Нэр дэвшигчээр бүртгээгүй Н.Энхбаярын гомдлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс шинээр нотлох баримт гаргуулах, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулжээ.
Эргэн сануулахад Сонгуулийн ерөнхий хороо МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ийн нэр дэвшигчдээс Н.Энхбаяр, Б.Тулга нарын таван хүнийг бүртгэхээс татгалзсан. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэж үзэн, нэр дэвшигчээр бүртгээгүй. Үүнтэй холбоотойгоор тэрбээр шүүхэд хандсан юм.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.