Ц.НЯМДОРЖ: БИ УНАХЫН ЦАГТ ТУЛААД АВАХ ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООТОЙ СӨХРӨХИЙН ЦАГТ ТҮШЭЭД АВАХ АРД ТҮМЭНТЭЙ ХҮН
Ц.НЯМДОРЖ: БИ УНАХЫН ЦАГТ ТУЛААД АВАХ ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООТОЙ СӨХРӨХИЙН ЦАГТ ТҮШЭЭД АВАХ АРД ТҮМЭНТЭЙ ХҮН
ОРХОН АЙМГИЙН ИРГЭД, СОНГОГЧ ТАНАА Цэндийн Нямдорж миний биеийг Монгол Ардын Нам УИХ-ын 2020 оны сонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймагт нэр дэвшүүллээ. 1992 оны эхээр одоо мөрдөж буй Үндсэн хууль батлагдаж, тэр хавар нь УИХ-ын сонгууль явагдахад миний бие анх сонгогдсоноос хойш Монголын их улс төрд зүтгэсэн миний 28 жилийн амьдрал нэгэнт түүх болон ард үлдэж байна. Энэ бүх он жилүүдэд миний бие төр, ард түмэн, хууль гуравт үйлчилж, сонгогчдынхоо итгэлийг даах, шударга ёс, үнэний талд бат тууштай зогсох гэж чадан ядан зүтгэлээ. Багагүй ажил үйлс бүтээлцсэн, бас амаргүй дайралт, гүтгэлгийг даван туулсан он жилүүд байлаа. Энэ сонгууль бол миний хувьд 8 дахь удаагийн сонгууль. Жирийн малчны гэрт төрж, ард түмний, улсын зардлаар боловсрол эзэмшиж, Монголын төрд олон жил тасралтгүй зүтгэх ховорхон аз завшаан надад тохиосон. Энэ бол Монголын ард түмэн, Монгол төрийн буян хишиг юм. Энэ их итгэлийг зүтгэлээр хариулах гэж олон жил чадан ядан зүтгэлээ. 2016 оны сонгуулиас хойших 4 жилд миний улс төрийн амьдрал амар хялбар байсангүй. Монголын ард түмний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийг хуйвалдан хулгайлсан, Монгол хүнийг тамлан зовоож хилсээр ял зэм тулгасан явдалтай тэмцсэн он жилүүд байлаа. Зуун жилд үл давтагдах энэ хоёр хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг шүүх хурал ойрын өдрүүдэд болох гэж байна. Энэ 2 хэрэг хоёулаа Эрдэнэтэд гарсан. “Эрдэнэт” үйлдвэрийг бүлэг хулгайчдад алдахгүй байх, хорвоод ганцхан амьдрах хүмүүнийг дахиж хэлмэгдүүлэлтэд өртүүлэхгүй байх, 1937 оны хэлмэгдүүлэлтийг сэргээх аливаа оролдлогыг таслан зогсоох нь миний улс төрийн амьдралын, бүр томоор ярьвал миний үлдсэн амьдралын утга учир болмой. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд Эрдэнэт хотын иргэд сонгогчдын итгэл, сонголт, цаашдын хамтын тэмцэл надад ус агаар мэт хэрэгтэй байна. Цар тахал дэлхий дахиныг цочирдуулж, улс орон, ард түмэнд цоо шинэ хүнд сорилтыг тулгаж байна. Энэ эгзэгтэй үед Улсын Их Хуралд миний мэргэжил, улс төрийн зарчим, туршлага бага ч болов хэрэг болж магадгүй гэсэндээ намайг сонгуульд оролцуулах шийдвэр гаргасан байх гэж дотроо бодож явна. Сонгогч Та бүхэн надад итгэл хүлээлгэвэл миний бие урьдын адил Монголын төр, ард түмэнд үнэнчээр зүтгэх болно. Ирэх 4 жилд туулах зам урт бөгөөд бартаатай, давах даваа өндөр, саад бэрхшээл тулгарна гэдгийг гүнээ ухамсарлаж байна. Гэхдээ Монголын цаашдын хувь заяа Сонгогч нэг бүрийн саналаас, энэ сонгуулийн үр дүнгээс шалтгаалах болно. Монгол Ардын Нам сонгуульд ялбал Ухнаагийн Хүрэлсүхийн Ардын Нам, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа үргэлжилж, эхлүүлсэн ажлаа төгөлдөршүүлж, бодит үр дүн гарах бололцоо бүрдэнэ. Хэрхэх вэ гэдэг шийдвэрийг Сонгогч Та гаргана. Өөрөөр хэлбэл Сонгогч Таны санал эх орны ойрын ирээдүйн хувь заяаг тодорхойлно. Сонгогч Та Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Ардын намаас дэвшигчдэд итгэл хүлээлгэвэл бид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, улс орны хөгжлийг дараагийн шатанд гаргана. Ухаант сонгогч Таны сонор мялайх болтугай. Би унахын цагт тулаад авах эх орон, газар шороотой Сөхрөхийн цагт түшээд авах ард түмэнтэй хүн Үүгээрээ би омголон байдаг   Би хэзээ ч хулгайч, дээрэмчид, яргачдын өмнө өвдөг сөхрөхгүй Гүнээ хүндэтгэсэн, Цэндийн НЯМДОРЖ Орхон аймгийн МАН-ын Сонгуулийн  төв штаб    
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив