МАН-аас нэр дэвшигч Д.Батлут: АЛИВАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС “ХҮНИЙ ХӨГЖИЛ” ХОЦРОХ ЁСГҮЙ
МАН-аас нэр дэвшигч Д.Батлут: АЛИВАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС “ХҮНИЙ ХӨГЖИЛ” ХОЦРОХ ЁСГҮЙ
МАН-аас нэр дэвшигч Д.Батлут: АЛИВАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС “ХҮНИЙ ХӨГЖИЛ”  ХОЦРОХ ЁСГҮЙ -Ерээд онд та хаана байв? -Эрдэнэт хотдоо. 20 гаруй настай  ид залуу насандаа явж. -Ингэж асуусан минь учиртай. Ардчиллын салхи сэвэлзэж эхлэхэд олон залуус АН тийш сэтгэл тэмүүлж байлаа. Харин та “моод” байсан АН-ыг биш МАН-ыг сонгосон. Цаад шалтгаан нь юу байв?  -Заавал улстөрд орох ёстой гээд шатаж, шаналж, шалтгаан хайгаад явсан цаг хугацаа надад байхгүй л дээ. Хүссэн хүсээгүй шинэ үеийн салхи сэвэлзэж эхэлсэн энэ үед АН, МАН байх нь хамаагүй. Залуу хүний хандлага, сэтгэлгээ, хүсэл зориг, үзэл санаа Монгол улсад хэрэгтэй байсан цаг хугацаа. Ер нь миний улстөрийн гараа сургуулийнхаа оюутны холбоог байгуулснаар эхэлсэн гэх үү дээ. Аль ч их дээд сургуульд охидод тэр бүр таалагдаад байдаггүй, тэгсэн хэр нь олны анхааралд өртөж явдаг нийгмийн идэвхитэй, хэнхэг ч юм шиг хэрсүү ч юм шиг залуус байдаг даа. Тийм л нөхөр явсан. Намд элссэн тухайд бол 1995 онд Хүрэнбулаг багийн үүрийн дарга, бэлтгэл дэд хурандаа Ядамсүрэн гуай намайг энэ намд элсүүлж байлаа. Тухайн үед Орхон аймгийн намын хороог Цэрмаа дарга удирдаж байсан юм. Олон жил нам, улстөрийн ажил хийсэн хүн дээ. Тухайн үед АН “моод”-ны байсан байж магадгүй. Яг тэр үед АН хүчтэй болчихсон байсан. 1996 онд гэхэд л үнэмлэхүй ялсан шүү дээ.  Гэхдээ дотоод итгэл үнэмшил, залуу насны эрс шийдэмгий зан хэцүү бэрхийг үл ажирсан сонголт хийлгэчихдэг. Айхтар бодоод л олон хоногоор толгой гашлаад явсан зүйлгүй. МАН-д элссэн түүх гэвэл энэ. Шалтгаан гэвэл тухайн үеийн МАХН-тай холбоотой түүхүүдээс хүнийг соён гэгээрүүлэх гэж зүтгэсэн он жилүүд нь онцгой таалагдсан гэх үү дээ. Хүн сурч боловсрох ёстой, ядаж л хиргүй хувцаслах ёстой, сэтгэлгээний хувьд баян байх ёстой гэдэг ойлголтуудыг МАН бидэнд зааж байлаа шүү дээ. Энэ бүхэн намд элсэх том шалтгаан болсон байх шүү. Эргээд бодсон, цаг хугацаа их хурдан өнгөрсөн байна. Хүний залуу нас сайхан даа. Хар санаагүй, аливааг бодож санах ч үгүй зоригтой эхлүүлж чаддаг дэвэргэн. -Тэр үед айл бүрд л намын үзэл баримтлалаас үүдэлтэй том, жижиг маргаан дэгддэг байсан даа. -Аав, ах хоёр маань МАН-ын гишүүн байсан юм. Аав тэр үед Худалдаа бэлтгэлийн баазад барааны мэргэжилтэн. Ах маань Архангай аймгийн  Хашаат сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан юм. Намын гишүүн болсон эхний хэдэн жилүүдэд ах, дүү хоёр маань өөр бодолтой байж. Өнөө хоёр маань намайг ойлгохгүй. Хааяа гэртээ цугларахаараа сүрхий мэтгэлцэнэ. Би үзэл бодол, итгэл үнэмшлээ батлах гээд, тэрүүхэндээ хөөрхөн ухуулга хийчихнэ ээ, бас. Аав тэндээс сүрхий дэмжихгүй ч миний талд үг хэлнэ. Сүүлдээ ч тоохоо больсон. Гэхдээ эцэст нь надад ууссан л даа, манай хоёр (инээв). -Одоо бол намд элссэн залуусыг цүнх баригч гэж гоочилдог. Харахаар нээрэн хэн нэгэнд тоогдох гээд, олны анхааралд өртөх гээд нам дагаж гүйгээд ч байх шиг санагддаг юм. Намд дөнгөж элссэн “ногооноороо” залуусаас хашир улстөрчдөд тоогдох нь цөөхөн байх шүү. -Миний хувьд шууд шижигнэж гялалзаад анхаарлын төвд орсон гэж худлаа хэлэхгүй ээ (инээв). Тэгэхийг ч хүсээгүй. Хэн нэгэнд тоогдож яах юм. Харин тэднээс суралцаж хөгжихийг л хүсдэг байлаа. Буйдхан сууринд өсч хүмүүжсэн хүүхэд чинь нас нэмж ухаан суухын хэрээр юм үзэж, нүд тайлахыг, нийгмийн харилцаанд орж өсөн дэвжихийг эрхгүй хүснэ биз дээ. Би намдаа элссэнээс хойш дөрвөн жилийн дараа Оюутны зөвлөлд орж ажилласан юм. Дараа нь хэсэг найзтайгаа Орхон аймгийн оюутны холбоог байгуулчихлаа. Залуу ч байж, хамаг чадлаараа зүтгэсэн дээ. Хөлс их урсах тусам байр суурь, нөлөө даац өсдөг нь жам гэдэг утгаараа дориун нэр хүндтэй болсон шүү. Гэхдээ нэр хүнд надад чухал биш сэтгэлгээний хувьд нэг шат ахих л чухал байсан. МАН-д элсээд гүйж явсан залуу наснаасаа одоог хүртэл бахархлаа болгож яваа улстөрч бол манай намын дарга. Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэр үед У.Хүрэлсүх дарга МАСЗХ-ийн ерөнхийлөгч байсан юм. Уулзалт, зөвлөгөөнд нь очиж яриаг нь сонсох дуртай байлаа. Залуучуудыг огштол ярина шүү дээ. -Ерөнхий сайдтай тэр үеэс танилцсан уу, эсвэл алсаас харж, үгийг нь сонсч хэсэг явсан уу? -Тэр үеэс л МАСЗХ-ийн шугамаар танилцсан. -Одоо бол сайхан найзууд...? -Тэгэлгүй яахав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр бид хэд сайхан найз, ах дүүс. -Ингэхэд хамгийн анхны улстөрийн ажил чинь юу байсан бэ? -Түрүүн хэлсэн дээ оюутны холбоо байгуулаад нэлээд танигдаад эхэлчихсэн үе байсан гэж. Орхон аймгийн Ардчилсан социалист оюутны холбоо байгуулагдахад би голлож дэд тэргүүнээр нь ажилласан юм. Хотын захирагчийн албаны дарга Түмэнжаргал ах тэр үед оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байлаа. Ингээд л намын хороон дээр очиж, цөм рүү нь орж эхэлсэн.  Би ер нь нийгмийн идэвх өндөртэй хүн л дээ. Сургуульдаа гэхэд л оюутны зөвлөлд ажилладаг байлаа. 2004 онд оюутны байгууллагад ажиллаж байхдаа аймгийн Иргэдийн хуралд дэвшинэ гэж үзсэн юм. Хурал ч боллоо. Би хоёроор гараад ирлээ. Намын хороон дээр очтол намайг суманд ч дэвшүүлэхээргүй болгочихдог байгаа. Тэгээд л байр сууриа нэлээд бэхжүүлэх ёстойгоо мэдэрсэн. -Одоо та Эрдэнэтээс УИХ-д нэр дэвшиж  байна.  Өмнө нь эхлүүлсэн “Хүний хөгжил”-ийн бодлого, үйл ажиллагаагаа та хэрхэн үргэлжүүлж ажиллах вэ? МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол цөм нь ч “Хүний хөгжил” байгаа. -Аливаа бүтээн байгуулалтаас “Хүний хөгжил”  хоцрох ёсгүй. Хүнээ хөгжүүлэхгүйгээр цаашид хөгжлийн тухай ярих боломжгүй. Барилгын суурь цутгахгүйгээр байшин барьдаггүйтэй л адил. Төр иргэн хоёрын сонирхол, итгэл үнэмшил нэг цэг дээр огтлолцож байж хөгжинө. Нийгмийн үнэт капитал болсон хүн өөрөө “хөгжих” учиртай. Үүний тулд төр оршин тогтнодог. Өөрөөр хэлбэл хувь хүний тусын тулд төр оршдог.  “Хүний хөгжил” -ийн асуудлыг бид ярихгүй бол өөр хэн ярина гэж. Хүний хөгжлийн асуудлыг дөрвөн жилийн дараа дүгнэхэд хэцүү. Иймд төрийн бодлого шийдвэр хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, ажлын байраар хангагдахад чиглэгдсэн байх учиртай юм. -Улс төр хүнээс олон чанар нэхдэг. Ирэх өдрүүдээ хэрхэн харж байна вэ? -Хүн чанартай хүн сайн улстөрч болдог гэж би боддог. Хүнд хүнээ гэх сэтгэл байхад олон ажлыг хийж болдог. Дэлхийн зөнд ажиллаж байхдаа ч би энийг мэдэрч явлаа. Тиймээс улстөрийн аль ч түвшинд очсон би хүн л байх ёстой гэсэн санаа бодолтой.  Мэргэжил боловсрол ямар үед хүчтэй болдог гэж та бодож байна? -Сэтгэлтэй үед гэж үү? -Ерөөсөө л тийм. Би багийнхандаа “Төрийн ажилд сэтгэл гаргаж ажиллаарай” л гэдэг. Аймгийн МАН—ын Сонгуулийн штаб
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа