Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Б.Ууганбаяр хурандаа ШҮҮМЖЛЭЛД өртөв

УОК-ийн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн төгсгөлд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас “Хэрэв сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг хэн хүлэ

Б.Ууганбаяр хурандаа ШҮҮМЖЛЭЛД өртөв
УОК-ийн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн төгсгөлд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас “Хэрэв сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг хэн хүлээх вэ? Та хүлээх үү?” хэмээн асуухад “Хүнд асуулт байна. Олон нийтийн дунд уг өвчин тархвал шуурхай штабыг ахалж байгаа хүний хувьд хариуцлагыг би хүлээнэ. Өөр мэргэжлийн байгууллагуудад хамааралтай асуудал биш” хэмээх хариулт өгсөн нь олны маргааны сэдэв болоод байна.  Хийсэн ажилдаа хариуцлагатай байж, эзэн сууж буй нь энэ байж болох ч ДУРААРАА АВИРЛАЖ өөрөө толгой мэдэн ийм төрлийн хариулт хэлж болохгүй гэх шүүмжлэлийг зарим иргэд Б.Ууганбаяр хурандаад хандан хэлж байна.  Харамсалтай нь нөгөө талд УИХ-д нэр дэвшигчид Засгийн газраас гаргасан журмыг зөрчин иргэдтэй гар барьж, тэврэлдсээр байгаа нь дээрх асуулт, хариултыг хэлэхэд хүргээд байгаа юм.  Коронавирусийн цар тахлаас хамгаалах чухал хариуцлагатай үед сонгууль явуулах гэж буй учир нэр дэвшигчид маск зүүх, иргэдтэй гар барьж, тэврэлдэхгүй байх, 1.5 метрийн зайнаас харьцах зэрэг Засгийн газраас гаргасан журмыг мөрдөх ёстой. Гэтэл уг журмыг хэрэгжүүлэхгүй байгаа юм. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.