С.Эрдэнэ, О.Баасанхүү нарын хоршил ба улс төр дэх загасны ой санамж
С.Эрдэнэ, О.Баасанхүү нарын хоршил ба улс төр дэх загасны ой санамж
Монголын улс төрд загасны ой санамж хэр хүчтэй үйлчилдгийг АН ба гишүүн О.Баасанхүү нарын хоршил та бидэнд бэлхнээ харууллаа. Намынхаа гишүүнчлэлийг хоёронтаа сольж буй О.Баасанхүү гишүүний хувьд АН-ын 100 саяыг эсэргүүцээд зогсохгүй, энэ мөнгийг тушаасан хэмээн өөрийг нь зарласан хүнийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан бол өнөөдөр үзэл бодол нь эсрэгээрээ эргэжээ.     Х.Ганхуяг гэх залуу АН-аас нэр дэвшихээр 100 саяа тушаасан 181 хүний жагсаалтыг нийтэд зарласан бөгөөд түүний дотор Орхон  аймгаас О.Баасанхүү горилохоор багтсан байсан. Гэвч тэрбээр “Намайг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн гэж Х.Ганхуяг бичсэн байна. Би энэ хүнийг танихгүй. Ямар зорилгоор миний нэрийг оруулсан юм бүү мэд. Сонгуулийн жил хүн гүтгэвэл нэр дэвших хориотой. Хүнийг гүтгэнэ гэдэг гүтгэлэг. Надад 100 сая төгрөг байхгүй учир юугаараа өгөх вэ? Хэрвээ мөнгөтэй бол намын итгэл үнэмшил, дотоод асуудлаар өгнө. Хамгийн гол нь тэр мөнгө нь хулгайн мөнгө биш байгаасай. Намаасаа ч гараагүй байгаа хүн өөр намд мөнгө өгнө гэж байхгүй. Би УИХ-ын гишүүн болохын тулд улс төр хийгээд байгаа юм биш” хэмээн мэдэгдэж байв. Энэ бол ердөө 14 хоногийн өмнөх түүний байр суурь. Гэтэл өчигдөр АН-д албан ёсоор элсч, намын батлахаа гардан авлаа. Ингэснээр тэрбээр 100 саяыг  хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв. Х.Ганхуягийг шүүхэд өгөөд зогсохгүй 100 сая төгрөг нэхэмжлэхээ илэрхийлсэн нь АН-д тушаах сонгуулийн дэнчингээ олж авах зорилготой хэмээж байсан нь ийнхүү талаар болов бололтой. Өөрөөр хэлбэл, эрх биш шинэхэн нэгдсэн намынхаа бодлогоор хурааж буй 100 саяыг эсэргүүцэх сэтгэл гаргаж чадахгүй биз.   Ямартай ч энэ хүнд хувийн үзэл бодол, тогтсон байр суурь гэж үгүй бололтой юм. УИХ-ын гишүүн болохын тулд хаашаа, хэнийг ч дагахад бэлэн гэдгээ ийнхүү харууллаа.    Харин нөгөө талд О.Баасанхүүг хүлээн авч буй АН ба С.Эрдэнэ даргыг хэрхэн ойлгох вэ. Мөн л хэдхэн сарын өмнө  О.Баасанхүү гишүүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэйгөөр нь дуудаад шар хадны эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж байсан С.Эрдэнэ түүнийг намын гишүүнээр баяртай угтав. Ээлжит сонгууль дөхсөн энэ өдрүүдэд 100 сая гэх наймааг санаачилж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хэд  хэдэн хуулийг илтэд зөрчиж яваа  АН-д лидер гэж байхгүй болсны тод жишээ нь энэ болов.  АН-ыг  эрх мэдэлтэй байхад аль л том албан тушаалыг хашиж явсан эрхмүүд нь өдгөө хууль, шүүхийн байгууллагад данстай болчихсон яваа. Тийм ч учраас АН-ын дарга арга ядахдаа О.Баасанхүүгээр ч болов бүл нэмэв бололтой. Улс төрд нөхөрлөл бус ашиг сонирхол амь бөхтэй оршсоор буйг  сонгууль дөхсөн энэ өдрүүдэд энэ мэт олон улс төрчийн увайгүй үйлдлээс та бид харах биз ээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа