У.ХҮРЭЛСҮХ: ЦЭНДИЙН НЯМДОРЖ БОЛ ХЭЗЭЭ Ч ЭХ ОРНОО ЗАРАХ ХҮН БИШ
У.ХҮРЭЛСҮХ: ЦЭНДИЙН НЯМДОРЖ БОЛ ХЭЗЭЭ Ч ЭХ ОРНОО ЗАРАХ ХҮН БИШ
УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч Цэндийн Нямдорж, Дамбын Батлут, Батнасангийн Оюунгэрэл нарын иргэд сонгогчидтой хийх уулзалт Вокзал, Малчин, Даваат багт үргэлжиллээ. Шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хотын иргэд болсон Эрдэнэтчүүд цаашид хотын статустай болоход дагавар хуулиуд хэрэгжихтэй холбогдуулан Цэндийн Нямдоржийг энэ удаагийн сонгуульд заавал ялалт байгуулах хүний нэг гэж дэмжиж байна. Газар нутгийн зохион байгуулалтанд орох, Эрдэнэт үйлдвэрийнхээ хувь заяаг нэг тийш шийдүүлэх, иргэдийнхээ хөгжлийн замд илүү ахиц гаргах даалгаварыг тэд нэр дэвшигчдэд өгч МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлсээр байна. Иргэд сонгогчдын хүсч байгаа нэг зүйл бол банкны хүнд суртал, өндөр хүүгийн асуудлыг цэгцлэх. Үүнийг төрийн бодлоготой уялдуулах явдал гэдгийг уулзалт бүхэнд хэлж, ярьж байгааг энд онцлох нь зүйтэй. Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх ашиг, сайхан амьдралын тэгш байдлыг хангахын тулд эцсийн шийдвэр нь шударга ёсны төлөөх тэмцэл, зоригтой шийдвэрүүд байдаг. Энэ ч утгаараа 2020 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулж, У.Хүрэлсүх Засгийн газраа өөрөө байгуулах шаардлага зөвхөн энэ намынхны төдийгүй нийт иргэдийн өмнө тулгарч байгааг бид харж байгаа. У.Хүрэлсүхийг Засаг толгойлуулахын тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж, итгэл хүлээлгэж, эхлүүлсэн ажлыг нь дуусгуулах хариуцлагатай сонголт бидний өмнө байна. Монголын төрд залгамж чанар, түвшин нуруу байх ёстой. Тийм дээ МАН ахмад, дунд, залуу үеийн төлөөллөө илгээсэн юм. Шинэ тутам байгуулагдах парламентад Цэндийн Нямдорж, Данзангийн Лүндээжанцан нарын хэлэх биш хийдэг, тулхтай улс төрчид байж, бурууг зөв рүү чиглүүлж, хатууг зөөллөж суух хэрэгтэй байгааг улсын Ерөнхий сайд онцолж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт хотын иргэдтэй уулзахдаа “-Цэндийн Нямдорж бол энэ төрийн ой санамж болсон хүн. Хаана, хэдэн онд ямар хууль батлагдаж, тэр хуулинд хэн юу хэлж, аль нь болдог болдоггүйг энэ хүн сайн мэднэ. Энэ олон залуу парламентчдад үлгэр дуурайлал болно. Энэ парламентад ахмад хүн байх ёстой. Загнах үедээ загначихдаг, хатуухан хэлэх үедээ хэлдэг. Айл гэрт ч ах нь юм хэлэхэд дүү нар чимээгүй болдог биз дээ. Түүнтэй адил Монголын парламентад амьдрал өрнөдөг юм. Энэ бүхнийг Ц.Нямдорж гуай хийнэ гэж бодож байгаа. Цэндийн Нямдорж бол хэзээ ч эх орноо зарах хүн биш гэдгийг би батална. Олон жил энэ хүнтэй хамт ажилласны хувьд үүгээр нь бахархаж баярладаг юм. Зөв зарчим дээр зогсож, шударга ярьдаг. Мэдээж олигархуудтай, хууль бус хүмүүстэй тэмцэхэд ямар л сайхан нэр зүүхэв дээ. Нэр төрийг нь сэвтүүлэх олон юм яригдаж байгаа. Энэ бүхэн гүтгэлэг гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлж байна. Төрд хэрэгтэй хүн шүү. Энэ хүмүүс байхгүй бол Монгол төрийн хууль батлагддаггүй юм билээ. Ярьдаг нь олон боловч цаасан дээр сууж, бичдэг, боловсруулдаг цөөхөн хүн байгаа. Энэ бол асар том мэдлэг боловсрол туршлага шүү дээ. Төрд хэрэгтэй хүн гэж бодож нэрийг нь дэвшүүлсэн юм. Төрийн түшээ хүн шүү” хэмээн тодотгож байлаа. Цэндийн Нямдоржийг сонгох хэд хэдэн шалтгаан бидэнд бий. Эргэлзээнд орж, хувьд шилжсэн, дараа нь  төрийн мэдэлд 100 хувь очсон Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг эцэслэн шийдэж, ашиг сонирхол хайсан, цөөхөн хэдүүлээ баяжиж, эрх мэдэлд хүрэх гэсэн луйварчдын гараас энэ үйлдвэрийг нэг мөр салгахад Цэндийн Нямдорж хэрэгтэй. Ирэх 4 жилд энэ бүхэн эцэслэн шийдэгдэх учиртай. Тэрээр “Гэм хийгээгүй хэний ч бие хувцасанд хуулийнхний гар хүрэх учиргүй” хэмээн хэлдэг. Цэндийн Нямдорж хуулийн байгууллагыг цэгцэлж, олигархуудтай тэмцсэн тэмцэлээ ирэх он жилүүдэд дуусгах юм. Шударга Ерөнхий сайдтай хамтран ажиллах, чиглүүлж туслах тулхтай хүн нь Цэндийн Нямдорж гэдгийг сонгогчид ойлгох биз ээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа