АНУ-ын түүхэнд анх удаа трансжендер эмэгтэй СОНГУУЛЬД ялалт байгууллаа
АНУ-ынБаруун Виржиниа мужийн Вэллинг хотын зөвлөлийн бүрэлдэхүүн тодруулах сонгуульд анх удаа трансжендер эмэгтэй нэр дэвшин ялалт байгуулжээ. ТүүнийгРозмари Кетчум гэдэг бөгөөдтөрөлх Вэллинг хотдоо а
АНУ-ын Баруун Виржиниа мужийн Вэллинг хотын зөвлөлийн бүрэлдэхүүн тодруулах сонгуульд анх удаа трансжендер эмэгтэй нэр дэвшин ялалт байгуулжээ. Түүнийг Розмари Кетчум гэдэг бөгөөд төрөлх Вэллинг хотдоо арав орчим жил амьдарч байгаа юм. Тэрбээр “Ийм үйл явдал болж, боломж олдсонд тун баяртай байна. Би хотдоо маш олон өөрчлөлт, шинэчлэлийг авчрах болно” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ. Розмари албан тушаалт суусан анхны трансжендер эмэгтэй болсон бөгөөд нэр дэвших тухайгаа өнгөрсөн жилд албан ёсоор зарласан аж.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0