Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

УИХ-ын гишүүн хоёр Эрдэнэбатын шүүх хурал өнөөдөр болно

2020.06.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, 11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүх хурал болно. Яллагдагч

 УИХ-ын гишүүн хоёр Эрдэнэбатын шүүх хурал өнөөдөр болно
2020.06.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, 11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүх хурал болно.  Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургадугаар дугаар сарын 03-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоосон. Ийнхүү шүүх хуралдааныг зургадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг энэ сарын 11-нд цагдан хорих захирамжийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Тэрбээр УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хүрээнд Сэлэнгэ аймагт иргэд, сонгогчидтойгоо уулзаж явсан юм. Иймд АТГ-аас түүнийг саатуулахаар Сэлэнгэ аймаг руу хөдөлсөн гэх мэдээлэл цацагдаж байсан. Ийнхүү зургадугаар сарын 12-13-нд шилжих шөнө түүнийг Их тэнгэрийн амны ойролцоо байршилтай гэрээс нь баривчилж, хорих 461-р ангид хорьсон аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.