Сонгуулийн сонин сайхан
Сонгуулийн сонин сайхан
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт болоход найман хоног дутуу байна. Энэ удаагийн сонгуульд нийт 606 нэр дэвшигч, 14 нам эвсэл, 121 бие даагч нэр дэвшиж буй бөгөөд нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75,08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24,92 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа юм. Сонгуульд нэр дэвшигчид болон нам, эвслүүд өнөөдрийг хүртэл сурталчилгаагаа амжилттай үргэлжлүүлж буй бөгөөд тэдний өвөрмөц сурталчилгаануудаас онцолж байна. Энэ удаагийн сонгуулиар “киноны баатрууд” амилж, хөгшин нь бүр залуу болж хувирав. Зарим тойрогт санхүүгийн боломжгүй нэр дэвшигчид өөрийн биеэрээ сурталчилгааны самбар болох тохиолдол байгаа бол зарим нь буудаж чаддаг чадвараа гайхуулж, зарим нь мэдрэмжгүй зураг оруулсандаа уучлалт гуйж байх жишээтэй байгаа юм. Цэрэндоржийн Солонго. Шинэ эвслээс Баянгол дүүргийн 26-р тойрогт нэр дэвшиж буй. Багш, эрхзүйч, сэтгэл судлаач мэргэжилтэй. Доктор зэрэгтэй. "Зээлдэгчдийн холбооны тэргүүн бөгөөд "Монголчууд, та бидний нийтлэг эрх ашиг болох ЗЭЭЛИЙН МӨЛЖЛӨГӨӨС ГАРАХ чин хүслийн түүчээ болж ажилласаар байх болно" гэжээ.  2020 оны УИХ-ын сонгуулийн 26-р тойрог, Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Пүрэвдоржийн Бүүвэйбаатар. Тэрбээр монгол хүнийг хөгжүүлж, монгол хүний удмын санг хамгаалах, цус ойртолтын аюулаас сэргийлэх бодлого хэрэгжүүлнэ хэмээн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө бичжээ. Нэр дэвшигч Д.Лүндээжанцанг танихгүй хүн Монголд бараг үгүй биз ээ. Түүний талаар хүмүүс "Сонгууль зохидог хүн бас байх юм аа" хэмээн хошигнож байна. Мөн л сонгуулийн 26-р тойрогт нэр дэвшиж буй түүний пи-ар баг царайг нь толийлгоод, шинэ имижээр сонгогчидтой нь уулзуулахыг чухалчилсан бололтой. онгинохайрхан дүүргийн 28-р тойрогт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшигч Чулуундоржийн Мөнхбаяр. Тэрбээр энэхүү зургийнхаа тайлбар болгон "Самбаруудын эгнээнд ийм нэг ориг самбар байх. Бусад самбар нүүр царайнаас өөр мэдээлэл өгөхгүй байхад энэ самбар ихээ мэдээлэл өгөөд байна гэнэ шүү. Олон ирийсэн сурталчилгааны самбарыг тогтож харах хүн ховор. Анзаарах ч үгүй шахам хажуугаар нь өнгөрч л үзэгдэх юм. Манийг "Энэ чинь ямар сонин явдаг самбар вэ?" гэсэн янзтай сүрхий тогтож харж, найрсгаар инээмсэглэж, өмссөн плакатыг минь уншиж сонирхож, яриа үүсгэх юм билээ" хэмээн бичжээ.  УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүргийн 29-р тойргоос нэр дэвшиж буй "Шарк" хэмээх банкир Г.Амартүвшин “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлын ажлаа өөрийн хүсэлтээр өгч, МАН-аас нэр дэвшсэн. Тэрбээр гэр хороололд, жаал хүүгийн хамт унадаг дугуйтай инээж авахуулсан энэ зургаа нийгмийн сүлжээнд байрлуулж шүүмжлэлийн бай болсон. Удалгүй  “Мэдрэмжгүй зураг оруулсанд уучлаарай. Пи-Ар гэдэг зүйлийн учрыг сайн олохгүй юм аа. Тусалж дэмжээрэй” хэмээн жиргэсэн байв. Шинэ эвслээс УИХ-ын 10-р тойрогт нэр дэвшигч Аюурзаны Отгонбаатар. Тэрбээр энэ сурталчилгаагаа "Эрдэнэ бишрэлт мэргэн ноён, 13 тамгатай худагтын хийдийн хамба лам Өвөрхангай аймгийн Богд суманд орж ирэхэд аян зам, ажил үйлсийн ерөөл айлдаж өглөө" хэмээн тайлбарлажээ. УИХ-ын сонгуулийн 4-р тойрог, Булган аймагт МАН-аас нэр дэвшигч Цогт-Очирын Анандбазарын энэ сурталчилгааг иргэд хууль зөрчсөн сурталчилгаа хэмээн үзжээ. Чой хамба түүнийг "Буянтай хүү гэж миний сэтгэлд сийлэгдсэн" хэмээн хэлсэн байна. Баянхонгор аймагт МАН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг нарыг нэр дэвшүүлсэн. Тэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, гэр бүлээрээ зургаа авхуулж, мэндчилгээ дэвшүүлсэн гэх "сурталчилгаа"-г иргэд "УИХ-ын дарга Г.Занданшатарын гэр бүлийн рекламд Л.Элдэв-Очир, Б.Батцэцэг нар гэр бүлийн хамт тоглолоо" хэмээжээ. Ардчилсан намаас Сонгуулийн 13-р тойрог, Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх, эдийн засагч Д.Үүрийнтуяаг хүмүүс Батлан хамгаалахын сайд болгоё гэжээ. Учир нь тэрбээр буу угсрахаас гадна буудаж чаддагаа харуулсан юм.  АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж буй, “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион Сонгуулийн хуулийг илтэд зөрчиж, нийслэлийн төв талбай орчимд өөрийн зураг бүхий номын сурталчилгааг хэд хэдэн газарт байршуулсан юм. 2020 оны УИХ-ын сонгуульд 26-р тойрогт нэр дэвшиж буй Ж.Ганбаатар туслахын хамт өөрийн биеэр нэрийн хуудсаа тараажээ. Нэгэн залуу “Ж.Ганбаатар сонгуульдаа идэвхтэй оролцоорой гээд туслахтайгаа, хоёулханаа нэрийн хуудсаа тарааж явна. Өглөө эрт. Хүмүүст их таалагдаж байгаа бололтой. Надад ч бас таалагдлаа. Зарим нэр дэвшигч том том туг барьсан, бөөн камертай, сүрэг хүн дагуулчихсан гудамжаар явах” гэж цахим хуудастаа бичжээ. Б.ЖАРГАЛ  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа