Улсын их хуралд Орхон аймгийн АН-аас "ГОРИЛОГЧИД" "5+1"
Улсын их хуралд Орхон аймгийн АН-аас "ГОРИЛОГЧИД" "5+1"
Өчигдөр АН-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл хийж Ардчилсан намд 100 саяын дэнчингээ өгч, нэр дэвшихээр тодроод байгаа горилогчдын нэрсийг зарлалаа. Тэрээр 180 хүн 100 саяын дэнчингээ өгсөн. Үүнд Орхон аймгийн ардчилсан намын бэл, бэнчинтэй 6 гишүүн 100 саяыг хотойхгүй өгч, ирэх сонгуульд хүч үзэхээр горилж буйг ч сийрүүлэн багтаажээ.    Тодруулбал тус мэдээлэлд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хангайн бүс худалдааны төвийн эзэн Ц.Ойдов, МоАХ, Чандмань ХХК-ийн захирал Д.Өсөхбаяр, Зэс эрдэнийн хувь компаниар танигдсан Д.Алтанхуяг, аймгийн АН-ын дарга Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн дарга асан Ц.Батхуяг, Эрдэнэт үйлдвэрийн хангамжийн хэлтсийн менежер Р.Улаанхүү гэх 5 гишүүний нэрс Орхон аймгийн АН-ын “ТОЛГОЙ БАЯЧУУД”-аар тодроод байна. Мөн эдгээр эрхмүүдийн дээр Орхон аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэн ч байх магадлалтайг зарим гишүүд ярьж байна. Харин АН-ын цэнхэр ордны зарим нь 100 саяа намдаа баттай  тушаасан нь Ц.Батхуяг, Ц.Ойдов, Д.Өсөхбаяр гэх юм...       Гэтэл үсгэн дунд тоо гэгчээр МАХН-ын гишүүн О.Баасанхүү эл намаас нэр дэвшихээр өргөл барьцаа өгсөн гээд нэрсийн жагсаалтад багтаж. О.Баасанхүү яаран зарим хэвлэлд “Унтаад сэрэхэд АН-д 100 саяыг шилжүүлсэн байсан” , "Миний саналыг хүлээн авсан аль ч нам, эвсэлд ороход бэлэн", "Намайг гүтгэсэн" гэх зэрэг эсрэг тэсрэг этгээд тайлбарыг хийж, түмний доог, тохуу болсоор байна...      Харин Орхон аймгийн АН-ын гишүүд, дэмжигч, бусад горилогчид О.Баасанхүүг 20 гаруй жил ардчиллын төлөө бие сэтгэлээ зориулж ирсэн гишүүдтэй зэрэгцэн, намаас квот горилж байгаад таатай бус хандаж байгаа юм байх. Арга ч үгүй биз... Сонгуулийн хаяанд намдаа зүтгэсэн, хийсэн ажил, хэлэх үгтэй нэг нь горилж багтаж шингэхээ олж ядаж байгаа цаг дор, О.Баасанхүүгийн хэлсэн үг, хийсэн үйлдлээ санахаа байчихдаг, хаашаа ч хамаагүй савсганасан поп дүр АН-ын нэр хүнд, орон зайд халтай гэж далдуур ярьцгааж байна. Хэрэв зээ О.Баасанхүү АН-аас нэр дэвшигчээр тодорч гэмээн Орхон аймгийн АН 2016 оны сонгуулийн дүр зургийг давтан, хэдэн фракцт хуваагдаж ч болохоор харагдаж байна. Басхүү дээрх 5 горилогчдын зарим нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тодорхой алба хашиж байгаа нь олон нийтийн дунд Яагаад? Яагаад? гэсэн асуулт дунд мэтгэлцүүлж, бухимдуулж байна. АН хэний хүүд итгэл үзүүлж, хүрд эргүүлэх боломж олгох нь тун удахгүй тодорхой болно.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа