“Эрдэнэт үйлдвэр” бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа
“Эрдэнэт үйлдвэр” бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа
УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч Дамбын Батлут, Батнасангийн Оюунгэрэл, Цэндийн Нямдорж нарын иргэд, сонгогчидтой хийх уулзалт Оюут, Зэст багт үргэлжилж байна.             Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд хэд хоночихлоо. Нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулж, цахим орчинд ч нэр, нүүргүй хуурамч хаягны гүтгэлэг, доромжлол хүчээ авч байна. Гэхдээ сонгогчид хэдийн сонголтоо хийсэн нь илэрхий. Эрдэнэтчүүдийн хувьд нэн тэргүүнд асууж, анхаарч байгаа зүйл бол Эрдэнэт үйлдвэрийн асуудал. Цэндийн Нямдорж сайдын хэлсэнчлэн Эрдэнэтийнхэн төдийгүй Монголчууд энэ үйлдвэртээ дэндүү хайртай юм. Тийм ч учраас Эрдэнэт үйлдвэрээ төрийн мэдэлд байлгаж, хулгайчдын савраас ангид авахыг хүссэн иргэдийн сэтгэгдэл тасрахгүй, үүний араас тууштай тэмцэж яваа Ц.Нямдорж сайдаас энэ тухай тодруулсан хүн цөөнгүй.             2016 оны сонгуулийн өмнөх өдөр Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэнэт зарлаж, Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын талын 49 хувийг Монголын компани худалдан авсан талаар мэдээлэл хийснийг бид мартаагүй. Үнэн хэрэгтээ Монголын компани тодруулбал Худалдаа хөгжлийн банкны охин компани өөрийн мөнгөөр биш төрийн мөнгөөр авсан байлаа. Энэ бол олон жилийн өмнөөс зохион байгуулагдсан луйвар гэдгийг Ц.Нямдорж сайд хэлж байгаа. Монголын ачааг нуруун дээрээ 40 жил үүрсэн энэ үйлдвэрийн өгөөж айл бүрт, иргэн болгонд хүрдэг билээ. 2015 онд улсын төсөвт 500 тэрбум төгрөг төвлөрүүлсэн Эрдэнэт үйлдвэр 2016 онд “хулгайчдын гарт очоод”, 170 тэрбум төгрөгийг л төлжээ. Харин Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд шилжсэнээр 2019 онд түүхэн дээд амжилт үзүүлж, улсын төсөвт нэг их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Ялгааг бид үүнээс харж болно.              Монголын ард түмнийг 40 гаруй жил тэтгэсэн энэ үйлдвэрийг  луйварчдад алдахгүй гэж Цэндийн Нямдорж гэдэг хүн амь бие, ар гэрт нь ирсэн дайралтыг сөрөн тэмцсэн юм. Угтаа нэг үйлдвэр, хотын асуудал мэт боловч Эрдэнэт үйлдвэр бол Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа. Ирэх дөрвөн жилд энэ тэмцэлээ үргэлжлүүлэн хийж, дахиж хэзээ ч луйварчдад алдахааргүй болгох үндсийг тавихаар тэр Эрдэнэт хотыг, Эрдэнэтийн иргэд сонгогчдыг зорин ирсэн юм. Тэр тэмцэхдээ бидэнтэй ХҮЧЭЭ НЭГТГЭЖ тэмцэхээр ирсэн юм. Иймээс бид хариуцлагатай, Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулж, хамгаалсан сонголтын өмнө ирээд байна.             Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ялсан намын дарга Ерөнхий сайд болдог болсон. Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө байгуулахаар болсон. Эрдэнэт үйлдвэрийн хуйвалдааны ард бат зогсож байсан эрхмүүд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас олноороо нэр дэвшиж байгааг ч нуугаад яахав. Эдгээр эрхмүүд ялалт байгуулж гэмээнэ хүслээ гүйцээж, эрх мэдлийг гартаа аван, Эрдэнэтийн асуудал хувьд бүрэн шилжих магадлал тун өндөр гэдгийг ч энд сануулъя.             Нийт Эрдэнэтчүүд  та бүхэн минь их үйлдвэрийнхээ хувь заяаг тэгшитгэн шийдэж, Монгол улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалж, шударга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэмцлийг үргэлжлүүлэхийн төлөө МАН-аас нэр дэвшигчдийг “ХҮЧЭЭ НЭГТГЭН” багаар нь дэмжихийг уриалж байна. Эрдэнэт үйлдвэрээ босголцсон, энэ зэрэгт хүргэсэн хөдөлмөрч, бүтээлч ахмадууд ч үүнийг хүсч, уулзалт бүхэнд үгээ хэлж, уриалж байгаа юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа