Хүүхдийн "Найрамдал-2" зусланг Хөвсгөл аймагт байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав.
Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт "Найрамдал-2" зусланг байгуулахаар болжээ. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн хоёр дахийг нь ийнхүү шинээр барихаар боллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.
Зуслан байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгажээ.
эх сурвалж: time.mn
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.