Ц.НЯМДОРЖ: “АРД ТҮМЭН” ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ БИ
Ц.НЯМДОРЖ: “АРД ТҮМЭН” ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ БИ
“АРД ТҮМЭН” ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ БИ Түрүүч нь: http:\/\/etimes.mn\/news\/78629 “АРДЫН НАМ ДОТОР ДАХИАД АРДЫН ХУВЬСГАЛ ЯЛЖ БАЙНА” ГЭЖ БИ ХЭЛСЭН. ЭВГҮЙ ҮГ Л ДЭЭ -Ж.Эрдэнэбат, М.Энхболд нарыг огцруулах асуудлууд дээр та бараг тэргүүлж оролцсон. Зохицуулах талд нь явсан. Сая М.Энхболд дарга нэр дэвшээгүй үлдсэнийхээ дараа нэг мэдэгдэл хийлээ шүү дээ. Өмнө нь огцорч байхдаа нэг үг хэлсэн. “Ө.Энхтүвшин. Нямаагийн Энхболд хоёрт баярлалаа” гэж. Яагаад таныг хэлээгүй юм бол? -“Сахал” Эрдэнэбилэгийн барьцаанаас төрийг, намыг, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг “чөлөөлж” авахын тулд наад хэцүү ажилд чинь заналтайгаар оролцсон. Гэхдээ би аль ч талд нь яваагүй. “Энэ нам хоёр хуваагдахыг би тэвчихгүй, би хэний чинь ч тал биш. Бүтэн байлгаж байгаад 2020 оны сонгуульд оруулахын тулд чадах бүхнээ хийнэ шүү” гэж хэлж байсан. Би У.Хүрэлсүхийг намын дарга болдог намын Их хурал дээр Соёлын төв өргөөнд нэг зэвүүн үг хэлсэн хүн. “Ардын нам дотор дахиад ардын хувьсгал ялж байна” гэж. Эвгүй үг л дээ. Жигтэйхэн эсэргүүцэн хашхирч байсан хүмүүс намайг тэгээд хэлчихсэн чинь чимээгүй болчихсон шүү. -Танай Засгийн газрын рейтинг өндөр байна. Сайн ажиллаж байна. Ялангуяа корона гээд тооцоолшгүй нөхцөл байдал гарч ирлээ. Хариу арга хэмжээнүүд цаг алдахгүй авч байна. Өөр дорвитой гэхээр ажил юу хийсэн бэ. Баахан нийгмийн халамж хавтгайруулсан бодлого хийлээ. Хөгшдийн өрийг тэглэсэн. Хүүхдүүдэд 100 мянган төгрөг гэх мэт...? -Би таван Ерөнхий сайдтай ажиллаж байгаа хүн шүү дээ. Тав дахь нь У.Хүрэлсүх. У.Хүрэлсүхийг бол би жаахан залуухан байхаас нь мэднэ. 1996 оны Их хуралд байхад Т.Ганди, Ч.Улаан бид нар Лениний музейн урд талд жагсаал хийж, У.Хүрэлсүх тэр үед чинь өлсгөлөн зарлах тухайгаа ярьж явлаа шүү дээ. Тэрнээс хойш мэдэх юм. У.Хүрэлсүхэд бусдаас ялгарах юм байна. Тэр нь юу вэ гэхээр цэргийн хүний эрсдэл гаргах чадвар. Бусдаасаа эрс ялгарах юм нь энэ. Жишээ нь, энэ Засгийн газрын хийсэн хамгийн том юм бол Улаанбаатарын утаа. Энэ дээр бол У.Хүрэлсүх хэн ч гаргаж чадахгүй шийдвэр гаргасан шүү. “2019 оны 5 сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй” гэхэд нь ёстой тархин дундуураа татуулсан. Би бол дээд зэргээр эргэлзэж байсан. Болгоомжлолоо ч хэлж байсан. Сая энэ коронавирусын асуудал гарахад мөн л тэр цэргийн хүний чанар нь гарч ирсэн. Зөвхөн Уханьд асуудал гарч байхад шууд хил хаах асуудал ярьж эхэлсэн. Хорио цээрийн дэглэм тогтоож эхэлсэн. Өөр хүн бол тэрийг хийж чадахгүй байсан. Дээрээс нь байгаль, газар шороо, уул усаа гэсэн нэг сэтгэл энэ хүнд байна аа. Гэхдээ У.Хүрэлсүх алдаанаас ангид төрсөн гэвэл бас худлаа болно. Зан чанарын хувьд тэр их огцом хүн шүү дээ. Надтай ойролцоо араншинтай. Тэр огцом ааш, хурд хоёртоо дунгуйдаж уначих, бүдэрчих гээд байдаг сул тал бий. Тэр үед нь уурыг нь хүргэн байж садаа болж алдаанаас холдуулах юм хийгээд л байгаа. Ерөнхий сайдын алдаа улс оронд дэндүү хорлонтой тусдаг. Сайханбилэгийн “Дубайн төлөвлөгөө”-г хар. -Тэтгэврийнхний өрийг тэглэхэд та ямар байр суурьтай байсан бэ? -Ерөнхий сайдтай ажиллах хоёр арга байдаг. Нэг бол таны зөв гэж өөрийнх нь гараар гүнзгий нүх ухуулаад түлхэх. Тэр бол эх оронд их хортой. Нөгөө нь бол буруу юм хийхэд нь эсэргүүцээд тэр унах нүхнийх нь хэмжээ, дамжааг багасгах. Энэ нь улсын ирээдүйд хэрэгтэй. Би аль ч Ерөнхий сайдын үед хоёр дахь зарчмаар ажиллаж байсан. Наад өр тэглэх асуудал дээр чинь хатуу үг хэлсэн. Энэ Засгийн газрын үед Улаанбаатарын утааны асуудлыг шийдвэрлэж чадсан. Энэ бол том ололт, Хүрэлсүх ер бусын зориг гаргасан. Бас хотын цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэх гэж байтал корона вирусээс шалтгаалаад жоохон хойшилчихлоо. Гэхдээ энэ ажил хийгдэнэ. Гэрээ нь байгуулагдчихсан. Газрын тосны үйлдвэр гэж нэг эрсдэлтэй юм эхлүүлчихээд явж байна. -Дарханы зам? -Дарханы замын ажил хийгдэнэ. Ам, ажлын зөрүүн дээр л ээрэгдэж байна. Энэ улс орон чинь нэг гайгүй замтай болмоор байгаа биз дээ. Би хэзээ ч замыг эсэргүүцэж байгаагүй. Н.Энхбаяр л би мянганы замыг санаачилсан гээд худлаа дэмийрээд байдаг болохоос биш яг “Мянганы зам” гэж нэр өгсөн, тэр санааг гаргаж ирсэн хүн чинь Л.Энэбиш дарга байсан. Л.Энэбиш дарга Н.Энхбаяр бид гурав Л.Энэбиш даргын өрөөнд яриад сууж байлаа. “Ард түмэн дэндүү том итгэл өгчихлөө. Төлөвлөөгүй нэг ажил хийе” гээд. Л.Энэбиш дарга тэгэхэд “Зам тавьдаг байхгүй юу” гэж хэлсэн. Ямар зам гэхэд бүх аймгийг Улаанбаатартай холбох, наад замыг чинь “Мянганы зам” гэж нэрлэх ёстой байхгүй юу гэж хэлсэн. Бүр цагаан цаасан дээр энэ замыг Булганы Дашинчилэнгээр явуулах ёстой гэж өөрийнхөө нутгийг хүртэл зурж үзүүлсэн юм. Одоо энэ санаа ажил болж бүх аймаг Улаанбаатартай холбогдлоо. Тэгэхээр бас тэрэнтэй адилхан нефтийн үйлдвэр нь ч бас яаж ийгээд явчих юм болов уу л гэж горьдож байгаа. -Дарханы зам ч гэсэн явна биз дээ. Үнэндээ хэцүү байна шүү дээ? -Наад зам чинь явна. Санхүүгийн эх үүсвэр шийдэгдсэн, цаг хугацааны л асуудал байгаа. Манай зарим сайд нар их хурдан амтай. Тэгээд хэвлэлийнхнийг харчихаараа галзуу юм шиг очоод үг алддаг. Эргэж тэр алдсан үгэндээ ороогддог. Арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно гэж ноднин нэг худлаа хэллээ. Сая зургадугаар сарын 1-нд дуусчихна гэж бас нэг худлаа хэллээ. Энэ үгэндээ ороогдоод байна. -Улс төрийн хүний хараа байхгүй байна л даа? -Тэрнээс чинь болж Засгийн газрын хурал дээр Б.Энх-Амгалан сайд хэд хэдэн удаа загнуулсан. Алдаа нь тэндээ байгаа юм. Тэрнээс биш ганц сайн замтай болох гэж бүгд л хичээж байгаа нь буруу биш. Уг нь 4 урсгалтай зам барих юм. Яахав гэнэтийн цар тахал дэгдээд бүтэн жилийн зовлон болгоод хаячихлаа. “АРД ТҮМЭН” ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ БИ Энэ удаагийн сонгуульд залуусын хүчтэй давалгаа орж ирж байна. Сүүлийн дөрвөн жил “Энэ хэдэн дархлагдсан хөгшдийг төрөөс зайлуулая” гэсэн давалгаа их явлаа. Тэдний эхэнд бараг Ц.Нямдоржийн нэр байх юм? -Намайг зайлуулах зорилготой “Монгол хүний төлөө” гэдэг нэртэй нам байна, бас “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн” гэж байна. Монголын ямар ч улстөрчид зориулж байгуулсан ийм нам, хөдөлгөөн байхгүй. Энэ утгаараа би хосгүй хүн. Дахиад ийм улстөрч төрөхгүй биз. Одоогийн буюу 2016 оны УИХ-ын бараг 80 хувь нь шинэ залуучууд шүү дээ. Би садаа болж байна уу. Үгүй л байх гэж бодож байна. Харин ч олон удаа үүссэн түгжээг мулталж алдаанаас холдуулж тус болсон. Ер нь бол улс төр насны биш, ухааны уралдаан. Миний үзэл бодол, байр суурь энэ олон юм яриад байгаа залуучуудаас хамаагүй залуу байж магадгүй шүү. Би жишээ нь “Оюутолгой” төслийг зогсоож болохгүй, эдийн засгийн эргэлтэд хурдан оруулж, далд уурхайн ажлыг дуусгах ёстой гэж үздэг хүн шүү дээ. Сая зогсоох шахлаа шүү. Зогсоогоод юу хожих юм. Баахан маргаан, төлбөр хоёр л хожих байсан. 2023 онд далд уурхайн ажил дуусна. Тэрийг дуусгахын цагт чангалах юм байвал чангалж болно шүү дээ. Монгол орон “Эрдэнэт” гэдэг ганцхан мотортой, цаашид “Оюутолгой”, “Тавантолгой” гэсэн моторуудтай, чадвал дахиад нэг мотор нэмчих юм бол дөрвөн мотортой онгоцтой болох юм. Ингэсэн тохиолдолд наад гурван сая хүнийг чинь өлхөн сайхан аваад явчихна. “Оюутолгой” жишээ нь “Эрдэнэт”-ээс зургаа дахин өндөр хүчин чадалтай үйлдвэр болно. “Эрдэнэт”-д одоо дахиад 60 жилийн нас байна. Ийм юмнууд дээр бол би энэ олон юм ярьдаг залуучуудаас шал өөр юм боддог хүн шүү дээ. Энэ тодрох гэж попроод байгаа хүмүүс өнөө маргаашийн улс төрийн хожоо хардаг, би улс орон, ард түмэн, хойч үеийнхээ ирээдүйг хардаг. Ялгаа үүнд л байгаа. -Олон юм ярьдаг хүмүүс гэснээс таныг шинэ үеийн, шинэ боловсролтой залуу хуульчдыг хяхдаг, залуучуудыг зайлуулах гэдэг гэж их ярих юм? -Жинхэнэ хуульчид чинь шүүгч, прокурор, мөрдөгчдийн дунд байгаа. Тэд чинь хуулиа ч, ажлаа ч, амьдралаа ч мэддэг хүмүүс. Харамсалтай нь улс төр сонирхохгүй юм. Хуульчийн дипломтой, дарга нарын цүнх баригчид олширч, тэд л над уруу дайрдаг. Би тийм юмсыг өөртөө ойртуулдаггүй, тоодогч үгүй. Тэдэнд дарга болох, мөнгөжих шунал байдаг. Одоогийн энэ УИХ-д хэл устай, гадаадад боловсрол эзэмшсэн боловсон хүчин олон байна. Бүр 70 хувь нь. Одоо манай намаас 33 хүн шинээр нэр дэвшиж байна, бүгд залуучууд. Өөрөөр хэлбэл 65-ын 33 гэхээр 50 хувь нь шинэчлэгдэж орж ирж байгаа биз дээ. Эд нар орж ирээд шинэлэг юмаа хийг л дээ. Тэрийг нь бид нар дэмжээд явна. Эд нарт нэг дутагдал байдаг. Хэтэрхий романтик. Гарсан шийдвэр нь Монголын хөрсөн дээр яаж буух вэ гэдгийг ерөөсөө хардаггүй. Тэгээд л харанхуй нүх рүү чавхдаж ороод л дээрээсээ шороонд даруулчих гээд байдаг юм. Аюул энд л байгаа юм. Миний явсан зам бол залуучууд гараад ирэхээр нь тэд нарыг дэмжиж, тэд нар нь гишүүн болоод, дөрөө даах түвшинд хүрнэ. Тэгэнгүүт нь тэд нарт тойргоо  үлдээгээд шинэ нэр дэвшигчдийг дэмжээд явчихдаг. 2008 оны сонгуульд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёртой орсон. 2016 оны сонгуульд би дөрвөн шинэ хүнтэй орсон шүү дээ. Найман жил ялагдчихсан цэнхэр тойрогт орлоо. Тэгээд гурав нь гарч ирсэн. Хоёр нь сайд болсон. Одоо Эрдэнэтэд очиж хоёр шинэ нэр дэвшигчээ дэмж гэхээр нь би Эрдэнэт рүү явж байна. Гэхдээ Эрдэнэт рүү очих надад нэг сонирхол байгаа. Тэр нь юу гээч. Би бол “Эрдэнэт”-ийг төрд, ард түмэнд үлдээх ёстой гэж тэмцдэг. О.Баасанхүү мэт нь “Эрдэнэт”-ийг 49-ийнхөнд буцааж өгөх ёстой гэж үздэг. Энэ маргаанд Эрдэнэтийн сонгогчид цэг тавиг гэж бодсон юм. -Эрдэнэтийн ард түмэн гэхдээ энэ үйл явдал руу тэгтлээ гүнзгий анхаардаг гэж үү? -Тэд онцгой анхаарч байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг хэзээ ч хувьд өгч болохгүй. Хэзээ ч шүү. Тэгэх тусмаа энэ бүлэглэлийн гарт. Нарийндаа бол “Эрдэнэт”-ийн мөнгө чинь Монголын улстөрчдийг худалдаж авах мөнгө болчих гээд байна. “Сахал” Эрдэнэбилэг чинь баруун солгойгүй улстөрчдийг худалдаж авдаг хүн. Дараа нь цомхотгол хийж үй олон хүнийг ажил амьдралгүй болгоно. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг яг ийм болгосон. -Энэ дөрвөн жилд хийсэн бас нэг том ажил бол яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт? -Үндсэн хууль бол нэг алхам урагшаа явсан. Ажлын хэсгийг нь Д.Лүндээжанцан ахалсан. Үндсэн хууль батлах замын чулууг нь арилгасан хүн нь би. Далд ажиллагаа гэдэг юм. Батлахгүй байх нөхцөл бүрдсэн шүү дээ. Яагаад гээч. Ерөнхийлөгч нь ард түмний санал асуулга явуулахгүй гээд суучихсан. Ирц чинь бүрдэхгүй гээд. Манайхан ард нийтийн санал асуулга явуулна гээд шийдчихсэн. Ерөнхийлөгчгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдана гэж байдаггүй байхгүй юу. Энэ зүгээр л тогтчихсон жишиг. Төрийн тэргүүн, ард түмний төлөөлөл. Тэгээд би Х.Баттулга Ерөнхийлөгч дээр Ө.Энхтүвшинтэй хамт орсон юм. Үндсэн хуулийнхаа ажлын хэсгийг өөрөө ахал гэсэн санал тавихад тэрийг хүлээж авсан. Ерөнхийлөгчийн зүтгүүлж байсан “Тусгаар тогтнолын асуудлаар дахин санал асуулга явуулахгүй” гэсэн санал надад их таалагдсан. Энэ бол маш том юм шүү. Энэ чинь л байхад болоо шүү дээ. Тэгээд Х.Баттулга ажлын хэсэг ахлаад, ард нийтийн санал асуулга явуулах юмыг нь би бүлэг дээр болиулсан. Ингэж л гол түгжээ тайлагдсан. Улстөрч хүнд ухрах үе, давших үе, хориглох үе байдаг. Энэ тархины уралдааныг тухайн нөхцөлд тааруулж хэрэглэх ур чадвар улстөрч хүнд байх ёстой. -Та бол үе үеийн Ерөнхийлөгч нартай үзэлцэж голдуу явсан түүхтэй. Өнгөрсөн 2019 оныг хааж Ерөнхийлөгч үг хэлэхдээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурав нэг зүгт харж ажиллах нь чухал юм байна. Нэг зүгт харж чадлаа гэдэг мессеж хаясан. Энэ Ерөнхийлөгчтэй та юугаараа, ямар талаараа байр суурь нэгддэг юм бэ? -Би чинь 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад Х.Баттулга Ерөнхийлөгч болбол ийм юм болно гэдэг ерөнхий зургийг нь хэлчихсэн, хол алдаагүй юм шиг байна лээ. Бичлэг нь байгаа. Жишээ нь, УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараана гэж Х.Баттулга Ерөнхийлөгч байнга ярьдаг байсан. Би бол, “Огт тарааж болохгүй. Тараагаад дахиад сонгууль явуулаад үз. Энэнээс чинь долоон дор юм гарч ирнэ” гэж өөр дээр нь шууд орж хэлсэн. Бүр тоог нь ч хэлсэн. Ийм бүрэлдэхүүнтэй их хуралтай болчихоод яаж энэ улсаа авч явах гэж байгаа юм бэ гэхэд миний хэлснийг тооцож л байна билээ”. “Би наадахыг чинь бас бодоод байгаа юм аа” гэж хэлж байсан. Тэгээд ямар ч байсан энэ их хурал дутуу зулбачихсангүй хугацаагаа дуусгачихлаа. “Их хурал тар” гэж Ерөнхийлөгчийг үг хэлэхэд би зөрөөд л тараахгүй гэдэг хүн шүү дээ. Энд хайртайдаа биш. Энэ их хурал нэг л хугацаанаасаа өмнө тарах юм бол дараа нь ерөөсөө тогтохгүй. Их хямрал харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тараачихаад дээрээс нь сайн юм гаргаж ирдэг бол бас яахав. Одоогийн улс төрийн нөхцөлд сайн юм гаргах бололцоо зүгээр л байхгүй. Гэх мэтээр бас хүний хэлсэн үгийг сонсдог юм байна. Сая шүүхийн хууль дээр бид хоёр тас зөрөөд л явчихсан. Зөрөх юман дээрээ зөрнө шүү дээ. Би “Надад ард түмэн гэж ганцхан л Ерөнхийлөгч байгаа. Та нар миний Ерөнхийлөгч биш гэж” хэлчих гээд байгаа хүн дээ. Ерөнхийлөгч болонгуут дураараа авирлаж, буунгуут бужигнуулаад байхаар нь дургүй хүрээд байх юм. -Таны улс төрийн замналд бизнесийн аль нэгэн компанийн халаасанд орчихлоо гэдэг юм ерөөсөө явж байгаагүй. Энэ дөрвөн жил л янз бүрээр хэлүүллээ. Хэд хэдэн хардлага явлаа шүү дээ? -“Эрдэнэт”-ийн 49-ийнхөн, ярганыхан намайг бүх л төрлөөр харлуулсан. Даанч тэр явуулгууд нь бүгд батлагдах заяагүй сөхөрдөг. Аль нэг компанийн халаасанд орвол тэдний боол болдог. Би ийм халаасанд орсон бол тэмцэх чадваргүй болно биз дээ. Тэмцвэл компроматаар нам даруулна. 1997 оноос хойш 23 жил намайг харлуулж, өө хайлаа, олохгүй л байгаа биз дээ. Байхгүй юм чинь юу олохов дээ. -Сонгууль дөхсөн эгзэгтэй үед гэнэт Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг чөлөөлчихлөө. Энэ юу болсон юм бол? -Би одоо хүртэл учрыг нь мэдээгүй л явж байна. Ер нь бол дээд шүүхийн Ерөнхий шүүгч их зориггүй байсан. Шүүхийг чинь удирдах амархан шүү дээ. 500-хан шүүгч л байгаа шүү дээ. Нэг журамтайхан Ерөнхий шүүгч гарч ирээд “Номоор нь асуудал шийднэ шүү. Элдэв юм байхгүй шүү” гээд зарчмаа ил зарлаад ажиллахад гурван өдрийн дотор хэвэндээ орно. Оруулж болно. Манай цагдаа 10 мянган хүнтэй. Намайг ажил аваад нэг л чанга дуугарахад номондоо ордог шүү дээ. Үнэн биз. Ерөнхий шүүгчид би өөрт нь ч хэлсэн. “Чи ийм зангараггүй байж Дээд шүүхийг удирдаж чадахгүй. Чамаас юу ч гарахгүй” гэж. Тэгээд Ерөнхийлөгч нь тэрийг нь харсан юм уу, яасан юм чөлөөлсөн дуулдана. Үргэлжлэл бий...  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа