Д.Батлут: Мөнхөд мандан бадрах Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе
Д.Батлут: Мөнхөд мандан бадрах Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе
МЭНДЧИЛГЭЭ      Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан Орхон аймагт ажиллаж, амьдарч байгаа Зэвсэгт хүчний офицер, ахлагч, түрүүч байлдагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, цэргийн үүрэгтэн Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.      Өдгөөгөөс 2230 жилийн тэртээ Модун шаньюй нүүдэлчин аймгуудыг байлдан дагуулж нэгтгэн, Төв Азийн цээжинд Монголын анхны төрт улс хүчирхэг Хүннү гүрнийг байгуулсан үеэс Монгол цэргийн буурал түүх эхэлдэг. Монгол эрчүүдийн дайчин, эрэмгий зоримог уламжлал үеийн үед өртөөлсөөр 815 жилийн өмнө эзэн Чингис хааны буй болгосон Их Монгол Улсын цэргийн зохион байгуулалт, сүр хүч, байлдах урлаг, сахилга журам дэлхий дахинаа гайхамшигт түүхийг үлдээсэн билээ.      Дэлхийн дайдыг эрэмгий цогтой уухай, морин туурайн чимээгээр доргиож асан дайчин уламжлал 1911 оны Үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалаар туурга тусгаар Монгол Улсаа байгуулан мандуулсан, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, Улсын баруун хил дээрх зэвсэгт тулгаралтын ялалтын гол цөм, дайчин хүч нь Монгол цэрэг байсан билээ.      Ийнхүү Монгол Улсын шинэ түүхийн үед эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэг, олон улсад энхийг дэмжих ажиллагаанд Монголын цэрэг, Зэвсэгт хүчний дайчид, цэргийн багийн бие бүрэлдэхүүн түүхэн үүрэг гүйцэтгэж, амжилт гаргаж, өмнөх зорилт бүхнээ нэр төртэй биелүүлж, дэлхий дахинаа нэр алдраа мандуулж байгаа нь Монгол цэргийн дайчин уламжлалын илэрхийлэл, Монголын ард түмний бахархал болж байна.     1921 оны гуравдугаар сарын 18-нд анхны ялалтаа байгуулан орчин цагийн Зэвсэгт хүчний түүхийн эхэлж, хөгжиж бэхжсэн 100 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.      1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буй болсны 110 жил, 1921 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойг угтсан их ажлын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол цэргийн нэн шинэ түүх өртөөлөн үргэлжилж, үе дамжин бэхжин урагшилж байгаагийн баталгаа юм.      Та бүхнийг Монгол цэргийн урлаг, дайчин замналаас суралцах, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах, цэргийн шинэчлэлийг төгөлдөржүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйл хэрэгт улам их амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна. Мөнхөд мандан бадрах Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе.   МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ   2021 оны 03 дугаар сарын 18
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа