Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Нэр дэвшигчээр бүртгээгүй Н.Энхбаярын гомдлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэг

Нэр дэвшигчээр бүртгээгүй Н.Энхбаярын гомдлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс шинээр нотлох баримт гаргуулах, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулжээ. Эргэн сануулахад Сонгуулийн ерөнхий хороо МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ийн нэр дэвшигчдээс Н.Энхбаяр, Б.Тулга нарын таван хүнийг бүртгэхээс татгалзсан. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэж үзэн, нэр дэвшигчээр бүртгээгүй. Үүнтэй холбоотойгоор тэрбээр шүүхэд хандсан юм. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.