Сонгуулийн СУРТАЛЧИЛГАА улс орон даяар албан ёсоор ЭХЭЛЛЭЭ
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан өдрөөс буюу зургадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн сурталчилгаа улс орон даяар 21 хоног явагдах юм.
Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 14 нам, эвсэл 121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж буй юм. Бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг СЕХ-нд өглөөний 08:00 цагаас эхлэн нэг цагт 12 нэр дэвшигчдийн үнэмлэхийг өгч 18 цагт дуусгахаар төлөвлөсөн. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-ний өдөр улс орон даяар явагдана.
эх сурвалж: zuv.mn
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.