Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Өнөөдөр УИХ-ын чуулганаар С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргах тухай хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн бүх баримтыг нууцаас гаргах асуудлаар хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлц

Өнөөдөр УИХ-ын чуулганаар С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргах тухай хэлэлцэнэ
УИХ-ын нэгдсэн чуулганаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн бүх баримтыг нууцаас гаргах асуудлаар хэлэлцэж байна.  Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. Иймээс УИХ дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байхгүй байсан тул санал хураалт явуулахад 85.2 хувийн саналаар дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг Байнгын хорооны даргаар сонголоо.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.