Etimes.mn мэдээллийн сайт “Тойргийн гишүүд” цувралыг эхлүүлж байна. Бид хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хийж буй ажил, санаачилсан хууль, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тойрогтоо ажилласан байдал зэргийг хүргэх юм. Мөн үүнээс гадна хариуцлага нэхэж, ирэх гурван жилийн хугацаанд олон нийт, сонгогчдын төлөө ажиллахыг нь сануулсаар байх болно.
Улсын Их хурлын сонгууль болоод долоон сар өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, гишүүд төрийн ордонд залраад он дамжсан гэсэн үг. Энэ хугацаанд манай тойргоос сонгогдсон найман гишүүн хэрхэн ажилласан бэ гэдгийг уншигч танд хүргэж байна. Бид эхний удаад Дамбын Батлут гишүүнийг онцолж байна.
Ирцийн мэдээлэл:
Д.Батлут гишүүн хоёр дахь удаагаа сонгогдсон. Түүний хувьд 2020-2024 оны УИХ-ын чуулганд 68.8 хувийн ирцтэй суужээ. Харин үлдсэн 24.7 хувьд нь гадаад томилолт, орон нутгийн томилолт зэрэг шалтгаанаар чөлөө авчээ. Мөн 6.5 хувьд нь чуулганаа тасалж, 598 минут хоцорсон байна.
Байнгын хороо:
-Төсвийн байнгын хорооны гишүүн
-Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.
Дэмжсэн, санал өгсөн хуулийн төсөл:
-Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай
-Хянан шалгах түр хороо байгуулах тухай
-Хүүхэд хамгааллын тухай
-Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
-Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуульд санал өгч, дэмжжээ.
Татгалзсан санал өгсөн хууль:
-МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ /Хүчингүй болсон/- Оролцоогүй
-Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай- Татгалзсан
-"Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын элчин сайдын яам нээн ажиллуулах тухай" тогтоол- Татгалзсан
-НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ- Татгалзсан
Санаачилсан хууль:
-Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тухай
-Нийгмийн даатгалын тухай
-Зөрчлийн тухай
-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай
-Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай
-УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай
-Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулийг бусад гишүүдтэй хамтран санаачилж, УИХ-д өргөн барьжээ. Санаачилсан зарим хууль нь батлагдаж, зарим нь хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Хийсэн ажил:
-Бичил өрхийн бизнесийг дэмжих чиглэлээр 1500 гаруй иргэнд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж, өрхийн орлогыг нэмэгдүүлжээ.
-Улсын төсөв- 2025 он.
- Хүүхдийн мөнгө,
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл
-Орхон аймгийн хэмжээнд гурван сургууль
Тойрогтоо ажилласан байдал:
-Хойд бүсийн багш нарыг туршлага солилцох хөтөлбөр- (2025.01.06)
Тус хөтөлбөр нь Хөвсгөл, Булган, Орхон аймгийн боловсролын салбарын тэгш хүртээмжийг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, орчин үед багшаас шаардаж буй шинэ ур чадварт багш нарыг чиглүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа аж. Уг хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Галт сумын 20 багш Орхон аймгийн багш нартай туршлага солилцжээ.
-Орхон аймгийн МАН-ын хороо шинэ жил тэмдэглэх мөнгөөрөө таван айлд иж бүр гэр бэлэглэжээ- (2024.12.29)
-Хойд бүсийн хүүхдүүд дурсамжийн дэвтрээр нэгдлээ- (2024.12.22)
Булган аймгийн дөрвөн сургууль, политехник коллежийн төгсөх ангийн 335 сурагчид “Дурсамжийн дэвтэр” дурсгажээ. Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдийн сурагч ахуйн хамгийн нандин дурсамжийг хадгалан авч үлдэх, анги хамт олны уур амьсгалыг сайжруулах, дурсамж бүтээх зорилготойгоор дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй төсөл юм.
-Орон нутгийн томилолт- Орхон, Хөвсгөл, Булган аймагт ажиллажээ-(2024.12 сар)
-Хутаг-Өндөр, Тариалан, Их-Уул, Мөрөн, Рэнчинхлүмбэ, Галт сумын бичил бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмж гардуулжээ. Тодруулбал, мах бутлагч, шулуун оёдлын машин, гутал уллагч, гутлын улны ирмэг наагч, шулуун оёдлын машин, мужааны тоног төхөөрөмж зэргийг гардуулан өгчээ.
-Хөвсгөл аймгийн нийт 1500 орчим хүүхдийг “Өсвөр үеийнхний сэтгэлзүйн эерэг сэтгэл заслын зөвлөгөө, мэргэжил сонголт”-ын чиглүүлэх сургалтад хамруулжээ. Ингэхдээ ахлах ангийн зурагчдыг сэтгэл зүйчтэй уулзуулсан нь хөдөөгийн сумдын хүүхэд, тэр дундаа өсвөр насныханд дэмжлэг болсон байна.
-Шүдний эмчийн үзлэг. Тойрогтоо ажиллаж, хүүхдүүдийн эрүүл мэнд, шүдний асуудалд нухацтай анхаарч, тойргийнхоо сумдын хүүхдүүдийн шүдийг мэргэжлийн эмч нараар үнэ төлбөргүй үзүүлж, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг өгчээ.
-Орон нутгийн томилолт- Орхон, Хөвсгөл, Булган аймагт ажиллажээ-(2024.11 сар)
-Орхон аймгийн Ерөнхий боловсролын хоёр сургуульд олон үйлдэлт, "65”-ийн ухаалаг самбарыг хүлээлгэн өгчээ.
-Орхон аймгийн өөртөө ажлын байр бий болгож, эх орондоо өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 20 гаруй өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд шил зүсэгч, шилний рам зангидагч, товчны нүх гаргагч, гурван шургуулгатай талх жигнэх пийшэн, гурил зуурагч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
-Орхон аймаг өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчиддээ ирэх жил 500 сая төгрөгийн дэмжлэг олгохоор боллоо.
-Орон нутгийн хөгжлийг дэмжих төсөлд хамрагдахаар өргөдөл өгч шалгарсан өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тодруулбал, хүлэмж, автангийн ирмэг наагч, зөөлөн оёдлын машин зэрэг 50 гаруй тоног төхөөрөмжийг хариуцлагын гэрээ байгуулан, хүлээлгэж өгсөн байна.
-Төслийн шаардлага хангасан Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдэд сүү хөөрүүлэгч цахилгаан тогоо, аргон гагнуурын аппарат, С 400 загварын олон үйлдэлт мужааны төхөөрөмж хатгамлын машин, сүлжмэлийн машин, уурын индүү, хатуу оёдлын машин зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.
-Зөөлөн оёдлын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй өрхийн үйлдвэрлэгч 100 гаруй иргэнийг үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжоор хангалаа.
-Орон нутгийн томилолт- Орхон, Хөвсгөл, Булган аймагт ажиллажээ-(2024.10 сар)
-Хөвсгөл аймагт ажиллаж, зарим сумын өрхийн бичил бизнес эрхлэгчидтэй уулзаж ажлын байр, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.
-Булган аймгийн Булган сум, Ачуут багийнхаа өрхийн тариалан эрхлэгчдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжоор хангаж, хүлэмж олголоо.
-Найрамдал багийн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулж 2200 айлын орон сууц, цогцолбор хорооллыг байгуулахаар боллоо.
-Орон нутгийн томилолт- Орхон, Хөвсгөл, Булган аймагт ажиллажээ-(2024.09 сар)
Орхон аймгийн ууган багийн нэг Дэнж баг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-тэй болно.
-Булган аймаг Гурванбулаг сумын өрхийн бичил бизнес эрхлэгч гурван иргэнд тоног төхөөрөмжийн дэмжлэг олголоо.
-Хөвсгөл аймгийн Жаргалант сумыг бусад сумдтай холбосон автозамыг барьж байгуулна.
-Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сумын иргэдтэй уулзаж ЗГ-ын ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.
-Хөвсгөл аймгийн өрхийн болон бичил бизнес эрхлэгчид, гарааны бизнес эхлүүлэх гэж буй иргэд болон дархан хилийн манаанд зогсож байгаа хилийн заставын хамт олонд хүлэмж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нийт 14 багийн иргэдтэй уулзаж ЗГ-ын үйл ажиллагааны 2024-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, УИХ-н ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлууд, төсвийн тодотголын үр дүнг танилцууллаа гэх зэргээр тойрогтоо ажиллаж, тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг хандивлаж, мөн төслийн зарчмаар олгожээ.
Д.Батлут гишүүн хойд бүсийн өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн зүг, чиг болж яваа хүн бол мөнөөсөө мөн. Харин цаашид энэ замаасаа хазайх, эс хазайхыг цаг хугацаа харуулна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.