Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллахдаа гаргасан онцлох ШИЙДВЭРҮҮД...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллахдаа гаргасан онцлох ШИЙДВЭРҮҮД...
Монгол улсын  32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна.  Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн шуурхай удирдлагын төвд ажиллах үеэр аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, 2024 он хүртэл хэрэгжүүлэх томоохон төслүүдийг танилцуулж, дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.  1.    ОРХОН, ДАРХАН-УУЛ АЙМАГТ ОРОН СУУЦ БАРИХАД 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Орхон аймагт гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 1000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд үүний санхүүжилтэд шаардлагатай хөрөнгийг Засгийн газраас гаргахаар болов.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ,” Орхон, Дархан-Уул аймагт  нийслэлийн иргэдийг төвлөрүүлэх зорилттой байгаа. Иймд  орон сууцны санхүүжилтыг зураг төслөө сайтар гаргасан тохиолдолд Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоно” гэлээ.  2.  КОВИД-19 ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ ҮҮССЭН 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШИЙДВЭРЛЭЛЭЭ Орхон аймаг цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд Онцгой комисс болон болзошгүй аваарын зардал, засаг даргын нөөц сангаас 1,3 тэрбум төгрөг, албан хаагчдын хоолны зардал, тусгаарлах байр, оношлуур, лабораторийн нэмэлт хэрэгслүүдэд 562,6 сая төгрөг,   хамгаалах хувцас, хэрэгсэл, түргэвчилсэн  болон PCR оношлуурын нөөц бүрдүүлэлт зэрэгт 1.2 тэрбум буюу нийт 3  тэрбум төгрөг  шаардлагатай байгаа гэж  аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал  Ерөнхий сайдад танилцууллаа.   Уг асуудлын хариуд Ерөнхий сайд:  “Цар тахалтай холбоотой үүсээд байгаа зөрүү 3 тэрбум төгрөгийг санхүүжилтийг шадар сайдтай  ярилцаж ирэх 7 хоногт шийдвэрлэнэ” гэлээ.  3.  ТӨРИЙН НЭГДСЭН БАЙР БАРИХ ТӨСӨЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ Орхон аймгийн удирдлагууд төрийн албаны контороор зориулалтын бусаар ашиглаж байгаа орон сууц болон цэцэрлэгийн барилгыг чөлөөлж төрийн байгууллагын нэгдсэн байр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг чөлөөлөх хүсэлтэй барилгуудын нийт өртөг нь 6,5 тэрбум төгрөг аж.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Төрийн нэгдсэн байр барих асуудлыг дэмжихгүй. Бид төрийн байгууллагын оффис тал дээр өндөр зардал гаргасан. Иймд та бүхэн одоо байгаа нөхцөл байдалдаа тулгуурлан, салангид байгаа төрийн байгууллагууддаа менежмент хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй. Засгийн газар амьдралын, нийгмийн чанартай асуудлуудад илүү анхаарч, дэмжлэг үзүүлнэ” гэлээ.  4.ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙГ ХОЁР ЭЭЛЖИД ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ 1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭОрхон аймагт  нийт 278 цэцэрлэгийн багш ажиллаж нэг анги дүүргэлт улсын дунджаас давсан төвшинд өндөр ачаалалтай ажиллаж байгаа тул хоёр ээлжид шилжүүлэн ажиллах саналыг аймгийн БСУГ-аас хүргүүллээ. Хэрэв хоёр ээлжид шилжүүлвэл шаардагдах төсөв санхүүг улсын төсөвт суулгах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:”Цэцэрлэгийн багшийг хоёр ээлжинд шилжүүлэхэд шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг шийдвэрлэнэ. Ирэх жилийн төсөвт боловсролын сайдын багцад 2 тэрбум төгрөг суулгаад Орхон аймагт байгаа энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэе” гэлээ.  5.ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ТҮШИГЛЭСЭН “ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК” БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн үйлдвэрт түшиглэн байгуулагдах “Үйлдвэр технологийн парк” төслийг Ерөнхий сайдад танилцууллаа.  Тус парк нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл, Молибдений баяжмал боловсруулах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулж “Ногоон хөгжлийн төв” байгуулах юм. Үйлдвэр технологийн паркыг байгуулахад нийт 1,8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд өнөөгийн байдлаар “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах” үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-нд хүргүүлээд байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  “Эдийн засгийн хүнд үеийг нуруундаа үүрч, түшиг тулгуур болж байгаад талархал илэрхийлээд "Зэс хайлуулах хий-металлургийн үйлдвэр" байгуулах ЗГ-ын тогтоол, “Үйлдвэр технологийн парк” байгуулах зөвшөөрлийн батламжийг гардуулан өглөө.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа