Хөдөлмөрийн баатрууд МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж байна
Хөдөлмөрийн баатрууд МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж байна
УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч Дамбын Батлут, Батнасангийн Оюунгэрэл, Цэндийн Нямдорж нарын иргэд сонгогчидтой хийх уулзалт Эрдэнэ, Согоот, Уурхайчин багуудад үргэлжиллээ.             Нэр дэвшигчид намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдийн санал сэтгэгдэлийг сонссон юм. Иргэдийн зүгээс Эрдэнэт хотын иргэдэд сэтгэл санааны болон хөрөнгө санхүүгийн асуудал үүсгэсэн “Зэс Эрдэнийн хувь” хэмээх тодорхойгүй асуудалд шийдэл олж, гарц хайж, эцэслэн шийдэж өгөхийг хүсч байлаа. Түүнчлэн ахмад үеийнхэн цогцлоон бүтээж, залуу үеийнхэн түүчээлэн хөгжүүлж байгаа Монголын амин сүнс болсон Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрд хөдлөшгүйгээр байлгаж, амар амгалан ажиллаж, амьдруулахыг ч Эрдэнэтчүүд сануулж байна.             Ирэх он жилүүд Монголчуудын хувьд сайн сайхныг авчирсан, дэвшил бүхэн цогцолж, бүтээл ундарсан жил байх болно. Ийм сайхан цагийг бүтээхийн тулд бид хариуцлагатай сонголт хийж, хүн бүрийн хүндлэл хүлээсэн шударга Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний багийг бүтнээр нь дэмжих нь чухал гэдгийг сонгогчид хэдийн ойлгожээ. Хэн нэгний сайхан ярианд итгэхгүй, хэдэн төгрөгөнд хууртахгүй, мэргэн сонголт хийхээ ч сонгогчдын үе үеийн төлөөллүүд хэлж байна.             Эрдэнэт үйлдвэрээс 7 Хөдөлмөрийн баатар төрсөн байдаг. Хөдөлмөрийн баатрууд МАН-аас нэр дэвшигч Дамбын Батлут, Цэндийн Нямдорж, Батнасангийн Оюунгэрэл нарыг дэмжиж, уулзалтанд оролцож, үйлдвэрийнхээ цаашдын хувь заяаны төлөө дуу хоолойгоо нэмэрлэхээ ч нуугаагүй. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, залуу халуун насаа өнгөрүүлсэн ахмадууд МАН-ын дарга, улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархалаа дамжуулж, чадварлаг, хүчтэй багийг Орхон аймагт илгээсэнд баяртай байгаагаа уламжилсан юм. Ийнхүү уулзалт бүхэнд иргэд сонгогчид уухайлан дэмжиж, санал бодлоо хэлсээр байна.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа