Тахлын үеийн сонгуульд Өмнөд Солонгосын эрх баригч нам томоохон ялалт байгууллаа
Тахлын үеийн сонгуульд Өмнөд Солонгосын эрх баригч нам томоохон ялалт байгууллаа
Өчигдөр Өмнөд Солонгосын парламент буюу үндэсний ассемблейн сонгуулийн санал хураалт болж, одоогийн эрх баригч нам томоохон ялалт байгууллаа.   Энэхүү ялалтад ерөнхийлөгч Мүүн Жэ Иний коронавирусийн тахлын эсрэг авсан арга хэмжээ гол нөлөө үзүүлсэн гэлцэж байна. Түүний зүүний үзэлт Ардчилсан Намын тэргүүлсэн эвсэл 300 суудлаас 180-ыг авсан нь 1987 оны ардчилсан шилжилтээс хойш парламентад хамгийн том олонх бүрдсэн тохиолдол болжээ. Сөрөг хүчний Нэгдсэн Ирээдүй консерватив намын тэргүүлсэн эвсэл 103 суудал авсан байна. Цар тахлын үед болж байгаагаараа онцлог энэ удаагийн сонгуулийн ирц 66.2 хувь хүрсэн нь 1992 оноос хойш Өмнөд Солонгост болсон бүх парламентын сонгуулиудын ирцээс хамгийн өндөр нь болжээ. Лхагва гарагт амны хаалт зүүсэн олон сая сонгогч хоорондоо нэг метрийн зайтай дугаарлан зогсож, саналаа өгсөн юм. Санал өгөхийн өмнө биеийн халууныг нь шалгаж, гарыг нь ариутгасны дараа нэг удаа хэрэглэх бээлий өмсгөж байжээ. Халуунтай болон амны хаалт зүүгээгүй сонгогчдыг тусгай бүхээгт саналыг нь өгүүлж, дараа нь бүхээгийг ариутгаж байв. Сонгуулийн урьдчилсан санал хураалт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхэлсэн юм. Энэ удаагийн сонгуулиар Covid-19 өвчтэй, эмчлүүлж байгаа болон өөрийгөө тусгаарлаад байгаа сонгогчдод саналаа өгөх боломж олгосон байна. Өмнөд Солонгос нь шинэ коронавирусийн тахалд анх нэрвэгдэж байсан орнуудын нэг боловч вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн улсад тооцогддог. Өчигдөр энэ улсад шинэ халдварын 22 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн дөрвөн өдөр дараалан 30 хүрэхгүй тохиолдол илрээд байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 10,613 хүн халдвар авснаас 229 хүн нас баржээ. Энэ сонгуулиар Умард Солонгосоос дүрвэж ирсэн хүн анх удаа парламентын гишүүн болж чадсан юм. Умард Солонгосын Лондон хот дахь элчин сайдын яаманд дэд сайдын алба хашиж байгаад 2016 онд гэр бүлийн хамт Өмнөд Солонгост дүрвэж ирсэн Тэ Ён Хо сөрөг хүчний гол намаас нэр дэвшиж ялалт байгуулжээ. Тэрээр Сөүл хотын хамгийн чинээлэг дүүрэг болох Ганнамын тойрогт олонхын санал авсан байна.   Эх сурвалж: The Guardian
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа