Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

АРЬС ӨНГӨӨР ГАДУУРХАХ ҮЗЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН АМЕРИКЧУУД ХӨШӨӨ, ДУРСГАЛУУДЫГ СҮЙТГЭЖ БАЙНА

АНУ-д цагдаа нарын зүй бус үйлдэлд бухимдсан жагсагчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой хөшөө, дурсгалуудыг сүйтгэж байна.Тухайлбал: Бостон хотноо Христофер Колумбын хөшөөний толгойн

АРЬС ӨНГӨӨР ГАДУУРХАХ ҮЗЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН АМЕРИКЧУУД ХӨШӨӨ, ДУРСГАЛУУДЫГ СҮЙТГЭЖ БАЙНА
АНУ-д цагдаа нарын зүй бус үйлдэлд бухимдсан жагсагчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой хөшөө, дурсгалуудыг сүйтгэж байна. Тухайлбал: Бостон хотноо Христофер Колумбын хөшөөний толгойн хэсгийг тасалжээ. Тиймээс энэхүү хөшөөг хотын захиргаа буулгахаас аргагүй болсон байна. Мөн Ричмонд хотод Христофер Колумбын хөшөөг жагсагчид буулгаж нууранд хаяжээ. Түүнчлэн өөр дөрвөн хөшөөг буулгасны нэг нь Жефферсон Дэвисийн хөшөө байгаа юм. Христофер Колумбын хайгуулын дүнд европчууд Америк тивийг нээсэн, гэхдээ үүнээс улбаалж Транс-Атлантын боолын худалдаа бий болсон гэж шүүмжлэгчид онцолж байгаа юм. Харин Жефферсон Дэвис нь Иргэний дайны үед Америкийн Холбооны улсуудыг удирдаж байсан бөгөөд өөрөө 100 гаруй боолтой байжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.