Эрдэнэтчүүд МАН-ыг “ХҮЧЭЭ НЭГТГЭЖ” багаар нь дэмжихээ илэрхийлж байна
Эрдэнэтчүүд МАН-ыг “ХҮЧЭЭ НЭГТГЭЖ” багаар нь дэмжихээ илэрхийлж байна
УИХ-ын Сонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч Цэндийн Нямдорж, Дамбын Батлут, Батнасангийн Оюунгэрэл нарын иргэдтэй хийх уулзалт өнөөдөр Бүрэнбүст, Уртбулаг багт үргэлжиллээ. Монгол улсын Үндсэн хуулийн шинэчлэлээр олонх болсон намын дарга Ерөнхий сайд болж, салбар яамдынхаа сайд нарыг өөрөө томилох заалт хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газар тогтворжих үндэс тавигдсан. Тиймээс иргэдийн хувьд чухал сонголт хийх цаг үетэй тулгараад байгаа билээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийг ирэх дөрвөн жилд дахин Ерөнхий сайдаар ажиллуулж, шударга ёсны төлөөх тэмцлийг нь үргэлжлүүлэх, Монгол төрийн төлөө зүтгүүлэхэд та бидний сонголт чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм ч учраас У.Хүрэлсүхийн багаас Орхон аймагт илгээсэн гурван нэр дэвшигчийг багаар нь дэмжиж, итгэл үзүүлэх нь чухал гэдгийг иргэд нэгэнтээ ойлгож, дэмжихээ илэрхийлсээр байна. Монгол төрийн ноён нуруу болж, залуу үеийнхнийг халамжлан хүмүүжүүлж, шударга үнэний төлөө амь бие, алдар нэрээ үл хайрлан зүтгэсээр ирсэн Цэндийн Нямдорж, Монголын хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө тууштай зүтгэх Батнасангийн Оюунгэрэл, Эрдэнэтчүүдийнхээ аж амьдрал, жаргал зовлонг мэдэх Дамбын Батлут нарыг багаар дэмжиж, “ХҮЧЭЭ НЭГТГЭХ”-ээ илэрхийлсэн  иргэдийн сэтгэгдэл ч өндөр байна. Нэр дэвшигчдэд ахмадууд захиас, сургаалиа хэлж, дунд үеийнхэн итгэл хүлээлгэн уухайлж, залуучууд гэрэлт ирээдүйн төлөө саналаа хэлж байлаа. “Алдаа гаргахад минь түшиж, амжилт гаргахад минь уухайлан дэмжиж ирсэн Эрдэнэтчүүддээ баярлалаа” хэмээн нэр дэвшигч Дамбын Батлут талархалаа илэрхийлэв. Харин нэр дэвшигч Батнасангийн Оюунгэрэлийн хувьд “Гэр бүл, эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлыг соргогоор харж, шийдэж ажиллах нүд нь байх болно” гэдгээ ч хэлсэн. Цэндийн Нямдорж нэр дэвшигчийг Эрдэнэтийнхэн төдийгүй Монголчууд андахгүй. Тэрээр “Намайг харлуулдаг цөөн хүн байхад дэмждэг олон мянган Монголчууд бий. Тэдний нэг хэсэг нь Эрдэнэтчүүд та бүхэн шүү” хэмээж байлаа. Ийнхүү нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдтэй уулзсаар байгаа бөгөөд Эрдэнэтчүүд “ХҮЧЭЭ НЭГТГЭЖ”, багаар нь дэмжихээ илэрхийлсээр байна.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа