Д.Мөнх-Эрдэнэ: Женко АН-ыг ашиглаж дуусчхаад өөр хүмүүстэй нийлж унагаадаг “ТҮГЖИЛ”
Д.Мөнх-Эрдэнэ: Женко АН-ыг ашиглаж дуусчхаад өөр хүмүүстэй нийлж унагаадаг “ТҮГЖИЛ”
АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ paparazzi.mn сайтад АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлага өгчээ. Тэрбээр “АН-ын уналт 2014 оноос эхэлсэн.Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал бол дарга нарын хоорондын эрх мэдлийн тулаанаас болсон гэж харж байна. Манай нам цадсан муурын амнаас гараад цаддаггүй өлөн нохойн аманд орох шахлаа шүү дээ. Цадсан муур гэдэг нь ойлгомжтой, гишүүдээс 100, 100 саяын татвар авдаг, намын гишүүдээ мөнгөөр уралдуулдаг намын өмнөх дарга. Харин цаддаггүй нохой гэдэг нь Женког хэлж байна. Албан тушаал авах болохоороо намаа ашиглана. Ашиглаж дуусчхаад өөр хүмүүстэй нийлж намаа “түгжилдэж” унагаадаг. АН өнөөдөр Ц.Туваан, С.Эрдэнэ гэж хоёр талд хуваагдаж байх шиг байна. Ц.Тувааны ард Женко бий. Ц.Туваан их зөөлөн хүн шүү дээ, хүний үгнээс гардаггүй. Женко өөрийнхөө зөвлөх ч билүү нэг “барлаг” нөхрийг АН-ын ХЭГ-ын даргаар хууль бусаар томилуулсан. Тэд нар нь намын аппаратыг өөрсдөө зохион байгуулаад хууль бусаар намын их хурлыг хуралдуулж, намын дүрмийг өөрчлөн баталсан. Тус дүрэмдээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөгчгүй нэр дэвшинэ гэх хөгийн заалт оруулсны ард Женко л бий шүү дээ.  2014 онд хамгийн мөрөөрөө ажиллаж байсан Н.Алтанхуягийн ЗГ-ыг заналтайгаар унагаасан хүн нь одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Үүнээс болж АН ялагдсан. Х.Баттулга 2011 онд МоАХ-ны нэр дээр ҮБХ-ны 70 гаруй гишүүнтэй фракц байгуулсан. Энэ бол ҮБХ-ны нийт гишүүдийн гуравны нэгийг бүрдүүлэх хүчтэй фракц. Үүнд өөрийн хүмүүсийг мөнгөөр нэр дэвшүүлж, тэдэнтэйгээ нийлж Засгийн газраа унагаасан. Засгийн газрыг унагаахын өмнө хэл ам болоод байсан төмөр замын 280 сая ам.доллараа авчихсан байсан. Сайншандын аж үйлдвэрийн парк, Шинэ сум төсөл гэх мэт дээр баахан мөнгө авчихсан. Тэр мөнгийг нь хулгай боллоо гээд сүүлд хууль шүүхийнхэн мөрдөн байцаалт хийж байсныг санаж байна. Женко түүнийгээ “баллуурдах” гэж Засгийн газраа унагаасан. Үүнээс болж АН 2016 онд 65-аараа ялагдсан шүү дээ. Ялагдлын суурийг Женко тавьсан. Албан тушаал авах, Ерөнхийлөгчид өрсөлдөх болохоороо намаасаа нэр дэвшдэг, харин шоронд явах болохоороо хамгаалуулдаг. 2008 оноос хойш төмөр зам гэж ярьсан тэр нь хаана байна. 280 сая ам.доллар завшсан гэдгийг хууль шүүхийн байгууллага нотлоод нэгжлэг хийгээд явж байсан шүү дээ. Харин шүүхээр орохоосоо өмнө амжаад ардчиллын буянаар Ерөнхийлөгч болчихсон. Ц.Элбэгдоржийн найз хэлсэн шүү дээ Женкод хүний нөөц гэж байхгүй, хулгайчын нөөц л гэж бий гэж, тэр үнэн. Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж байхад одоо болтол хуулийн зөвлөхгүй. Хуульч нар хулгайч дээр очдоггүй юм. Намын буянаар хоёр, гурван удаа сайдаар ажиллаа дураа хүрэхээр ажлаа хаяад явдаг, дургүйгээ хүрэхээр засгаа огцруулдаг “түгжил” шүү дээ. Намаасаа сунгаанд орохоос айгаад өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд намын дүрэмд хулгайгаар заалт оруулж тэр нь баригдаад сая онигоо боллоо шүү дээ. Ийм хачин дөрөвдүгээр ангийн хүүхэд шиг юм хийдэг. Аргагүй юм даа боловсрол нь тийм юм чинь. Ардчилсан намд олон сайхан залуучууд байна. Тиймээс манай нам шинэчлэгдэнэ. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвших олон лидер бий. Одоо АН боловсролтой, нээлттэй удирдагчтай болох хэрэгтэй байна” хэмээн ярилцлага өгчээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа