"Ардын намын пентхауст МАН-ын даргын суудлын төлөөх дажин өрнөж байна" гэв
"Ардын намын пентхауст МАН-ын даргын суудлын төлөөх дажин өрнөж байна" гэв
News.mn сайтад иргэн Б.Сүндэръяагийн  бэлгийн дарамт  шахалтын эсрэг шүгэл үлээлсэн явдлыг Улс төрийн томоохон ДАЖИН-тай холбон сэтгүүлч Ж.Нямсүрэн нийтэл гаргажээ. Уншигчид олон янзын шүүмж бичиж байна. Сүнээг зөв зүйлийн хөшүүрэг болсон гэх нэгэн байхад нөгөө хэсэг нь улстөрийнхний дажинд анхаарлаа хандуулж төөрөгдөж байна. Улстөрийнхөн залуу бүсгүйн асуудалд дөрөөлж улстөрчдөө намнаж, зарим хэсгийг нь замаасаа зайлуулах, аль эсхүл бүр томоохон хагаралдаан үүсгэхээр бэлтгэж байгаа бололтой... Нийтлэлийг бүрэн эхээр нь https:\/\/news.mn\/r\/2422399\/ Иргэн Б.Сүндэръяа шүгэл үлээж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын тухай мэдээлэл цацаад зогсохгүй шүүхэд өгсөн нь сошиалд бүүм тарьж, Монголын улс төрийг доргиож мэдэхээр болов. Б.Сүнээгийн цацсан мэдээллийн араас ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх олон бүсгүй түүн рүү чат бичжээ. Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн охид, бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах “me too” хөдөлгөөн давалгаалж, Ардын намаас шударга ёс нэхэцгээж байна. Хэргийг хууль шүүхийнхэн үнэн зөвөөр олж тогтооно гэж найдъя.  Хэрэгт хэн нэгэн мөнгөтэй, нөлөөтэй эрхэм хөндлөнгөөс битгий нөлөөлөөсэй гэж хүсье. Ц.Анандбазар бусдыг дарамталж, заналхийлсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Харин энэхүү үйл явдлын ард дахь жинхэнэ бай нь хэн бэ! НЭГ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас намын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болсон. Түүний эсрэг АН-аас нэр дэвшихаар Х.Баттулга байдаг бүх боломжийг хайж байна. Хамгийн сүүлчийн горьдлого нь Үндсэн хуулийн цэц болсон. Өнөөдөр ҮХЦ-ийн гадна жагсаал зохион байгуулсан нь Үндсэн хуулийн төлөө биш өөрийнхөө эрх ашгийн төлөө юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ялсан ч, ялагдсан нь У.Хүрэлсүх намын дарга тамгаа хэн нэгэнд шилжүүлэх нь ойлгомжтой болсон. Ялбал Төрийн ордны 3 давхарын зүүн жигүүрт тухлана. Ялагдвал намын тамгаа өгөөд УИХ-ын сул гишүүн болно. Ямба, ял хоёроо зэрэг үүрээд У.Хүрэлсүх том тулаанд орж байна гэсэн үг. Аль ч ч тохиолдолд У.Хүрэлсүх намын даргаа өгөх нь тодорхой учраас түүний суудлын төлөөх “дажин” Ардын намын пентхауст өрнөж байна.   Иргэн Б.Сүндэръяа Ц.Анандбазарыг нэрлэхээсээ өмнө эхлээд  нүүр номдоо ганцхан хүнийг заасан нь УИХ-ын дарга Г.Занданшатар байв. Г.Занданшатар Ц.Анандбазарыг УИХ-д орж ирсэн гэж уг мэдээлэлд дурдагдсан. Тэгэхээр Ц.Анандбазарыг онилох замаар Г.Занданшатарыг замаасаа зайлуулах хүсэл Ардын намын дараагийн дарга болох горилогчдын дунд байна гэсэн үг. Товчхондоо, Г.Занданшатар дайсныг холоос биш хажуугаасаа хайх хэрэгтэй. Ил байгаа дайснаас далд байгаа нөхөр илүү аюултай болохыг улс төрд насаараа явсан Г.Занданшатар мэдэхгүй явна гэж байхгүй. У.Хүрэлсүхийн залгамжлагчаар тодрох амбиц Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан нарт бүгдэд нь бий. Бүр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт байхыг ч үгүйсгэхгүй. Дур эзнээ голохгүй гэдэг. Намын дарга болох нь дараагийн Ерөнхий сайдаар автоматаар томилогдоно гэсэн үг. Ердөө хоёр сарын дараагаас МАН-ын дарга болоод Монголын 34 дэх  Ерөнхий сайдын төлөөх том зодоонд Тусгаар тогтнолын ордныхон татагдан орно.  МАН-ын тогоо хагарч мэднэ. ХОЁР. Ц.Анандбазарын дуулиан дэгдэхтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн талынхан “амаа жимийсэн” нь учиртай. З.Энхболд, Ц.Анандбазар хоёр нэг зоосны хоёр тал болохыг улс төрийн хүрээнийхэн андахгүй. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь Ц.Анандбазарын “Сод Монгол Газ” компанид хувь эзэмшдэг. Бас нэгэн МАНАН гэсэн үг. Өөр хүн байсан бол өдийд З.Энхболд өөрөө сэвээд, шүүмжлээд сууж байх байлаа. Даанч, газар дээрх "гал хам" нь ажлын байрны бэлгийн дарамт учруулагч байж таарав. Ц.Анандбазарын олсны үзүүрийг хөөвөл үзүүрт нь У.Хүрэлсүх биш З.Энхболд байх магадлал өндөр. Тэгээд ч саяхан   Ц.Тувааны АН-ын шинэ дарга О.Цогтгэрэл З.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших боломжтой хувилбаруудын нэгээр нэрлэсэн нь санаадгүй алдсан үг биш.  Түүнийг АН-ын шинэ дарга болгох сунгааг З.Энхболд найруулсан. Дотоодын сонгуулийг хариусан И.Мөнхжаргал нь З.Энхболдын хүн.  Товчхондоо, Х.Баттулгын дахин нэр дэвших боломжийг нь Үндсэн хуулиар хязгаарлахад багагүй үүрэг гүйцэтгэсэн З.Энхболд өөрийгөө дараагийн Ерөнхийлөгчөөр зүүдлэж байж мэднэ.  Үндсэн хуулийн цэц  УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нарын гаргасан гомдлыг хүлээж авбал Х.Баттулга бай ч үгүй, банз ч үгүй хоцорно гэсэн үг. Эсрэгээрээ З.Энхболдод боломж гарч ирнэ. ГУРАВ. Танил технологи давтагдаж байна. Овоог нь босгоогүй бол шагшрах шаазгай хаанаас олдох вэ. Ц.Анандбазар МАН-аас нэр дэвшиж УИХ-д ялалт байгуулсан нь үнэн. Түүний хар, цагаан явж явж МАН-д очиж наалдах нь ойлгомжтой. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын “бандааш”-ны дуулиан дэгдэв. Д.Гантулга өөрөө ч “Би бандаашаа өмсөөд гарсан” болохоо нуугаагүй. Эл хэрэг явдал М.Энхболдод муугаар Х.Баттулгад эерэгээр нөлөөлсөн. Энэ удаад У.Хүрэсүх, Г.Занданшатар, З.Энхболд гурав гурвуулаа  чирэгдэхээр дүр зураг ажиглагдаж байна. Тэгэхээр Ц.Анандбазарыг онилсон сумны жинхэнэ бай нь хэн бэ! Хэн сумаа тавиад нумаа нуув! Эцэст нь, охид, бүсгүйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт учруулсан асуудалдаа Ц.Анандбазар уучлалт гуйгаад огцорчихвол улс төрийн карьер нь дууслаа гэхэд ядаж бизнесийнхээ карьерыг авч үлдэх юм даа. гэж нийтэлжээ. ЭХ СУРВАЛЖ БҮТЭН ЭХЭЭРЭЭ https:\/\/news.mn\/r\/2422399\/  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа