АРДЧИЛСАН НАМЫН НЭР ДЭВШИГЧИД МАНДАТАА ГАРДЛАА
УИХ-ынсонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид өнөөдөралбан ёсоор батламжаа гардаж авлаа. Орхон аймаг 3 мандаттай. Тус тойрогт Ардчилсан намаасОктбярийнБаасанхүү,Цогтс
УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор батламжаа гардаж авлаа.
Орхон аймаг 3 мандаттай. Тус тойрогт Ардчилсан намаас Октбярийн Баасанхүү, Цогтсайханы Батхуяг, Дэмбэрэлийн Оросоо нар нэр дэвшиж байна. Октябрийн Баасанхүүгийн хувьд 8 жил УИХ-н гишүүнээр сонгогдон ажилласан. Өнгөрсөн 4 жилд шударга бус үйлдлийн эсрэг хамгийн олон удаа үг хэлсэн гишүүнээр тодорч байсан гэдгийг үзэгчид андахгүй. Харин Цогтсайханы Батхуягийн тухайд Орхон аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг. 2012-2016 онд Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, олонхийн бүлгийн даргаар ажиллаж байсан. Тухайн онуудад Орхон аймагт хийгдсэн иргэдийн талархлыг хүлээсэн олон олон бүтээн байгуулалтын ажлууд түүнтэй холбогддог юм. 3 дахь нэр дэвшигч Дэмбэрэлийн Оросоогийн тухайд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Нэлээн чадварлаг хуульч гэдгийг салбарынхан нь хэлдэг.
Эрхэм Эрдэнэтчүүд та бүхэн биднийг багаар нь дэмжихийг уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0