Улстөрийн намын дарга нарын хэн нь ХАМГИЙН БАЯН бэ
Улстөрийн намын дарга нарын хэн нь ХАМГИЙН БАЯН бэ
АТГ-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй 606 иргэний хөрөнгө орлогын мэдүүлгийг өнөөдөр олон нийтэд дэлгэлээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж 13 нам, дөрвөн эвслийн дарга нар ямар хэмжээний хөрөнгө мөнгөтэй, бэл бэнчинтэй болохыг та бүхэндээ тоймлон хүргэе. МАН-ын дарга У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх 2019 онд 165.9 сая төгрөгийн ашиг орлого олсон. Түүнд 162 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслангийн байшин бий. 248 сая төгрөгийн үнэ бүхий мерседес бенц, харлей дэвидсон мотоцикл, лексус-570 маркийн машинтай. Хадгаламжиндаа 1 тэрбум 694 сая 829 мянган төгрөгтэй. 100 саяын үнэт эдлэл, 1.5 га газар, “Илт хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг аж. АН-ын дарга С.Эрдэнэ: С.Эрдэнэ дарга өнгөрсөн онд 22.9 сая төгрөгийн цалин орлого олсон бол түүний гэр бүлийнхэн 296 сая төгрөгийн орлоготой байжээ. Тэрбээр 687 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 1 зуслан, 1 хашаа байшин, 1 үйлчилгээний оффистой. Ердөө 72 сая төгрөгөөр үнэлсэн лексус-570, BMW-528 маркийн хоёр автомашинтай.  36 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 газар, Эрдэнэс-тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг. Түүний хадгаламжид нэг ч төгрөг байхгүй. ШИНЭ намын дарга Ж.Батзандан: УИХ-ын эрхэм гишүүн маань 2019 онд 28.5 сая төгрөгийн цалин хөлсийг төсвөөс авсан бол түүний гэр бүлийнхэн 237 сая төгрөгийн ашиг орлого олсон. Түүнд 300 саяар үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслан бий. 15 сая төгрөгийн үнэ бүхий приус автомашин, 1.29 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх адуу малтай. 107 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, Монгол Улсын банк санхүүгийн байгууллагад хадгалуулсан 31.6 сая төгрөг, гадаад улсын банкинд хадгалуулсан 1 сая төгрөгтэй. Бусдаас 240 сая төгрөгийн авлагатай, банкнаас авсан 16 сая төгрөгийн зээлтэй. Доктор фарм ХХК-ийг 100 хувь, ЖБ Прайм ХХК-ийн 50 хувийг, Крипто Үндэстэн ХХК-ийн 0.6 хувийг эзэмшдэг. ХҮН-ын дарга Б.Найдалаа: Тэрбээр өнгөрсөн жил 55.3 сая төгрөгийн орлого олсон. 620 саяар үнэлэгдэх 2 орон сууц, 80 саяын үнэтэй лексус-570 автомашин, 180 сая төгрөгийн үнэт эдлэл, 30.8 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 41 сая төгрөгийн авлагатай, банкнаас авсан 360 сая төгрөгийн зээлтэй. ЭсДиБи ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Б.Цогтгэрэл дарга 2019 онд 179 сая төгрөгийн ашиг орлоготой ажилласан бол эхнэр нь 78 сая төгрөгийн орлого олсон. Тэрбээр 4.6 тэрбумаар үнэлэгдэх 2 орон сууц, 1 үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөхтэй. 282 саяын үнэтэй ланд ровер, рэнж ровер, ауди маркийн автомашинтай. 232 сая төгрөгийн үнэлгээ бүхий адуу, эрчимжсэн чиглэлийн үхэртэй. 396 сая төгрөгийн үнэт эдлэл, 80 сая хадгаламжтай. Бусдаас авах 1.3 тэрбумын авлага, банкнаас зээлсэн 60 саяын зээлтэй. Монинжбар ХК, Асгат ХК, Нексусглобал ХХК-ийн хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг. МАХН-ын өв залгамжлагч Э.Батшугар Гуравдахь Ерөнхийлөгчийн хүү Э.Батшугар 2019 онд 93.8 саяын саяын ашиг олсон бол түүний гэргий нь 611 саяын орлого олсон. 100 саяын үнэтэй 1 орон сууц, 324 саяын үнэ бүхий ланд круйзер-200 маркийн автомашин, ямаха маркийн мотоцикльтой. 87 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас зээлсэн 2.02 тэрбум төгрөгийн зээлтэй. Эскон ХХК, Хаттан интернейшнл ХХК, Милленниум капитал интернейшнл ХХК, Милленниум энтертайнмент ХХК, Момиэд ХХК, Милленниум финанс ББСБ ХХК, Содмаргад ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, ЗМС ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, Рескон ХХК, Медиахолдинг ХХК, Ремиф ХХК, Монфарм трейд ХХК, Монсамил ХХК-уудыг эзэмшдэг. БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Буян”-гийн Жаргалсайхан өнгөрсөн онд 30 саяын орлого олсон бол түүний гэр 172 саяыг хийсэн. Түүнд 1.75 тэрбумын үнэлгээ хүрэх 3 орон сууц, 98 саяын үнэ хүрэх мерседес бенц, тоёота веросса маркийн автомашин бий. Нэгэн цагт Монголын толгой баян гэгдэж явсан энэ эрхэмд өдгөө 1 ч компани, газар байхгүйн зэрэгцээ хадгаламж хийгээд харилцдаг банкны картандаа сохор улаан зоосгүй хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлсэн байх юм. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар: Тэрбээр өнгөрсөн жил 98 сая төгрөг, эхнэр нь 35 сая төгрөг олсон. Түүнд 35 сая төгрөгийн үнэ хүрэх хашаа байшин, 48 саяын үнэ хүрэх тоёота хариэр маркийн автомашин бий. 48 сая төгрөгийн мал аж ахуй, 182 саяын үнэт эдлэл, 101 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас авах 27 сая төгрөгийн авлага, “Сэрэлт сонин”  ХХК-ийн 90 хувийн хувьцаа бий. “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай: Л.Гүндалай дарга 24 саяыг, эхнэр хүүхдүүд нь 22 сая төгрөгийг өнгөрсөн жил олсон. Тэдний гэр бүлд 4.7 тэрбум төгрөгийн үнэ хүрэх 3 орон сууц, 7 нийтийн орон сууц, 2 үйлчилгээний оффис, 1 хашаа байшин бий. 30 саяын газар, 325 саяын үнэт эдлэл, 1.28 тэрбумын хадгаламжтай. Чингис хаан травел ХХК, Модны гүнж ХХК, Монголын хүдэр хамгаалах сан, Монголын ардчилсан оюутны холбоо ТББ, Монголын хүний хөгжлийн сан, Глобал Инвест ХХК, Жи Пи Эм Эн ХХК, Энэрэл хайр хүүхдийн төлөө төв ТББ-ыг тус тус эзэмшдэг. Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч: Олзодын Бум-Ялагч дарга 2019 онд 38 сая, эхнэр нь 28 сая төгрөгийн орлого олсон. 315 сая төгрөгийн үнэ хүрэх 4 орон сууцтай. 130 саяын үнэ хүрэх 2 га газартай. Түүнд ямар ч компани, хадгаламж, өр авлага байхгүй. “Сахигтун! Үндсэн хуулийн эвсэл”-ийн дарга Х.Бат-Ялалт: Иргэний шударга шүүх ТББ-ын тэргүүн бөгөөд “Сахигтун! Үндсэн хуулийн эвсэл”-ийн дарга Х.Бат-Ялалт өнгөрсөн жил 72 сая, эхнэр нь 37 саяын ашиг орлоготой байсан. Түүнд 427 саяын үнэ бүхий орон сууц, 9.5 сая төгрөгийн микро автобус, тоёота королла автомашин бий. 15 саяын үнэт эдлэл, 38.7 саяын хурдан удмын адуу, 6.9 саяын хадгаламж, 4 тусгай зөвшөөрөл бий. Зон олны намын дарга Г.Эрдэнэтөгс: Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэтөгс дарга өнгөрсөн жил 11 сая төгрөг, эхнэр нь 7 саяын цалин орлого олсон. 50 саяын үнэ хүрэх хашаа байшин, 9 саяын үнэ хүрэх газартай. Банкнаас авсан 39 сая төгрөгийн зээлтэй нэг аж. Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх: Түүнд орох орон, оочих аяга, унах машин, амьдрах газар ер нь юу ч байхгүй хэмээн тэрбээр ХОМ-ээ гаргажээ. Өнгөрсөн жил өөрөө 8.4 сая, эхнэрээ 12 сая төгрөгийн орлого олсон хэмээн АТГ-т мэдүүлсэн. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх: Ш.Төмөрсүх дарга өнгөрсөн жил 110 саяыг олсон. Тэрбээр 130 саяын орон сууцтай. 85 саяын лад круйзер-200 машин, 52 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Банкинд хадгалуулсан 425 сая төгрөг,  Дабльхилл ХХК-тай. эх сурвалж. livetv.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа