлэгийн бэлтгэлээ тараад харьж явахдаа зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Ослын шалтгаан, жолоочийн буруутай эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Гэвч хүүхдийн амь нас эрсэдсэн хэргийг зөвхөн зам тээврийн ослын шалтгаанаар хязгаарлаж болохгүй. Хүүхэд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцох үед аюулгүй байдлыг нь хэрхэн хангасан, үйл ажиллагааны зохион байгуулалт эрсдэлийг тооцсон эсэх, холбогдох байгууллагууд хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг мөн нягтлах шаардлагатай.

Энэ хүрээнд анхаарал татаж буй асуудлын нэг нь Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Отгонбаяр болон амиа алдсан сурагчийн сурч байсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нарыг гэр бүлийн хос гэх мэдээлэл юм.

Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Боловсролын газрын дарга тухайн сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хүүхэд хамгааллын журмын хэрэгжилтийг үнэлэхдээ хараат бус байдлыг хангасан уу? эсвэл энэ тогтолцоо гажуудсан уу? гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. 

Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.

Сургууль урлаг, спортын болон хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Үүнд үйл ажиллагааны цагийн хуваарь, тарах үеийн зохион байгуулалт, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, шаардлагатай хяналт зэрэг асуудал хамаарна. Тиймээс тухайн сургуулийн урлагийн үзлэгийн бэлтгэлийг ямар шийдвэр, хуваарийн дагуу зохион байгуулсан, хүүхдүүд хэдэн цагт тарсан, аюулгүй байдлын эрсдэлийг урьдчилан үнэлсэн эсэх, холбогдох журам мөрдөгдсөн эсэхийг тодруулах шаардлагатай.

Түүнчлэн “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ын хэрэгжилтийг хэн хянаж, ямар үнэлгээ хийснийг л ил болгох шаардлагатай. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.