МАН: Нэг жилд 50 хувь багасгасан утааг ирэх жил 80 хувь багасгана
МАН: Нэг жилд 50 хувь багасгасан утааг ирэх жил 80 хувь багасгана
Улаанбаатар хотод өнгөрсөн дөрвөн жилд юу өөрчлөгдөв. Энэ асуултад нийслэлчүүд утаа гэж дуу нэгтэй хариулж байна. Дараа нь бүтээн байгуулалт, автозамын түгжрэл гэх зэргээр олон өөрчлөлтийг шил дараалан нэрлэв. Нээрээ л урд яваа нэгнийг харахгүй шахам өтгөн хар манан дунд бүдчиж явсан цаг саяхан. Амьдарч, амьсгалж чадахааргүй болж өвлийн гурван сардаа хөдөө нутгийг зорих нь ч бий. Хүүхдээ тэврээд бөөн бөөнөөрөө эмнэлэг бараадаж, явсан үе ч бас бий. МАН: НЭГ ЖИЛД 50 ХУВЬ БАГАСГАСАН УТААГ ИРЭХ ЖИЛ 80 ХУВЬ БАГАСГАНА Улаанбаатар хотод өнгөрсөн дөрвөн жилд юу өөрчлөгдөв. Энэ асуултад нийслэлчүүд утаа гэж дуу нэгтэй хариулж байна. Дараа нь бүтээн байгуулалт, автозамын түгжрэл гэх зэргээр олон өөрчлөлтийг шил дараалан нэрлэв. Нээрээ л урд яваа нэгнийг харахгүй шахам өтгөн хар манан дунд бүдчиж явсан цаг саяхан. Амьдарч, амьсгалж чадахааргүй болж өвлийн гурван сардаа хөдөө нутгийг зорих нь ч бий. Хүүхдээ тэврээд бөөн бөөнөөрөө эмнэлэг бараадаж, явсан үе ч бас бий. Утаанаас үүдэлтэй өвчлөлөөр 2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн нас барсан,   2015 онд 0-4 насны 435 хүүхэд эндсэн харамсалтай он жилүүдийг ч туулсан. АШУҮИС-ийн сургууль,  АНУ, БНСУ-ын их сургуулийн судлаачдын хамтарсан багийнхан нийт 15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдийн дунд судалгаа явуулж, хүүхдүүдийн уушиг 20 жил тамхи татсан хүнийхтэй адил гэсэн дүгнэлт гаргажээ. Монголчууд ийм л хүнд хэцүү он жилүүдийг туулж, утааг хэрхэн яаж бууруулах талаар 20 жил ярьж, хэдэн зуун тэрбумаар нь зарцуулсан. Эцэст нь Улаанбаатарыг хэн ч утаанаас салгаж чадахгүй гэж нийслэлчүүд хувь заяатайгаа эвлэрч байсныг эрс өөрчлөв. Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон эл асуудлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг  жилийн дотор шийдэж, 50 хувиар бууруулж чадсан. Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг хориглож, оронд нь сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллынхонд нийлүүлсэн. Ингэж нэгэн зорилгын төлөө нийслэлчүүдтэй хүчээ нэгтгэн ажиллаж ярих биш хийж болдгийг харууллаа. Гэхдээ энэ үр дүнд сэтгэл ханаж, зогсолт хийж болохгүй тул МАН 2020-2024 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа онцлон багтаасан мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг ирэх жил 80 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ. Үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд  Налайх дүүрэгт сайжруулсан түлш үйлдвэрлэх хоёр дахь үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. МАН нийслэлчүүдийн хүсэл мөрөөдөл болсон агаар, орчны бохирдолгүй цэвэр хотыг цогцлоохын тулд 2020-2024 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна. Гэр хорооллын өрхүүдийн дунд бохирын нэгдсэн инженерийн байгууламж байгуулах, био жорлон нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг багасгана. Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна. Цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжиж, цахилгаан болон хийн эх үүсвэрээр цэнэглэх сүлжээг байгуулна. Нийтийн тээврийн үйлчилгээнд хийн болон цахилгаан хөдөлгүүртэй автобусны тоог нэмэгдүүлж, парк шинэчлэлтийг үргэлжлүүлнэ. Ахуйн хог хаягдлыг ялгах, цуглуулах, дахин боловсруулах менежментийг шинэ түвшинд гаргана. Аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж, барилгын хог хаягдлын зориулалтын цэг бий болгох, сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна. Гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгож, үнсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Улаанбаатар хотын "Дулааны цахилгаан станц – 3", "Дулааны цахилгаан станц-4"-ийн үнсний санг байнгын усалгааны систем бүхий цэцэрлэгжүүлэлттэй болгоно. Дархан цаазат Богдхан уулын экосистемийг хамгаалан, эко коридоруудыг байгуулна. Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хайрга гацсанаар зам гацав
Хайрга гацсанаар зам гацав
5-р сар. 26, 2025, 4:55 p.m.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив