Ерөнхийлөгч өө тайланд чинь Таны оффшор алга
Ерөнхийлөгч өө тайланд чинь Таны оффшор алга
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас “Монгол ялна” уриатайгаар нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга оффшороос 17 тэрбум доллар оруулж ирэх амлалтаа сүр дуулиантайгаар зарлан АТОЗ-той гэрээ байгуулж, тухайн үедээ л олны анхаарлыг татсан. Х.Баттулга Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд оффшороос мөнгө оруулж ирж байгаа хэмээн сүржин мэдэгдэл хийж ирсэн ч үнэн хэрэгтээ улсын төсөвт оффшороос нэг цент ч орж ирээгүй юм. Үүнийг нь түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд Сангийн сайдаар ажилласан Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар болон УИХ-ын дарга Г.Занданшатар зэрэг төсөв санхүүгийн асуудлыг хамгийн сайн мэдэх учиртай албан тушаалтнууд удаа дараа мэдэгдсэн. Харин өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн эзэмшлийн С1 телевизээрээ АТОЗ-той байгуулсан гэрээнийхээ тайлан нэвтрүүлгийг “Алганы хээ ток шоу – Гавьяат жүжигчин Н.Онон” гэх нэртэйгээр гаргав. Би хийсэн гээд өмчилчих ажил хийгээгүй Ерөнхийлөгч маань АТОЗ-ынхонд өөрийн биеэр тайлан тавих нүүргүй болсон бололтой. Онон гавьяатын яриаг орхигдуулан байж нэвтрүүлсэн онлайн хичээлийн форматтай тайлан нэвтрүүлгээр нь ЕТГ-ын дэд дарга гэх үл таних залуу өөртөө итгэлтгүй, өлбөгөр сулбагархан яриад өнгөрөв. За тэр нэр ус, хөтлөгч ч дүүрч гэхэд Ерөнхийлөгчийн маань 4 жилийн хуруу хумсаа хугалан байж хийсэн гэх ажил нь Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын хууль зөрчин үүсгэж, улс дамнуулан будлиулсан гэж хэвлэл мэдээлэл, олон нийтээр цоллуулаад буй өнөөх л Сү-гийн талаарх үр дүнд хүрэх эсэх, үнэн худал нь эргэлзээтэй, улиг болсон шар мэдээ л байлаа. Энэ ичгэвтэр тайлангаа олны анхааралд хүргэлгүй өнгөрөөе гэсэндээ Онон гавьяатын нэрээр гаргаа юм болов уу даа. Харин улиг болсон хов базахынхаа оронд “Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлагч нэгдэл”-ээс илрүүлэн баримт нотолгоотойгоор олон нийтэд ил болгосон (линк 1, линк 2, линк 3) өөртэйгөө холбоотой “Genco Holdings PTE” тэргүүтэй өч төчнөөн оффшор компани, америк дахь үл хөдлөх хөрөнгө, агуулах савныхаа талаар олигтойхон хэдэн үг хэлчихсэн бол АТОЗ-ын нөхдийнх нь ч, ард түмний ч сэтгэл амрах байсан биз ээ. Ерөнхийлөгч маань оффшорын амлалтаа биелүүлэх чиглэлд нэг их хүчлээгүйн гол шалтгаан нь өөрийнх нь энэ олон оффшор компани, гадаад дахь үл хөдлөх хөрөнгөнөөс нь болсон болов уу. Өр тэглэнэ гэсэн амлалтандаа ч хүрээгүй байж өрх бүрт сая төгрөг өгнө хэмээн биелэшгүй амлалтын цуваагаа үргэлжлүүлсэн түүнд итгэх иргэдийн итгэл аль эрт алдраа биздээ. Эх сурвалж: Б.Отгон
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа