180 нэр дэвшигчийн цахим хаягийг фэйсбүүк компанид хүргүүлжээ
180 нэр дэвшигчийн цахим хаягийг фэйсбүүк компанид хүргүүлжээ
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зохицуулалт бий болж журмыг баталсан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид цахим орчинд гурван хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно. Нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас , цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас \/фэйсбүүк, твиттер, инстаграм\/, бусад цахим хуудас байх юм. Энэ талаар ХХЗХ-ны хэлтсийн дарга Т.Батболд "Сонгуулийн тухай хуулийн 47.3 болон Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын 6.2.3-т зааснаар нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудсаар болон бусад цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтлэх ёстой. Энэ дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цахим орчин дахь олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк орчин дахь цахим хуудас, нэр дэвшигчийн аккаунтыг Фэйсбүүк компанид хүргүүлж тодорхой хэмжээний хамгаалалтад авч ажиллаж байгаа аж . Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн фэйсбүүкийн цахим хуудас, хаягийг  Фэйсбүүк компанид хүргүүлээд байгаа аж. Тэгэхээр тухайн хуудас, хаягууд нь тодорхой хамгаалалтад ороод явна гэсэн үг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 250 орчим мэдээ, мэдээллийн веб сайтад нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл болон эрх бүхий байгууллагаас гаргасан сонгуультай холбоотой мэдээ мэдээллийн дор сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотой нийтлэх тухай албан бичиг хүргүүлжээ.  Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг зөрчвөл хувь хүн 5 сая, хуулийн этгээд 50 сая төгрөгөөр торгуулна. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа явуулж буй веб сайтууд  дээр дурдсан  зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэйг дахин хэлье. Уг журамд Зөрчлийн тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар гэсэн хоёр байгууллага хяналт тавьж ажиллах юм” гэлээ. Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим орчинтой холбоотой ШӨХТГ-ын улсын байцаагчийн 32 дүгнэлт ирснийг фэйсбүүк компанид хүргүүлж, холбогдох хууль бус контентыг устгах, пэйж хаягуудыг хязгаарлах арга хэмжээг авчээ. Эх сурвалж: www.polit.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа