Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Мосвкагийн онгоцоор иржээ

Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, БНСУ, Япон, Европын орнуудаас 1000 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчирч буй. Ингэхдээнэн түрүүнд өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчил

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Мосвкагийн онгоцоор иржээ
Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, БНСУ, Япон, Европын орнуудаас 1000 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчирч буй. Ингэхдээ нэн түрүүнд өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчилгээнд орсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ татаж авахаар тооцож байна гэсэн юм.  Улмаар БНСУ-аас 244 иргэнээ авчирсан бол өнөөдөр Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэг 07.58 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, уг нислэгээр 231 иргэн эх орондоо ирлээ.  Тэгвэл уг иргэдийн дотор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирсэн байна. Тэрбээр одоо онгоцноосоо буугаагүй бөгөөд онгоцонд ариутгал хийж байгаа аж.  Өнөөдөр ирсэн иргэдийг "Энхсаран" сувилал, "Амар" зочид буудалд 14 хоног тусгаарлах бөгөөд ЗТХЯ-ны найман автобус, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид тусгаарлах байранд хүргэхээр ажиллаж буй юм. Зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм. (Тусгаарлах байранд дагаж мөрдөх журмыг энд дарж үзнэ үү)  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.