​Т.Хаш-Эрдэнэ: Залуучуудын саналыг нэгтгэж МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгана
​Т.Хаш-Эрдэнэ: Залуучуудын саналыг нэгтгэж МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгана
УИХ-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл ажил явагдаж байна.  СЕХ сонгуулийн хуулийн дагуу ажиллаж, улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй.   МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбоо нь ууган намын мөрийн хөтөлбөрт залуучуудын саналыг тусгахаар цахим санал асуулгыг энэ сарын 13-аас авч эхэлсэн.  Энэ талаар болон бусад асуудлаар МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч Т.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. -Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэллээ. НАМЗХ-оос МАН-ын мөрийн хөтөлбөрт залуучуудын асуудлаар ямар саналуудыг тусгахаар төлөвлөөд байна вэ? - Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намын мөрийн хөтөлбөр төрийн бодлого болон хэрэгждэг. Засгийн эрх барих сонгуульт өрсөлдөөнд намуудын улс орныг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн чанар, агуулга чухал байр суурь эзэлдэг. 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрт залуучуудын үзэл бодол, бодит санал санаачлагыг тусгуулах ажлыг ийнхүү эхлүүлээд байна. НАМЗХ-оос Дижитал засаглалтай, авлигагүй улс  болох, Инновацийн тогтолцоог бүрдүүлж, гарааны бизнесийг дэмжих, Гадаадын шилдэг их, дээд сургуулийн төрөөс олгох тэтгэлгийн шалгаруулалтыг оновчтой, хариуцлагатай ил тод болгох, 21 аймаг, 9 дүүрэгт “Залуучуудын хөгжлийн төв” байгуулах, Тэтгэврийн реформ хийж, хувийн тэтгэврийн санг байгуулах, Оюуны өмчийг хамгаалж, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, Хар тамхи, мансууралтай тэмцэх, Залуу гэр бүлийн орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг дэвшүүлж, нээлттэй санал асуулга авч МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар төлөвлөж байна. -Ер нь залуучуудын нийгэм, улс төрд оролцох оролцоо хэр байна вэ? - Манай улсад 18-35 насны залуучууд нийт хүн амын 38.5 хувийг эзэлдэг. 3 хүн тутмын 1 нь залуу хүн байна гэсэн үг. Залуучуудын эзлэх байр суурь тооны хувьд давуу байгаа боловч нийгэм, улс төрийн оролцоо тийм ч хангалалттай биш байна. Олон улсын залуучуудын хөгжлийн индексийн судалгаагаар Монгол Улсын залуучууд улс төрийн идэвх, оролцооны үзүүлэлтээр 183 орноос 105-т бичигдсэн.  Иймд НАМЗХ-оос залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын амьдралд түгээмэл тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга замуудыг намын мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор “МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ЗАЛУУ ХҮН ТАНЫ САНАЛ” цахим санал асуулгыг өрнүүлж байгаа юм. -Санал асуулгаас харахад төрийн үйлчилгээг цахимжуулах асуудалд залуучууд саналаа их өгч байна. Энэ талаар тодруулвал? - Монгол улс мэдээллийн технологийн хөгжлөөр 2019 оны байдлаар Ази тивд 14-дүгээрт бичигдэж байна. Гэвч төрийн үйлчилгээ бүрэн цахимжаагүй, цахим танилт нэвтрээгүйн улмаас иргэдэд технологийн давуу талыг бүрэн ашиглах боломж бүрдээгүй хэвээр байна. Иймд тохиромжтой дэд бүтэц, эрхзүйн орчинг бүрдүүлэх замаар төр, хувийн хэвшил, иргэдийн харилцааг цахимжуулахыг дэмжиж, газар нутаг, орон зай, цаг хугацааны бэрхшээлүүдийг шийдсэнээр эдийн засаг, нийгмийн салбарт түлхэц болно гэж харж байгаа юм. Намын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг тусгаснаар олон улсын жишигт нийцсэн өгөгдөл, мэдээлэл хамгаалах хууль зүйн тогтолцоог бий болгож, төрийн бүх үйлчилгээг үзүүлэх боломжтой “цахим нэг цонх”-той болох боломжтой.  Тодруулж хэлвэл төрийн болон бизнесийн бичгийн бүх төрлийг харилцааг цахим хэлбэрт шилжихэд бэлэн болгох дэд бүтэц, технологи, хууль эрх зүйн орчныг шат дараатайгаар хэрэгжүүлэх юм.             -Залуучууд чанартай боловсролыг эзэмшихийн тулд гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр сурахыг эрмэлздэг. Төрөөс санхүүжүүлдэг гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах бараг боломжгүй гэдэг? - Дэлхийн шилдэг сургуулийн зэрэглэлд багтдаг их дээд сургуульд суралцагчдын хүсэлтийг нь үндэслэн Монгол Улсын засгийн газраас тэтгэлгээр сургах, төрөөс санхүүжилт олгох бодлогыг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцах, чанартай боловсрол эзэмших хүсэл, сонирхолтой залууст урам зориг, итгэл олгосон энэ шийдвэр нь мэдлэг, чадвартай залуу боловсон хүчин бэлтгэх, тэр дундаа санхүүгийн боломжгүй залуучуудыг дэмжин боловсролын тэгш боломжийг бүрдүүлэх зорилготой байсан ч шалгаруулалтын гажуудлын улмаас шалгуурын дагуу тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байсаар байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах залуусын итгэлийг нэмэгдүүлэх, шалгаруулалтыг илүү боловсронгуй болгох, ил тод болгох шаардлагатай байгаа. Түүнчлэн улсын хөгжилд чухал ач холбогдолтой, ойрын арван жилд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр нь ангилж бэлтгэх асуудалд төр анхаарч, шаардлагатай санхүүжилтийг гаргах хэрэгтэй байгаа учраас НАМЗХ-оос энэ асуудлыг намын мөрийн хөтөлбөрт заавал тусгуулахыг зорьж байна. -Төр, засгаас МСҮТ-д залуусыг тэтгэлэгтэй сургах болсон. Энэ жилээс сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Үүний үр дүн хэр байгаа вэ? Залуус жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, мэргэжлээрээ ажиллах нь нэмэгдсэн үү? - Өнгөрсөн хугацаанд манай их дээд сургуулиуд хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, бизнесийн удирдлага гээд нийтлэг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж ирсэн. Өнөөдөр манай хөдөлмөрийн зах зээл дээр эдгээр мэргэжлүүд илүүдэлтэй байна. Аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр, инженерчлэлгүйгээр, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс техник технологи, үйлдвэрийн салбарт мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэхэд төрөөс сүүлийн хоёр жил анхаарч, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр олгодог тэтгэлэгийг нэмэгдүүлсэн нь дунд шатны мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх боломжийг сайжруулахад нөлөөлсөн гэж болно. - Санал асуулгад тэтгэврийн реформ хийх, хувийн тэтгэврийн санг байгуулах асуудал тусгагдсан байна. Одоогийн тэтгэврийн тогтолцоог өөрчлөх шаардлага нь юу байгаа вэ? - Одоогийн тогтолцоог өөрчилж, шинэчлэл хийх цаг нь болсон гэдэгт залуучууд санал нэгдэж байгаа. Манай улсын нийгмийн даатгалын сан 5 сангаас бүрддэг, эдгээр сан бүгд алдагдалтай. Эдгээр сангийн алдагдал нь сүүлийн долоо найман жилийн турш үргэлжилж байна, цаашид ч өсөх хандлагатай. Төсөвт үзүүлэх дарамт улам бүр нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас төрөлтийн тоо багассан, дундаж наслалт нэмэгдсэн, ирээдүйд тэтгэвэр авагчдын тоо өсч тэтгэврийн дарамт буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх дарамт нэмэгдэнэ гэж ойлгож болно. Ер нь тэтгэврийн шинэчлэл хийсэн орнуудад тэтгэвэр авагчид тэтгэврийг 60-аас дээш хувиар тогтоолгодог бол манайд 30-35 хувиар тогтоолгодог.  Иймээс одоо байгаа тэтгэврийн тогтолцоог нэг мөр өөрчилж, тэтгэврийн сангийн үйл ажиллагааг тусгайлсан хууль эрхзүйн орчинтой болох шаардлагатай. Тэтгэврийн зөв тогтолцоотой болсноор эдийн засагт үүсэх дарамтыг багасгах, мөн дотоодын томоохон хөрөнгө оруулагч сантай болох боломжтой учраас санал асуулгад заавал тусгасан юм. -Залуу гэр бүлийн хувьд орон сууцтай болох хамгийн чухал асуудал байдаг. Энэ чиглэлд ямар бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна вэ? - Нийслэл, аймгийн хэмжээнд иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Орон сууцны ипотекийн зээлд иргэд маань хамрагдаж байгаа хэдий ч залуучуудын хувьд зээлийн шалгуурыг давахад хүндрэлтэй байсаар байна. Иймд залуу гэр бүлд зориулсан орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. “Орлогод нийцсэн орон сууц” гэдэг ойлголт нь өрхийн амьдарч буй орон сууцны өртөг нь тухайн өрхийн орлогын 30 хувиас илүүгүй байхаар гэсэн байдаг учраас “Залуу гэр бүлийн орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөр” нь өөрийн гэсэн орон сууцтай болох хүсэлтэй залуучуудад, олон залуу гэр бүлд боломж олгоно гэж харж байна. -Санал асуулгыг хэрхэн дүгнэх вэ? - Санал асуулгыг 3 дугаар сарын 13-20-ны хооронд цахим хэлбэрээр буюу iKon.mn сайтаар дамжуулж авна. Санал асуулгын дүнг нэгтгэж НАМЗХ-ны зүгээс намын удирдлагад өргөн барих бөгөөд намын мөрийн хөтөлбөрт тусгаж, бодит ажил хэрэг болоход цаашид идэвх санаачлагатай ажиллахыг зорьж байна. Иймд залуучууд та бүхнийг энэхүү санал асуулгад саналаа өгч, идэвхтэй оролцохыг уриалж байна.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа