ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ, ОРЛОГОТОЙ НЭР ДЭВШИГЧИД
ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ, ОРЛОГОТОЙ НЭР ДЭВШИГЧИД
Энэ удаагийн сонгуульд нийт 13 нам, 4 эвслийн 482, бие даан нэр дэвшсэн 121, нийт 606 нэр дэвшигч  өрсөлдөж байна. Эдгээр нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас нээлттэй зарлалаа. Зарим нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс хүргэж байна. Хамгийн их орлоготой нь: АН-аас Нийслэлийн СХД-т нэр дэвшигч Б.Пунсалмаа. Тэрээр 85 тэрбум төгрөгийн жилийн орлогтойгоороо нэр дэвшигчдийг тэргүүлж байна. Түүнчлэн, Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан  жилийн 5,1 тэрбум төгрөгийн орлоготой гэжээ. Хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй нэр дэвшигчээр АН-аас СХД-д нэр дэвшиж буй Д.Батбаяр нэрлэгдэж байна. 70 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна. Хамгийн өндөр үнэлгээтэй малтай  нэр дэвшигч: УИХ-ын сонгуульд Дундговь аймагт АН-аас нэр дэвшигч Б.Наранхүү 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх малтай, 1,3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй гэж мэдүүлсэн байна. Харин  МАН-аас СХД-т нэр дэвшиж байгаа П.Анужин 1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий малтай , Хурдан удмын 200 адуутай гэж мэдүүлснээрээ нэр дэвшигчдийг тэргүүлж байна. Хамгийн их хадгаламжтай нэр дэвшигч бол    МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа Ж.Ганбаатар. Тэрээр  25 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн, олны танил, урлаг спортын салбарын төлөөлөл, томоохон албан тушаалж хашиж буй цөөнгүй хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа. Тэдгээрийн заримынх нь хөрөнгө, орлогыг авч үзье.УИХ-ын гишүүн Самандын Жавхлан энэ Увс аймагт АН-аас нэр дэвшиж байгаа – Тэрээр жилийн 30 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 44 сая. 816 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 1 гэртэй. 127 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан. Түүний өөрийн жилийн орлого нь 83 сая, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 173 сая төгрөг.  77 сая төгрөгийн хадгаламжтай. “Оюуны Ундраа Групп ХХК”ийн хувьцааны 24 хувийг эзэмшдэг. "МСГ" банк бус санхүүгийн байгууллагыг 100 хувь эзэмшдэг байна. Д.Кёкүшюзан Батбаяр Нийслэлийн СХД-т АН-аас нэр дэвшиж байна. Түүний хувьд жилийн орлого нь 601 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 13,2 тэрбум төгрөг. нийт 70 тэрбум төгрөгийн үнэлгээтэй долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай юм байна.  3000 үхэртэй гэжээ. МУ-ын гуравдахь Ерөнхийлөгч   Н.Энхбаярын хүү Э.Батшугар энэ удаагийн сонгуульд МАХН-аас Нийслэлийн СХД-т нэр дэвшигч байна. Тэрээр 93 сая төгрөгийн жилийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 611 сая төгрөг. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай. 87 сая төгрөгийн хадгаламжтай,  хоёр тэрбум төгрөгийн зээлтэй гэжээ. эх сурвалж: urug.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа