Сонгогчдын нэрсийн жагсаалтад хамгийн их буюу 25-45 насны нэг сая орчим иргэн бүртгэгдсэн байна
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыгburtgel.gov.mnсайтад байршуулжээ. Иргэн та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ 2020 оны 6 дугаарсарын 10-наас өмнө баталг
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг burtgel.gov.mn сайтад байршуулжээ.
Иргэн та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ 2020 оны 6 дугаар сарын 10-наас өмнө баталгаажуулахыг УБЕГ-аас зөвлөлөө.
Энэ талаар УБЕГ-аас тодруулахад "Өнөөдрийн байдлаар сонгуульд оролцох 18 буюу түүнээс дээш насны 2.1 сая иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад багтсан.
Сонгуулийн санал авах өдрөөс өмнө буюу 2020 оны зургаадугаар сарын 24-нөөс өмнө тухайн иргэн 18 нас хүрсэн бол сонгогчийн нэрсийн жагсаалтад автоматаар бүртгэгдэнэ.
Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг насаар нь задалбал 18-24 насны 324,000 гаруй, 25-45 насны 1 сая орчим, 45-аас дээш насны 740,000 гаруй иргэн байна" гэв.
Та burtgel.gov.mn сайтад нэвтэрч нэрийн жагсаалтаа доорх зааврын дагуу баталгаажуулна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0