Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

ДИПЛОМАТ Б.БАТТҮШИГ НАРТ 11 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Герман улсад 2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсын консул Б.Баттүшиг болон түүний туслах Э.Сосорбарам нар дипломат машинаараа хар тамхи тээвэрлэж явсан байдаг. Тус улсын цагдаа нар шалгалтын явц

ДИПЛОМАТ Б.БАТТҮШИГ НАРТ 11 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО
Герман улсад 2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсын консул Б.Баттүшиг болон түүний туслах Э.Сосорбарам нар дипломат машинаараа хар тамхи тээвэрлэж явсан байдаг. Тус улсын цагдаа нар шалгалтын явцад машинаас тус бүрд нь 500 граммаар савласан 140 савлагаа бүхий 70 кг геройноор дүүрэн хоёр чемодан \/гудамжны үнэлгээгээр тооцвол ойролцоогоор 3 сая гаруй еврогийн үнэд хүрэх\/ олж шуугиан тарьсан юм. Тэгвэл өчигдөр\/2020.06.11\/ Дрезден хотын шүүх Б.Баттүшиг, Э.Сосорбарам нарт тус бүр 11 жилийн хорих ял оноолоо. Тэд Истанбулаар дамжин Германд ирсэн. 2019 оны арваннэгдүгээр сард мөрдөн байцаах ажиллагаа эхлэх үед Б.Баттүшиг өөрсдийгөө тагнуулын нууц ажиллагаа гүйцэтгэж байсан хэмээн давж заалдах хүсэлт гаргасан ч, шүүхээр хэлэлцээгүй аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.