Сурталчилгааны самбарыг сүйтгэсэн гомдол иржээ
Сурталчилгааны самбарыг сүйтгэсэн гомдол иржээ
Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр \/2020.06.15\/ мэдээлэл хийлээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ЦЕГ, ТЕГ-т нийт 776 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний 308 нь нийслэлд, 368 орон нутагт харьяалагдаж байгаа аж. Гомдол мэдээлэлд сурталчилгааны самбарыг сүйтгэсэн, байршил өөрчилсөн зэрэг гомдол эзэлж байгаа юм байна. Сонгуулийн жил эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг нийт 390 албан тоот гомдол мэдээлэл бүртгэгджээ. Гомдол мэдээллийн дийлэнх хувийг нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан асуудлаар, харилцаа холбоо цахим орчин, сонгуулийн мөрийн хөтөлбөртэй холбоотой нийт 17 гомдол мэдээлэлд Зөрчлийн хэрэг нээсэн байна. Үүнээс гурван гомдол мэдээлэлд Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.  Цагдаагийн ерөнхий газраас сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сүүлийн үед зарим нэр дэвшигч хууль зөрчиж сонгуулийн сурталчилгаа явуулах болсныг онцлов. СОНГОГЧИЙН САНАЛЫГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДАН АВАХ ГЭСЭН 18 ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Ж.ЧИНБАТ:  -Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл Эрүүгийн хуулийн дагуу сонгогчийг сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай. Энэ төрлийн 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон" гэлээ. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хууль зөрчсөн 71 сошиал хуудсыг Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлуулахаар Харилцаа холбооны зохицуулах газар хүргүүлжээ. ТЕГ-Т НЭР ДЭВШИГЧИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ГЭХ ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА Тагнуулийн ерөнхий газарт ч бас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 37 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Мөн Зөрчлийн шинжтэй таван гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүгийн хэлснээр тагнуулийн байгууллагад бүртгэгдсэн гомдол мэдээллийн дийлэнх хувийг нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан асуудлаар ханджээ. Мөн иргэдээс эд зүйлс өгөх амралтад явуулах байдлаар саналыг нь худалдан авах гэж оролдох, зөвшөөрөлгүйгээр оршин суугаа хаягийг нь өөрчлөх гэж байсан зэрэг гомдол мэдүүлжээ. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд иргэдийг үндэслэл бүхий баримт нотолгоотой гомдол мэдээлэл ирүүлэхийг Тагнуулын ерөнхий газраас анхааруулав. ШААРДЛАГА,
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа