Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Н.Номтойбаярыг зайлуулах ээлжит тохироо буюу "заавал өөрөө ир"

Бие даагчийн гарын үсэг цуглуулахад хамгийн их дэмжлэгийг авч чадсанхүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдээд буйН.Номтойбаярыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хорьж орхисон. Сонгууль өнгөртөл хорихоор тооцсон

Н.Номтойбаярыг зайлуулах ээлжит тохироо буюу "заавал өөрөө ир"
Бие даагчийн гарын үсэг цуглуулахад хамгийн их дэмжлэгийг авч чадсан хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдээд буй Н.Номтойбаярыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хорьж орхисон. Сонгууль өнгөртөл хорихоор тооцсон нь санаандгүй зүйл яавч биш байв. Ингэхдээ хууль зөрчиж, хүчээр авч явсан нь цаад зорилгыг нь харуулсаар.    Хуулиараа бол нэр дэвшигчээр бүртгэгдсэн хүнийг Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглодог. Гэтэл шүүх арга буюу дээрээс өгсөн даалгавар буулгасан мэт алхаа цохиж орхисон. Энэ нь түүнийг нам дарах зохион байгуулалттай киноны "хоёрдугаар анги" байв.  Хэдий зохион байгуулалттай ажиллагаа явагдаж буй ч тэр  цагдан  хоригдож байх хугацаандаа нэр дэвших эрх нь нээлттэй. Ард түмэн ч ингэх тусам, хүчээр дарах тусам нь дэмжинэ гэцгээж байв. Түүнийг нэр дэвшихийг дэмжсэн 30 мянган хүн ч өнөөдөр хүлээж буй. Гэтэл бас нэгэн ээлжит бохир тактик хэрэгжүүлэх гэж байна. Тэр нь СЕХ-ноос Н.Номтойбаярыг өнөөдөр заавал өөрийн биеэр ирж сонгуульд оролцох батламжаа ав хэмээсэн бололтой. Цагдан хоригдож байгаа хүн СЕХ-нд очиж бие даан нэр дэвшигчийн батламжаа авч чадахгүй учир "өөрийн биеэр ирээгүй" гэх шалтгаанаар Н.Номтойбаярыг сонгуульд оролцуулахгүй байх тохироо хийв үү?
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.