Ц.БАТХУЯГ УУРХАЙЧДЫН ДУУ ХООЛОЙ БОЛНО
УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Цогтсайханы Батхуягийг Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд дэмжихээ илэрхийллээ.
Ц.Батхуягийн хувьд Эрдэнэт үйлдвэрт 19 настайгаасаа засварчнаас эхлээд Баяжуулах үйлдвэрийн дарга болтлоо 20 гаруй жил ажилласан. Тэрээр 2 дугаар зэргийн дагалдангаас 6-р зэрэгтэй мэргэшсэн .засварчин болтлоо 13 жилийг зарцуулсан гэдэг. Тэр ч утгаараа Цогтсайханы Батхуягийг Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын дуу хоолой болж чадах хүн гэж уурхайчид ярьж байна. Үйлдвэрийн ажилтнуудын жаргал зовлонг хамгийн ихээр ойлгодог, эгэл жирийн уурхайчдын дундаас УИХ-д нэр дэвшиж буй анхны хүн хэмээн тэд дэмжихээ илэрхийлсэн юм.
Эрдэнэт бол үйлдвэр дагасан хот. Эрдэнэт үйлдвэргүйгээр энэ хотын хөгжил дэвшил, хүмүүсийн амьдралыг төсөөлөхийн аргагүй. Нөгөө талаас Эрдэнэтийг Эрдэнэтчүүд өөрсдөө бүтээсэн бол Эрдэнэт хүнээ энэ үйлдвэр бойжуулсан юм. Тэдний нэг нь яах аргагүй Цогтсайханы Батхуяг. Түүний амьдралын зам мөр бүхэн Эрдэнэт үйлдвэртэй, үйлдвэрийн ажилтнуудтай салшгүй шижмээр холбогджээ.
Аймгийн АН-ын Сонгуулийн штаб
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.