Н.Номтойбаяр Хорих 461 дүгээр ангиас ил захидал илгээжээ
Н.Номтойбаяр Хорих 461 дүгээр ангиас ил захидал илгээжээ
УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаяр хорих 461дүгээр ангид хоригдож буй билээ. Тэрбээр шоронгоос ил захидал бичсэн байна.  ИЛ ЗАХИДАЛ: Нямтайшир овогтой Номтойбаяр миний бие Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрог буюу нийслэлийн Хан-Уул Дүүрэгт бие даан нэр дэвшиж, хуульд заасан холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн өгсөн бөгөөд улмаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон 81 тоот Тогтоолын дагуу өчигдөр надад нэр дэвшигчийн 587 тоот үнэмлэх олгогдсон байна. Эрх баригчдын заавар чиглэлийг гүйцэлдүүлсэн, “шударга бусын хонгилын” шүүгчийн хууль бус шийдвэрээр нэр дэвшигчийн үнэмлэхээ өөрийн биеэр гардан авах боломж бүрдсэнгүй ээ. Иймд Монголынхоо нийт ард иргэд, сонгогч олон түмэн Та бүхэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 461 дүгээр ангийн цагдан хорих тасалгаанаас энэхүү захидлыг бичиж байна. Хууль бус, бусармаг үйлдлүүдийг нь, төрийн дээд эрх барих байгууллагыг худалдан авдаг улс төрчдийн нүүр царайг нь илчилсний төлөө, удирдлагынхаа эсрэг бодит үнэнийг ил тод дуугарсаны төлөө өнөөдөр энд би хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, ард түмэн өөрсдөө төрөө байгуулдаг ардчилсан төрт ёсны тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн өнгөрсөн жилүүдийн түүхэн дэх улс төрийн хэлмэгдэгч болон саатуулагдаад байна. Миний удам угсаа гурван үеэрээ хэлмэгдлийн хар шуурганд өртсөн ч гэсэн би энэ намын өнгөрсөн түүхийн сайн үйлсийг үргэлжлүүлэх гэж, эх орноо хөгжил цэцэглэлтэд хүргэх гэж, ард түмнээ элбэг дэлбэг сайн сайхан амьдруулах гэж, залуу үеэ эх орон, ирээдүйдээ итгэлтэй болгох гэж Монгол Ардын Намд өөрийн итгэл үнэмшлээрээ элсэж байсан билээ. ГэтэлМАН-ын зарим удирдлага намайг ард түмний дэмжлэгийг авч, үнэний дуу хоолой болох хүчтэй өрсөлдөгч гэж үзэн намайг цагдан хорих ажиллагааг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Монголын нийгмийн өнөөгийн хөгжлийн түүхийг бичсэн олон сайхан эгэл жирийн намын гишүүдийг би хэзээ ч буруутгахгүй ээ.Гагцхүү намын толгойд байгаа шударга үнэний дүр эсгэгч, монгол төрд олон жил “хувалз” мэт шигдсэн, амьдралдаа “нэг ч амбаар барьж үзээгүй”, “нэг тамхи ч ширхэглэж” үзээгүй мөртлөө тэрбум, тэрбум төгрөгийн хадгаламж, олон давхар байр сууцтай болсон, үнэтэй машин тэрэг хөлөглөсөн, жирийн хөдөлмөрчдийн бүтээсэн өнөөгийн нийгмийн баялагыг өөрсдөө хувааж идсэн, авлигаар албан тушаалд хүрсэн“тэдгээр” нөхдийн эсрэг л би тэмцэх гэж УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа билээ. “Эрүүгийн зохиомол хэргийн зохиол”-ыг бичиж, яллахдаа гаршсан зарим хүмүүсийн эсрэг би өөрийн хүсэлтээрээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөн, шударга ёс, хууль цаазын үнэн мөнийн дэнс хэрхэн ажиллахыг хүлээн жирийн иргэний хувиар шалгуулж байгаа. Харамсалтай нь намынхаа эгнээнд байтугай, УИХ-д ч шударга үнэний дуу хоолой байлгахыг хүсэхгүй байгаа МАН-ын одоогийн удирдлага Азийн ардчилалын бэлгэ тэмдэг гэгдсэн Монгол Улсад “шоронгоос” сонгуульд өрсөлддөг шинэ үзэгдлийг бий болгож байна. Энэ бол зөвхөн миний эрх чөлөөг боомиллоод зогсохгүй, Хан-Уул дүүргийн 127 мянган иргэдийн сонгох эрхэнд халдаж, Монголд ардчиллын үнэт зүйлсийг устгаж, хэлмэгдүүлэлтийн шинэ зохион байгуулалтыг XXI Зууны Монголын хөрсөнд нутагшуулахыг санаархаж байна. Ард түмэн, сонгогч олон Та бүхэн сонор сэрэмжтэй байж, зөв, мэргэн сонголт хийхийг УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшигч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 461-р ангид цагдан хоригдож буй “улс төрийн хэлмэгдэгч” Нямтайширын Номтойбаяр миний бие уриалж байна. 2020 оны 6-р сарын 02 Улаанбаатар хот
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа