Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

ТЭД ЮУ АМЛАВ: АН Зайнаас ажиллах боломжтой 10.000 ажлын байр бий болгоно

ТЭД ЮУ АМЛАВ: Малаас гарч буй түүхий эд болох арьс шир, ноос ноолуурыг боловсруулахүйлдвэрлэлийн төвүүдийг бодлогоор дэмжинэ. Хөнгөн үйлдвэрлэлийн зээл, тусламжийг бодлогоор татах, гаднын донор байг

ТЭД ЮУ АМЛАВ: АН Зайнаас ажиллах боломжтой 10.000 ажлын байр бий болгоно
ТЭД ЮУ АМЛАВ: Малаас гарч буй түүхий эд болох арьс шир, ноос ноолуурыг боловсруулах  үйлдвэрлэлийн төвүүдийг бодлогоор дэмжинэ. Хөнгөн үйлдвэрлэлийн зээл, тусламжийг бодлогоор татах, гаднын донор байгууллагуудын зээл, тусламжийг бодлогоор чиглүүлнэ. Экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуй-хөнгөн үйлдвэрлэлийн кластерийг аймгийн түвшинд хөгжүүлэхийг дэмжинэ. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг төрийн бүх байгууллагууд хэрэглэдэг байх журам тогтоож, үндэсний бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Багахангай, Налайх, Эмээлтэд үйл ажиллагаа эрхлэх үйлдвэр технологийн паркуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулахыг дэмжинэ. Бүтээлч үйлдвэрлэл Оюуны үйлдвэрлэлийг дэмжиж АиТи, оутсоурсингийн зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх замаар экспортын салбар болгон бойжуулна. Үндэсний кино үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, кластер байгуулна. Контент бизнесийг дэмжих замаар Монгол үндэстний өв соёлыг сурталчилна. Зайнаас ажиллах боломжтой залуучуудад зориулсан цахим ажлын 10,000 байрыг бий болгоно. Үндэсний зураг, анимэшн, манга ба бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ. Эх сурвалж: АН-ын мөрийн хөтөлбөрийн 2.3 дахь хэсэг.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.