Улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулсан гэх дөрвөн телевиз, нэг вэб сайтад арга хэмжээ авчээ
Улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулсан гэх дөрвөн телевиз, нэг вэб сайтад арга хэмжээ авчээ
ШӨХТГ-аас УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хяналт тавих талаар мэдээлэл хийж байна.Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 46 дугаар зүйлийн 13, 48 дугаар зүйлийн 1.7, 7 гэх дөрвөн заалтуудад тус тус хяналт тавьж ажилладаг. Мэдээллийн үеэр ШӨХТГ-ын дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэл " УИХ-ын ээлжит сонгууль эхэлснээс хойш зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн МҮОНТ-ээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдэл гаргасан. Аймаг, нийслэлийн нийт 138 хэвлэл мэдээллийн байгууллагуудад 2 удаа Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн. Улс төрийн 35 намд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн. СЕХ, ХХЗХ болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудтай уулзалт семинар тогтмол хийж байна. Телевиз радио, фм, өдөр тутмын сонин, сайт сошиал орчинд байнга хяналт тавьж ажиллаж байна . Мөн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан зөрчил гаргасан дөрвөн телевиз нэг веб сайтад арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар зөрчил гаргасан “ТВ 4”, Боловсрол,“ТМ” “ТВ 10” гэх дөрвөн телевиз, Olloo.mn сайтад албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан. Гаргасан зөрчлийн тухайд ТВ 4 телевизийн “таны сонгосон-Төрийн түшээ” гэх нэвтрүүлгийн үеэр сонгогчдын саналыг 1900-1858 тусгай дугаараар болон “TV 4 Mongolia” фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр УИХ-ын гишүүдийн чансаа тогтоох зорилго бүхий  санал асуулга зохион байгуулсан үйлдэл нь хууль зөрсөн тул Улсын байцаагчийн албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан. Olloo.mn сайтаар “Бие даагч ба айсуй сонгуулийн зураглал ах намуудыг сандаргаж байна” гэх нэртэй нийтлэлд  “Хэнтий аймгийн сонгогчид хэнийг сонгох вэ” гэсэн хэсэгт улс төрийн чансаа тогтоосон судалгаа шалгаруулалт бүхий агуулгатай нийтлэлд уншигчдын сэтгэгдэл авч улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан нь хууль зөрчсөн тул Улсын байцаагчийн шаардлага өгч зөрчлийг арилгуулсан. “ТМ” телевиз “Улс төрийн намуудын амлалт ба биелэлт...” гэх гарчигтай сонгогчдын саналыг 1900-1945 тусгай дугаараар болон телевизийн фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан үйлдэл нь хууль зөрчсөн тул Улсын байцаагчийн шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан. Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар нь намын мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг фэйсбүүк хуудаснаа 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр шууд бичлэг хий, тус бичлэгээ ТВ 10 телевизээр шууд дамжуулалт хийлгэсэн нь хууль бус байсан тул харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байна. Эх сурвалж: ikon.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа